Пак Жимин.
Энэ бүхэнтэй холбоотой биш байгаасай гэж хамгийн их хүссэн хүн минь.
"Тэгээд бүгд цуглаад яах гээд байгаа юм? Долоон жилийн өмнөхөө санаж уйлах гээ юу? Эсвэл зарим нэгэн нь буруугаа ойлгож гэмших гээ юу" Риаг ёжилсоор ийн хэлэхэд Тэхён Хусог руу хараад "Зарим нэг нь мэдэхгүй зүйлээ мэдэг" хэмээв.
Риа Жимин руу харан "Солонгос улсын тусгай тагнуулч Пак Жимин хүртэл ирээд л" гэхэд би Жимин рүү итгэж ядан харлаа. Тагнуулч гэсэн үү?
Жимин над руу гэмшингүй хараад "Уучлаарай" хэмээн шивнэв.
Риа "Би бүх булхайг чинь ярих уу? 2010 он
Долоон гишүүнтэй FF бүлэглэл маш том төсөл хэрэгжүүлэх гэж байсан. Солонгосын хамгийн том мафи болох Lusinda-гийн хар тамхины наймааг сүйрүүлэх сүүлийн хорин жилд баймааргүй том төсөл. Хэрвээ тэр төсөл амжилттай хэрэгжвэл FF бүлэглэл асар баяжих байсан ч нэг новш нь өнөөх төслийг хулгайлчихсан. Мэдээж бүлэглэл дотроосоо" хэмээн Юнги руу харахад тэр хүн нь болохыг гадарлалаа."Дараагийнх нь. Нэг новш нь намайг үл таних газар хуурч авчраад Vincent-ийн толгойлогчид зарсан. Тэнд хоёр жил нохой нь болсны эцэст толгойлогчийнх нь толгойд сум зоож өөрийн бүлэглэлээ нээсэн" гээд Тэхён руу ёжтой харахад тэр гараа чанга атгаж байлаа.
Тэхён Риаг зарсан хэрэг үү? Гэхдээ Тэхён одоо тэр бүлэглэлийнхээ толгойлогч биз дээ?
"Бүлэглэл маань маш хурдан томорч байсан ч бүх хууль бус хэрэг маань тагнуулын газарт очиж таван жил шоронд суусан. Мэдээж хайрт найзынхаа ачаар" хэмээн Жимин рүү харлаа.
Жимин ийм зүйл хийх хүн биш. Би түүнийг багаас нь л мэднэ шүү дээ. Ямар нэг шалтгаан байж л таараа.
"Аз болж хоёр найз маань надад дахин босоход минь тусалсан шүү. Гурван жилийн дотор Солонгосын хар тамхины зах зээлийг атгаж чадсан ч дахиад нэг найз минь надаас урвасныг саяхан л мэдсэн. Би ч үнэхээр өрөвдөлтэй хүн юм даа" хэмээн ёжлон Намжүүн ах руу харахад миний ам бараг газар хүрэв үү яав.
Мэдээд байсан юм аа. Намжүүн ах сэжигтэй санагдсан ч арай ч үгүй байлгүй гэж бодсон юм
"Бид бүгд танихгүй хүмүүс. Энд ингээд асуудлаа шийдчихлээ. Цаашдаа дахиж энэ талаар сөхмөөргүй л байна шүү. Та нар бүгд урвасан хэрнээ ичихгүй надтай дайсагнаж л байдаг? Бүгд өөр өөрсдийнхөө замыг хөөцгөөе" гэснээ цагаа харан "Тэмцээн дуусах дөхөж байна. Өөр ярих зүйл байхгүй биз дээ" хэмээлээ
YOU ARE READING
Mafia's babyboy || JJK [✅]
FanfictionМафи бол бохир ертөнц. Цуст аллага, өшөө хорсол, мансуурал. Энэ бүхэн тэдний хүссэн зүйлс үү? "Там хоосон байгаа. Учир нь энд бүх чөтгөрүүд байна" Esurim©