15

1K 168 13
                                    

"Энэ тэмцээн чинь эхлэх болоогүй юм уу?"
Бараг цаг гаруй дэмий зогссоны эцэст намайг ийн хэлэхэд Риа шоолонгуй хараад

"Их л хүлээж байгаа бололтой" гэв.

"Та нар одоо болтол дүрмийг нь тайлбарлаагүй"

"За яахав. Одоо тэмцээн эхлэх болоход бугуйнд чинь байршил тогтоогчтой төмөр бугуйвч зүүлгэнэ. Чи үхэж байж бугуйвч чинь сална. Яахав тэмцээн дуусвал сална л даа."

"тэгээд?"

"Хэр их бугуйвч цуглуулна тэр чинээгээрээ хожих магадлал ихэснэ" Жин ахыг ийн хэлэхэд би золтой л хашхирчихсангүй

"Юу!! Тэгээд хүн алах юм уу" гэхэд Риа над руу залхангуй хараад "Тэгээд амьтан алаад л явав гэж дээ." гэхтэй зэрэгцэн хэн нэгэн цагаан хоолойгоор тэмцээн эхлэх болсныг мэдэгдлээ.

Бүх хүмүүс хянах байранд цуглаж бугуйвчаа зүүлгэж байхад Риа миний хажууд ирээд "Хүн алахгүй үхэхгүй байхад л болно. Би чамайг хамгаална аа" гээд бугуйвч зүүсэн гараа өргөлөө.

Миний ээлж ирэхэд тэд нар намайг их л сонжин харж байв. Ингээд үхэл рүү гээ явдаг юм байж ээ. Хорьхон наслах байсан юм гэж үү Жон Жонгүг!.

Хөлөө чирсээр байрнаас гарахад Жин ах Риа хоёр хүлээж байлаа.

"За үхэх гэж байгаа бишдээ. Чи сайн бэлтгэгдсэн болохоор зүгээр за юу. Өрөвдөж л болохгүй шүү хүмүүсийг, тэд бүгд араатан" Жин ахыг ийн хэлэхэд би уртаар санаа алдлаа.

Гэнэт дулаан зүйл гарт минь мэдрэгдсэнд доош харвал Риа миний гарыг атгасан байх нь тэр. Тэр хоолойгоо засаад "Үхмээргүй байвал намайг дагаад яваарай" гэхэд нь би толгой дохин Жин ах руу харахад тэр инээдээ тэвчиж байгаа бололтой уруулаа байдгаараа хазсан байв. Удалгүй пис хийтэл чанга инээн газраар нэг өнхөрлөө.

Өө бурхан минь би та нарт Жин ахыг ямар аймар инээдгийг хэлээгүй бил үү?

"Та хоёр одоо ямар драма үзчихсэн юм? Нэг нь гарыг нь бариад л хамгаална ухааны юм ярьж нөгөөдөх нь толгой дохиж энэ тэр хаха. Хөөе Жонгүг чи эрэгтэй биз дээ"гэхэд миний хацар халуу оргин доош харлаа.

Ичмээр юм би ууг нь хамгаална гэх ёстой биз дээ. Гэхдээ би яагаад Риаг хамгаална гэж?

"Ална шүү" Риаг Жин ах руу муухай харсаар хэлэхэд тэр нулимсаа арчсаар дээш бослоо.

Дандаа хүн ална гэж байх юм.

"Риа чи эмэгтэй биз дээ? Хүйсээ солиулчихсан юм уу эсвэл?" намайг ийн хэлэхэд Жин ах дахиад газарт унан чанга инээв.

"Ёооё чи гурван сар хамт амьдрахдаа хүйсээ солиулсан гэдгийг нь сая л мэдэж байгаа юм уу?" гэхэд Риа түүнийг өшиглөөд дараа нь над руу харан дагздаад "Тэнэг юм уу?" гээд доош харлаа.

Хүүе ичээд байна уу даа? Риад бас ичих булчирхай байсан юм уу?

Тэр удалгүй хоолойгоо засан төв царайлаад "Мэдээж эмэгтэй. Үхэх гэж байж бас элдэв юм асуухтайгаа?" гэхтэй зэрэгцэн буун дуу гарч тэмцээн эхэллээ.

Тэмцээн маш том ойд зохиогдож байгаа бөгөөд бүх хүмүүс өөр өөр хэсгээс ой руу орж байлаа. Энэ нь бие биенийгээ олоход илүү хэцүү болгож байгаа юм. Ер нь бодоод байхад энэ том ойд хэн нэгэнтэй таарвал өөрийгөө азгүйд л тооцох хэрэгтэй.

Бид гурав ой дотор ороход маш шигүү модтой мөн манантай байсан нь зүгээ алдахад хүргэж байв. Жин ах өөр тийшээ явсан бол би Риаг даган алхаж байлаа.

Тэр маш сэрэмжтэй алхан модны ард нуугдаж ойр хавиа харан хааяа нэг намайг зүгээр эсэхийг шалгаж байв. Бид хоёрыг нэг модны дор сууж байтал гэнэт хаа нэгтэйгээс хутга ирэн Риагын хацарны хажууд зоогдлоо.

Өө би хэлэхээ мартчихаж тэмцээнд буу ашиглах хориотой. Зөвхөн хутга

Тэр бүсэлхийн дэхь хутгаа гаргангаа над руу хараад "Болгоомжтой байгаарай. Наанаа сууж бай хэн нэгэн ирвэл намайг дуудаарай" гэхтэй зэрэгцэн хэн нэгэн чанга инээсээр манан дундаас гарч ирлээ. Тэхёныг гэж бодсон ч шал танихгүй хүн байлаа.

Тийм дээ Риаг алахыг хүссэн зөндөө хүмүүс байгаа.

Тэр Риагын хэвлий рүү хүчтэй өшиглөхөд Риа арай гэж тэнцвэрээ олон түүн рүү хутгаа шидэхэд гарыг нь онолоо.

Тэр хүн орилон доош суухад Риа түүнийг хүчтэй өшиглөөд дээр нь гаран "Надаар оролдох хэрэггүй байж дээ" гээд духанд нь хутга зоов.

Бурхан минь!

Риа түүний гарнаас бугуйвчийг нь салгаад миний хажууд ирэн суулаа.

"Надаас айж байна уу" намайг түүн рүү харж чадахгүй байсанд тэр ийн асуув

"Ү-үгүй ээ" гэхэд тэр над руу харан хөнгөхөн инээгээд "баярлалаа" хэмээгээд босон над руу гараа сунгалаа.

Түүний гараас татан босоход тэр гарыг минь атгасан чигтээ алхаж эхэллээ.

Энэ зүгээр ч нэг тэмцээн биш юм байна. Өстөн дайснаа алах хамгийн сайхан боломж юм байна. Тийм ээ одоо л мафийг бохир гэдэгт итгэж эхэллээ. Энэ бол галзуурсан ертөнц.

Бараг гуч гаран минут алхсаны эцэст нэг модны доор суун амарлаа.

"Black Rose Кан Риа. Ингэж нэг юм таарах гэж" гэсээр хэн нэгэн бидний өөдөөс ирэхэд Риа залхсан царай гарган "Энэ том ойд очиж очиж чамтай таараад байхдаа яахав дээ Жон Хусог" гэв

Mafia's babyboy || JJK  [✅]Where stories live. Discover now