Намайг алчих

1 0 0
                                    

Дургүй хүрч байна. Би тэр байшинг нураачихсан гэхэд буруудахгүй. Гэхдээ дотор талыг нь. Эмч нар ирж миний багалзуурдсан хүнийг аваад явсан. Азаар намайг кёнсүү салгасан болохоор арай ч алчхаагүй. Харин би одоо цагдаагийн хэлтэс дээр асран хамгаалагчаа хүлээгээд сууж байна. Уг нь кёнсүү намайг энэ газраас авч явах гэж үйлээ үзсэн. Гэхдээ юу гэж насанд хүрээгүй хүнд намайг өгөөд явуулах вэ дээ.. Ах үнэнийг мэдээд аавыг дуудвал яанаа. Санааг нь зовоохыг хүсэхгүй байна бас намайг буруу хүмүүжүүлсэн гэсэн ойлголт төрүүлмээргүй байна. Хараал ид гэж бас энэ хумс. Аххх би ер нь яачихсан хүн бэ...

Ах орж ирлээ. Цагдаа түүнд болсон явдлыг нэгд нэгэнгүй ярьж өгч байгаа харагдана. Бурхан минь гэж түүний харц. Айгаад үхэх нь. Кёнсүү миний мөрөн дээр цохиод
-айсан харагдаж байна
Би: ийм зүйл хийчихээд яаж тайван байх юм?
Кёнсүү: тиймээ ойлгож байна. Гэхдээ тэр залуугийн өөрийнх нь буруу гэдгийг ихэнх хүүхдүүд мэдэж байгаа. Бас маргааш хичээлдээ ирээд хэрэггүй байх.
Би: бараг сургуулиа хаямаар байна.
Кёнсүү: чи үнэхээр хүчтэй юм билээ. (инээх)
Би: яасан тэрэн шиг болмоор байна уу?
Кёнсүү: үгүйдээ хха. Зза ах чинь ирчихсэн юм чинь би явлаа.
Би: тэгдээ. Үнэхээр их баярлалаа.

Сүүбин: чи яачхаад байгаа юм?
Би: мэдэхгүй ээ ойлгохгүй байна
Сүүбин: яаж? Чи ийм өөдөсхөн биетэй юм байж бүхэл бүтэн эрэгтэй хүнийг багалзуурдаж чадна гэж үү?
Би: яг л өөр хүн болчихсон юм шиг
Сүүбин: би аавд хэлчихсэн. Гэхдээ тэр нэг их цочирдохгүй байсан.
Би: юу? Хэзээ? Яаж байгаа юм? Өөдгүй амьтан. Аав намайг муу охин гэж бодох байхдаа. Гомдмоор юм.
Сүүбин: харамсах байсан юм бол яах гэж тийм зүйл хийсэн юм.
Би: би өөрөө ч ойлгохгүй байна гэж хэлсэншдээ.
Сүүбин: аав маргааш оройны онгоцоор ирнэ. Тэр болтол хэрэг тарихгүй байвал сайн байна
Би: яг л бүтэхгүй дүүгээ загнаж байгаа юм шиг санагдаж байна.

Гэртээ 4 гэж орж ирсэн. Шатаар дээш өгсөн өрөөндөө ороод унтлаа.

Өглөө сургуулийн дээврийн сандал дээр кёнсүү болон түүний найзууд:
Сэхүн: сэжигтэй байна.
Кёнсүү: тиймэ анх уулзахад л.
Жунин: биш байх
Сэхүн: чи яаж мэдэж байгаа юм?
Жунин: тэгж санагдаад байна.
Энэ үед бэкхён хаа нэгтээгээс гарч ирэв.
Кёнсүү: энд биднээс өөр эгэл бус хүн байгаа гэсэн үг үү?
Сэхүн, Жунин: хөөх шилжигч
Бэкхён: биш ээ, үл үзэгдэгч
Кёнсүү: би бол гал бас усны шидтэн. галын бурхан болон усны гүнжээс төрсөн. Харин сэхүн хамгийн хүчтэй шулмын хүү. Ер нь бол ховсдогч гэж ойлгож болно. Харин жунин бол чөтгөр. Чөтгөр гээд айсны хэрэггүй. Тэр үнэхээр сайн чөтгөр. Бид Хэжигийн талаар ярилцаж байсан юм.
Бэкхён: мэднэ ээ. Би ч бас түүнийг эгэл бус гэж таамаглаж байсан.
Сэхүн: тиймээ гэхдээ тэр өөрийгөө одоо болтол мэддэггүй юм шиг байна...

Хэжигийн талаас
Өдөр 14 цаг гэж сэрлээ. Ойрд ингэж их унтаагүй үнэхээр сайхан байна. Орой аав ирнэ. Дуртай хоолыг нь бэлдэх хэрэгтэй.. Ийн бодсоор босоод шүршүүрт орж гэрээ цэвэрлэчхээд цаг хартал хөөх 17 цаг. Цаг ямар хурдан явдаг юм. Хичээл дээр явж өгдөггүй байж. Түлхүүр дугарч тэкхён орж ирлээ. Аавыг ирнэ гэхээр л эрт ирж байгаалдаа хөгийн амьтан.
Тэкхён: чиний ачаар аавтай уулзах нь
Би: ах хэдийн чамд хэлчихжээ.
Тэкхён: тиймээ гэхдээ яаж?
Би: мэдэхгүй ээ чи дургүй хүргэвэл чамайг ч тийм болгож чадна.
Тэкхён: цссс би лав итгэхгүй байгаа. Гэхдээ чи дээр утгагүй хүн ойлгохын аргагүй юм яриад байсан биздээ?
Би: хумс уу? Тиймээ одоо ч гэсэн миний хумс хачин байна. Өдөр бүр өөр2 өнгө.
Тэкхён: тэрэнтэй чинь холбоотой юм биш үү?
Би: (зог тусах) ю юу?
Тэкхён: тэнэг амьтан., тоглож байхад
Би: үгүй ээ. Тийм байх. Ягаан өнгөтэй байхдаа гайгүй ааштай. Харин бараан өнгөтэй байхдаа ууртай.. Байз арай аав надад үүнийг тайлбарлах гээд байгаа юм байхдаа?...

Хумсны будагWhere stories live. Discover now