13.

1K 171 7
                                    

Хүнсээ авчхаад гэрт очиход хэдийнээ аав ээж ирчихсэн байлаа.

"Сайн байна уу ахаа эгчээ"

"Хэзээ ирсэн юм бэ Жиын-аа?" аавыг инээн ийн хэлэхэд би ч бас даган инээчхэв.

Түүнийг над руу харахад би хоолойгоо засан төв царайллаа.

"Өнөөдөр. Танай хүү чинь гурван сар холбоогүй байхаар нь зодох гээд ирсэн"

Би ууттай зүйлсээ ээжид өгөөд "Хоолны материал авсан. Хоол болохоор дуудаарай" хэмээн шатаар өгслөө.

Усанд орчхоод гарч ирэхэд Жиын орон дээр минь утсаа оролдоод хэвтэж байв

"Хайраа маргааш өглөөний есөн цагийн билет авчихлаа" гэхэд нь би уруулаа унжуулаад "Яагаад тийм эрт явах гээд байгаа юм?"

"Төгсөх курс болохоор завгүй байгааг мэднэ биз дээ? Өө нээрээ чи чинь нэг дүгээр курс бил үү" хэмээн намайг шоолон инээхэд нь гэнэт хичээлдээ явалгүй гурван сар болсноо саналаа.

Сургуулиасаа хөөдчихсөн байх даа? Яаж байж тэр сургуульд орлоо доо. Сөүлийн их сургууль шүү дээ.

"Хүүе юу гөлөрчхөө эгч дуудаад байна бууя" гээд намайг татахад нь нь бодлоосоо салан доош буулаа

Юм бодохоороо гөлөрчихдөг энэ зуршлаа яая даа байз.

"Эгчийн хоолыг санасан байна шүү" Жиыныг амандаа дүүрэн будаатай ийн хэлэхэд бүгд түүнийг өхөөрдөн инээлээ.

"Сайн ид миний охин. Харь оронд хэцүү л байгаа байлгүй"

"Тиймээ жоохон хэцүү ч дасчихсөөн"

Удалгүй бүгд чимээгүй болж зөвхөн аяга халбага харшилдах чимээ л сонсогдож байлаа.

-

Жиын намайг тэврэн үсээр минь оролдонгоо

"Зөндөө санах байхдаа. Дахиж холбоогүй болох юм бол дэмий шүү" гэхэд

Би түүний духан дээр үнсээд "Ойлголоо сайхан амраарай" хэсээхэд тэр ч бас сайхан амраарай гээд унтлаа.

-

Хэн нэгэн хөлнөөс минь татан орноос унагахад нүдээ нээв.

Риа ирчихсэн юм байхдаа?

Хар хурдаараа дээш босоход урд минь Жиын зогсож байлаа

Тийм дээ тэр юу гэж ирэх вэ дээ.

"Ааягүү буун дуу гарсан ч сэрэхээргүй хүн шүү" хэмээн инээхэд нь өөрийн эрхгүй санаа алдлаа.

Mafia's babyboy || JJK  [✅]Where stories live. Discover now