Сүүбин ах, тэкхён ахтай аавыг онгоцны буудлаас тосон бөөн инээд хөөр болж, зарим нь уйлж, зарим нь тэврэлдэж гэр бүлийн аз жаргалыг тэрхэн зуур мэдэрч аз жаргалаар дүүрэн гэртээ ирлээ. Бид ойр зуурыг ярилцан сууж байхад сүүбин ах тэкхёныг явъя гэсээр байгаад аваад явав. Мэдээж биднийг ярилцах хэрэгтэй байгааг ойлгож байгаа байх л даа.
Ингээд амьдралдаа анх удаа аавтайгаа хоёулхнаа нүүр тулан ярилцав
Аав: юу гэж эхлэхээ мэдэхгүй байна. Гэхдээ чи аль хэдийн өөрийгөө жирийн биш байгааг анзаараад эхэлчихсэн байх.
Би: тиймээ үнэхээр хачин байна
Аав: кхм. Тэгэхээр чи энгийн хүн биш. Нэг үгээр хэлбэл хагас цус сорогч. Энгийн хүн болон цус сорогчоос төрсөн гэх үүдээ. Та гурвын ээж цус сорогч. Ээжийн чинь удмын эмэгтэй хүмүүс нь цус сорогч болж төрхөөр заяагдсан. Миний цус ч бас цэвэр энгийн хүн биш. Аав минь бурхан байсан. Тэгэхээр яг нарийн яривал чи цус сорогч бас бурхан. Ойлгохгүй байвал өөрийгөө сайн болон муу тал гээд л ойлгочих. Хумсны хувьд энэ нь чиний тэр өдөртөө ямар нэгэн зүйл тохиолдохыг урьдчилж хэлдэг гэх үүдээ жишээ нь хар. Хар өнгөөр будагдсан байвал муу зүйл болно гэх мэт. Хүний амь нас эрсдээгүй нь сайн хэрэг. Уг нь 18 насанд хүрсэн үед чинь хэлэх ёстой байсан боловч хүч чинь эрт үйлчилж байгаа болохоор одоо хэлэхээс өөр сонголт алга. Мөн чи өөрийн хүчээ мэдэж авсан болохоор үе2 чиний чадвар мэдрэгдэнэ. Хэрэв чи ээж дээрээ өссөн бол багаасаа л хүчээ ашиглаад сурчих байсан юм. Эгэл бустнууд энэ дэлхий дээр маш олон байдаг. Миний та нартай хамт амьдардаггүй нь ч шалтгаантай.
Би: итгэхгүй байна
Аав: тиймээ. Гэхдээ бага багаар өөрчлөлт гарах болно. Тэр үедээ зүгээр л нуугдаж бай. Бас ах нартаа хэлээд хэрэггүй. Тэд энгийн хүмүүс. Ийм зүйлийг мэдэх ёсгүй.
Би: тэгээд ээж хаана байгаа юм
Аав: тэр хороогдсон. (хоолой зангирах). Энгийн хүнтэй гэрлэсэн болохоор. Бас намайг, чамайг, ах нарыг чинь хамгаалахын тулд өөрийн амиа өгсөн. Би өөрийн аавыг бурхан гэдгийг мэдээгүй байсан. Хэрэв эрт мэдсэн бол бид бүгдээрээ сайхан амьдрах байсан юм.
Би: хэрэв өвөө бурхан юм бол та яагаад энгийн хүн юм?
Аав: хэрэв бурхан энгийн хүн хоёр гэрлэвэл эхний хүүхэд нь бурхан, дараагийн хүүхдүүд нь энгийн байдаг юм.
Би: би сургуульдаа явж болно биздээ?
Аав: мэдээж. Бас 12р ангийн зуны амралтаараа хүчээ бүрэн сурах хэрэгтэй.
Би: ойлголоо.
Аав: (гарнаас атгах) ингэж амьдруулж байгаад уучлаарай. Бүгд миний буруу.
Би: үгүйдээ ааваа. Та хамгийн мундаг аав. Өөрийгөө буруутгах хэрэггүй.
Аав: тэгэхээр бас бус зүйл цэгцэрсэн болохоор аав нь маргааш буцна. Асуух зүйл байвал залгаад асууж байгаарай.
Би: ойлголооӨгүүллэгээ утсаар бичиж байгаа болохоор их эсвэл бага хэмжээгээр орох байх. Ойлгоорой