18.

1K 161 8
                                    

"Хөөе Жон Жонгүг гурав тоолохын дотор гарч ирэхгүй бол би цуг явахаа болилоо шүү" хэмээн Риагын орилох сонсогдоход би яарсаар угаалгын өрөөнөөс гарахдаа хальтарч уналаа.

Ёолсоор босоход Риа хаалга онгойлгон намайг хараад чанга инээв.

Өчигдөр би Риагаас парк ормоор байна гэж өдөржин шалсны эцэст зөвшөөрүүлсэн ч хар өглөөгүүр намайг сэрээн хурдан бэлэн болохгүй бол явахгүй гэж дарамталсан нь энэ.

Хэн ер нь өглөөний есөн цагт паркт тоглох вэ дээ? Риа-гийн энэ санааг уу?

Тэмцээнээс хойш хэдийн хоёр долоо хоног өнгөрсөн. Би дахиж Жимин-тэй холбоо бариагүй мөн энэ хугацаанд Намжүүн ах болон бусдынх нь царайг хараагүй. Жин ах Риа бид гурав хэрэлдээд л байж байна.

"хурдан хувцсаа өмсөөд буугаад ир" хэмээн гарахад нь би ард нь үглэсээр үлдлээ.

Гарт тааралдсан хувцсаа өмсөөд үсээ хальт самнаад гарахад Риа Жин ах хоёр хүлээж байлаа.

Риа ярвайсаар "Жин бас явах юм уу? Хөгширч үхэх гэж байж юун парк" гэхэд Жин ах яг амаа ангайн үглэх гэж байхад нь би түрүүлээд "Адилхан хөгшин юм байж" хэмээлээ.

Тэгэхгүй бол Жин ах нэг үглэчих юм бол салахгүй. Ээжээс ч аймар үглэдэг гээд бод доо. Та нар лав төсөөлөхгүй байх

Риа над руу муухай харан түрүүлээд гарах бол ах миний мөрөн дээр цохиод "Аргагүй л миний дүү" гэлээ.

Риа "Энэ удаад Жин-ы машинаар явна шүү" гэхэд Жин ах нүдээ томруулаад "Яагаад? Чамд хар мянган машин байхад миний муу машинаар яах гээд байгаа юм?" гэлээ.

"Та хоёр түрүү долоо хоногт хэдэн машин эвдсэнээ мэдэж байна уу?" хэмээхэд би таван хуруугаа гаргалаа.

Би машин унаж сурах гээд Жин ахтай жоохон бэлтгэл хийсэн юм л даа. Мэдээж Риагын машинаар.

Риа санаа алдаад өөрийнхөө машинд суух бол Жин ах бид хоёр нууцхан ирмэлдээд араас нь суулаа.

Тэр машинаа жолоодонгоо "Миний муу машин гэнэ шүү. Хамгийн сүүлийн үеийн гэсэн машинууд унадаг юм байж. Бүхэл бүтэн хоёр хар карттай байж манайд юу хийгээд байгаа юм? Хүн амьтантай уулзаж учраад амьдралаа бодоод тусдаа гараач. Насаараа надтай хэрэлдэж манайд амьдрах гээ юу?" гэснээ Жин ах руу нүдээ томруулан хараад "Арай ижил хүйстнээ сонирхдог юм биш биз дээ" гэхэд Жин ах түүнийг цохилоо.

"Битгий солиороод бай. Гэрээсээ хөөж байна гээд шулуухан хэлчхээч. Тэгээд ч танайд байх тухтай байдаг юм" хэмээв.

Mafia's babyboy || JJK  [✅]Where stories live. Discover now