Харшид ирээд аль хэдийн долоо хоночихжээ. Энэ хугацаанд Риатай нэг ч таараагүй. Хачин хэдий ч өнөөдөр Риатай тааралдах болов уу? Намайг хөлнөөс минь татан сэрээх болов уу? гэж их боддог болсон.
"Бос"
Хэн нэгэн чангаар захиргаадан хэлэхэд нүдээ нээлээ.
Орны минь хажууд Риа гараа халаасандаа хийчихсэн зогсож байв.
"30 минутын дараа гэхэд харшийн гадаа бэлэн бай. Хоцорвол өөртөө л гомдоорой" хэмээн хэлээд гарахад нь би санаа алдсаар үлдлээ.
Яг юунаас болоод өмнөхөөсөө илүү хүйтэн аймшигтай болчихсоныг мэдэхгүй ч одоо өөртэй нь адилхан харьцах болно.
Усанд ороод жинсэн шорт цагаан футболк өмсөн буухад Намжүүн ах хүлээж байлаа.
"Хэдэн минут дутуу байна?"
"Тав. Чи өглөөний цайгаа ууж амжих юм уу?" гэхэд нь би үсээ арагш гараараа самнаад "Хангалттай цаг байна гал тогоо руу явцгаая" гээд түрүүлж алхлаа.
-
Хашааний гадаа машинаа тулан зогсох Риа мөн түүний хажууд айдас дүүрэн нүдтэй Жин ах зогсож байх нь тэр.
"Арван минут хоцорлоо" Риаг бугуйн дахь цагаа харсаар ийн хэлэхэд нь би тоолгүй "Аан" гээд хажуугаар нь зөрөн машинд суулаа.
Жин ах шүлсэндээ хахан харин Намжүүн ах духан дээрх хөлсөө арчиж байв.
Риа над руу ширүүн хараад машиндаа суун хаашаа ч юм хөдөллөө.
Замд хэн хэн нь юм ярилгүй явж зөвхөн Жин ах л хумсаа мэрэн тогтож чадахгүй сууж байв.
"Ална шүү" Риа тэвчилгүй ийн ширүүн хэлэхэд тэр шүлсээ залгин чимээгүй болох нь инээдтэй.
"Яагаад гэнэт хугацаа нь урагшилчхаж байгаа юм?" Намжүүн ахыг эвшээсээр хэлэхэд Риа мөрөө хавчлаа.
"Юу яриад байгаа юм" гэхэд Жин ах над хуу хараад "Чи мэдээгүй юм уу? Тэмцээн өнөөдөр болохоор болчихсон"
"ЮУ! Яагаад надад хэлээгүй юм би юу ч бэлдээгүй шд"
"Чи юу бэлдэх гээд байгаа юм? Үхэхгүй л байж байвал их юм"
Риа намайг дооглонгуй ийн хэлэхэд би түүн рүү муухай харан чимээгүй боллоо.
Үхэхгүй л бол их юм гэнэ шүү! Тэр тэмцээн чинь ямар дайн юм уу?
Бид чимээгүй явсаар томоохон ой модтой газар зогсон буухад маш их машинууд ирсэн байлаа.
"Тэгээд яадаг тэмцээн юм бэ?" гэхэд тэд над руу тэнэг юм уу? гэсэн шиг харав
"Яасан? Яагаад ингэж хараад байгаа юм"
"Чи одоо болтол тэмцээний дүрмийг мэддэггүй юм уу?"
"ХЭЛЭЭГҮЙ ЮМ ЧИНЬ ЯАЖ МЭДЭХ ЮМ? БИ ЕР НЬ ДУРТАЙДАА ОРСОН ЮМ УУ?"
Намайг ийн орилоход тэнд байсан бүх хүмүүсийн харц над дээр туслаа.
Жин ах миний амыг дараад "Дугай бай,хэлж өгөх гэж л байна шдээ"
"Зүгээр л ал"
Риаг ийн хэлэхэд би түүн рүү дооглонгуй харлаа
"Намайг тэнэг гэж бодоо юу? Тийм дүрэм гэж юу байсан юм" хэмээн тэр гурав руу харахад харц нь тоглосон шинжгүй байв
Риа над руу залхсан аятай хараад
"Хүссэнээрээ л бод энэ чинь мафи шүү дээ" гэснээ намайг давуулан нэг зүг рүү харан харц нь ширүүслээ.Арагш харахад Тэхён Юнги гэгч хоёр ирж байв. Удалгүй тэд миний хажууд зогсоод Риа руу харан ёжтой инээн "Хоёр удаа үхэлгүй үлдсэн ч энэ удаад гарцаагүй чи үхэх болно" гэхэд Риа гараа чанга атган "Чиний хүмүүс байж ээ?"
"Тийм ээ дахиад олон хүн явуулсан бол чи үхэх байсан ч миний энэ сайхан сэтгэлийг яая даа" хэмээн худлаа чанга инээлээ
Тэхён харин юу ч хэлэлгүй Риа руу хараад байсанд жоохон гайхлаа.
Хамгийн түрүүнд галзуу хүн шиг инээн ёжлох байсан хүн төв царайлаад зогсоод байх эвгүй л юм.
Жин "Царайнуудаас чинь бүр залхаж гүйцлээ. Ядаж тэмцээн эхэлтэл харахгүй баймаар байна" хэмээхэд Тэхён сая л Риагаас харцаа салган над руу хараад ёжтой инээлээ.
"Нээрээ энэ жилийн тэмцээн онцгой болох нь дээ. Долуулаа цуглах нь" хэмээн мушилзахад Риа гайхан Тэхён руу харлаа.
"Долуулаа?" гэхэд Юнги "Тийм ээ сонирхолтой байна гэж найдаж байна" гээд цааш явлаа.
"Новш! Новш! Ингэх нь л дутаж гэнэ" Жин ахыг бухимдангуй хэлэхэд Намжүүн ах Риа хоёр санал нэгдэн толгой дохилоо.
Би л энд юу ч ойлгохгүй байгаа ганц хүн нь бололтой.
"Надад тайлбарлаад өг? юу болоод байгаа юм" гэхэд Жин Намжүүн ах хоёр над руу хараад санаа алдлаа.
YOU ARE READING
Mafia's babyboy || JJK [✅]
FanfictionМафи бол бохир ертөнц. Цуст аллага, өшөө хорсол, мансуурал. Энэ бүхэн тэдний хүссэн зүйлс үү? "Там хоосон байгаа. Учир нь энд бүх чөтгөрүүд байна" Esurim©