16.

1K 176 3
                                    

"Чамтай зууралдах хүсэл алга" Хусог гэгч ийн хэлэхэд Риа толгой дохиод

"Тийм ээ, үнэхээр хүсэхгүй байна " гээд инээн түүнийг тэврэхэд миний ам бараг л газар хүртэл ангайв.

Хусог Риагын хацрыг чимхээд "Уулзаагүй хэдэн жил болчихсон юм бэ?"

"Тийм шүү долоон жил болчхож. Би чамайг зөндөө хайсан тэнэг минь хаана байсан юм"

Хүүе уруулаа цорвойлгоод үнслээ л дээ. Ер нь надад ямар хамаатай юм. Риа яагаад найз залуутай байж болохгүй гэж?

"Дэлхийг тойрон аялаад л. Харин Юнги гэнэт холбоо бариад тэмцээн болно гэхээр нь уйдаад ирсэн" гэхэд Риа түүнийг цохиод "уйдсандаа гэнэ шүү. Онгирдог хэвээрээ байх шив" гэлээ

Намайг бүр байгаа үгүйг ч тоохгүй байна шүү.

Хусог гэгч сая л намайг анзаарав бололтой Риа руу жоготой хараад "Хэн нэгэн биднийг хардаад байх шиг байна" гээд эрүүгээрээ над руу дохьлоо.

Хардах гэнэ шүү.

"Өө мартчихаж танилц. Энэ бол ммм юу гэх юм бэ дээ за ямар ч л байсан Жонгүг" гээд миний гарыг атгаад дараа нь Хусогын гарыг атган "Энэ бол миний багийн найз Жон Хусог "гээд бид хоёрын гарыг бариуллаа.

Би түүний гараас хальт атгаад тавив.

Хусог намайг сонжин хараад "Та хоёрын дунд юу ч байхгүй юм уу? Надад боломж байгаа л юм байна" хэмээн Риагын бэлхүүсээр тэврэхэд Риа түүнийг өшиглөлөө.

"Сээтгэнүүр хэвээрээ байх шив. "

"Харин тийм. Чи аймар хэвээрээ байна. Бусад чинь хаачсан юм" гэлээ

Харин Риагын царай үл ялиг барайгаад "Жин Намжүүн хоёр уу? Тэр хоёр нөгөө захад байгаа" гэхэд Хусог түүн рүү асуулт эрсэн аятай харлаа.

"Нөгөө гурав чинь хаана байна аа? Эсвэл тэмцээнд оролцоогүй юм уу" гэв.

Мэдээд байсан юм аа. Тэхён Юнги бас Жимин хүртэл бүгд холбоотой гэдгийг.

"Өө аль хэдийн уулзчихаа юу"

Манан дундаас Юнги гэмгүй инээсээр ийн хэлэхэд Риа түүн рүү ширүүн хараад "Долуулаа гээд байсан нь Хусог ирэх байж ээ? Түүнийг ийм юмтай хутгаж л байдаг. Тэд бидний тухай юу ч мэдээгүй байна. Чи ч новш юм даа" гэсээр дайрах гэхэд нь би болиуллаа.

"Юу яриад байгаа юм?" Хусог юу ч ойлгоогүй бололтой ийн асуухад би түүн рүү хараад " Би сайн мэдэхгүй ч Юнги чамд худлаа хэлэн энд авчирсан бололтой. Чи ер нь энэ ямар тэмцээн болохыг мэдэх үү?"

Mafia's babyboy || JJK  [✅]Where stories live. Discover now