☆ [ Y O U A R E M I N E ] ☆
☆ [ Y O U A R E M I N E ] ☆2024 он
" Ойрд түүнийг их бодож бас санах болчихлоо... аргагүй шүү дээ' нэг эсийг хувааж төрсөн нэгэн биеийн хоёр тал юм хойно... ГЭХДЭЭ бидний харилцаа яагаад ийм болчихсон юм бол? Магадгүй энэ бүхэн миний буруу байх. Өсвөр насны дурсамж гэж бодоод одоо энэ бүхнийг мартаж, урьдны адил бие биенийгээ дэмжиж, сонсож, хэнээс ч илүү нэгнийхээ найз бас гэр бүл нь болох хэрэгтэй . . ." хэмээн нэгэн жигд хэлбэрээр бичсэн миний тэмдэглэл... энэ үед үнэхээр урьдны харилцаагаа өгүүлж, түүнтэй эвлэрэхийг л хүсэж байлаа. Энэ цаг үед эргээд очсон бол би юуг өөрчлөх байсан бол?Энэ бүхнийг бичиж байсан тэр газарт тохиолдол гэмээр байнга харагдах тэр залууг шалтгаангүй хүлээх өөрийгөө буруутгаж, галзуурах шахам хайрлахаасаа ч өмнө зугтах байсан болов уу?
Ихэр эгч гэх хүнтэй эвлэрэх бодлоо бүр мөсөн хаяж, тэр хоёрыг үхэн үхтлээ уулзуулалгүй ертөнцийн төгсгөл хүртэл түүнийгээ дагуулаад эгч гэх хүнтэй уулзуулах учрал бүрээс зугтаах байсан болов уу?
Өнгөрсөнд 2018он (дурсамж)
Гадаадаас эх нутагтаа ирээд аль хэдийн нэг сарыг өнгөрөөж байсан үе... түүнтэйгээ зориг гарган ярилцсан тэр үед...
Урьдны адил ажил эхлэх цагаас 30 минутын өмнө ойролцоох кафед сууж өдрийн эрч хүчээ сэлгэн суух би... би энэ газарт дэндүү гэмээр дуртай байсан.. дуртай... өглөө эрт ирж энд кофе уух бүр ч дуртай... намуухан ая эгшиглэсэн чимээгүй орчин, хамар сэтлэх шахам үнэртэх бейкерийн үнэр ... нэг л цагтаа нэг минут ч хоцролгүй ирж адил захиалга өгөх тэр залуу гээд... дэндүү таатай санагддаг байлаа...
~ ~ ~
Гадаах байдлыг ажиглан сууж байхад тэр орж ирэн.. өөрийнх гээд өмчилчихсөн юм уу? гэмээр байнга хоосон байх тэр суудалдаа тухлан сууж байлаа. Тэр л үед хаанаас ч гарж ирсэн зориг юм гэмээр түүнийг чиглэн алхаж байсан... би дэндүү жаргалтай байж...Өөрийн зурсан түүний хөргийг түүнрүү сунгахад...
Байнга л юу ч өгүүлдэггүй харцанд нь дэндүү гэмээр гуниг үзэгдсэн дэндүү гэмээр гайхшрал харагдсан. Одоо бодоход тэрхэн агшинд түүний намайг харах харц хайраар дүүрсэн байсныг сандралдаа автсан би анзаараагүй биз...Энэ анхны бөгөөд сүүлийнх нь байсан.. түүний тэр харц нь.. гэхдээ тэнэг би түүнийг мэдээгүй...
YOU ARE READING
°°° Ихэр°°°
Short StoryИхэр эгч минь миний ХАЙРтай залууг булаасан... ГЭХДЭЭ цаг хугацаа өнгөрч, өнгөрсөн бүхнээ эргээд санахад эгч БИШ би л түүний залууг БУЛААСАН мэт. . .