Жин ах төрсөн гэр рүү гээ явсан тул том харшид надаас гадна Риа болон хэдэн үйлчлэгч мөн харуулууд л байв.
Гурван давхар том харшид Риа-тай бараг л таарахгүй бас тэр ойрд их ажлаасаа болоод ууртай байгаа тул таарахыг ч хүсэхгүй байна.
Өдрийг тэгсхийж өнгөрүүлсээр орой боллоо.
Орондоо орон унтах гэж байтал хаалга тогших дуулдав. Риа юм болов уу? Тэр хаалга тогшино гэдэг юу л бол.
Нойрмоглосоор хаалга тайлтал Риа шал согтуу зогсож байлаа. Нүд нь сүүмийгээд хөл дээрээ тогтож чадалгүй намайг түшив.
"Өө манай Жонгүг. Дандаа хүний уур хүргэдэг. Гэхдээ хөөрхөн" гээд миний толгойг илээд гуйвж дайвсаар буйдан дээр суув.
"Архи уучхаа юу? Заваан үнэртэж байна" гэхэд тэр "Миний үнэр чамд адис л гэсэн үг" хэмээгээд ганцаараа чанга чанга инээлээ.
"Хөөе Жон Жонгүг чи ер нь хэн юм? Хэн болчхоод намайг өөрчлөөд байгаа юм бэ?" тэрээр энэ удаа дуугаа намсган ийн хэлэхэд би чимээгүй түүнийг сонслоо.
"Бүгд л намайг араатан гэдэг. Тийм ээ чи ч бас намайг араатан гэж боддог биз дээ. Гэхдээ яагаад би хүн алчхаад гэмшдэг болоод байгаа юм бол? чамайг харах болгондоо яах гэж ийм бохир ертөнцөд оруулав даа гэж гэмших юм. Чи хэн юм бэ? Яагаад чамайг харахаар би инээгээд байдаг юм айн?"
"Өрөө рүү гээ яв. Чи их уусан байна" гэхэд тэр босоод "Муу хүйтэн сэтгэлтэй амьтан" хэмээсээр хаалга руу зүглэлээ.
Хаалга онгойлгочхоод "Гэхдээ хөөрхөн" хэмээн малийгаад гарлаа.
Тэнэг амьтан шүү.
-
Өглөө босон гал тогоо орох замдаа Риатай таарлаа.
Үс нь арзайчихсан, унтлагын хувцастайгаа зогсож байв.
Тэрээр намайг тоолгүй явсаар хөргөгчнөөс хүйтэн ус аван уухдаа сая л намайг анзааран усандаа хахлаа.
"Зүгээр үү?
"Айн? Аан зүгээр зүгээр" тэр ийн хэлээд миний хажуугаар зөрөхөд нь тоосон шинжгүй хөргөгч онгойлготол хамгийн дуртай бананатай сүү минь байж байх нь тэр. Энд ирснээсээ хойш ерөөсөө уугаагүй юм байна. Ингэхэд хэн энд хийсэн юм бол? Жин ахаас өөр хүн мэдэхгүй шд.
Жин ах хоёр хоногийн өмнө явсан юм чинь хийх боломжгүй.
Гайхаж байсан ч их юм бодолгүй өнөөх сүүнээс хоёр гурвыг аваад нэг давхрын зочны өрөө рүү явж зурагт үзэхээр суулаа.
Хаалга онгойх дуулдахад арагш харвал Риа гарах гэж байгаа бололтой зогсож байв.
"Хаачих гэж байгаа юм?" гэхэд тэр гайхан харснаа "Уулзалттай" хэмээгээд гарлаа.
Хаачих гэж байгаа юм байхдаа яах вэ дээ. Ямар нөхөр нь биш дээ. Иччихлээ бүр.
-
Нэг суниачхаад буйдангаас босоход гадаа харанхуй болсон байв. Гал тогоо орон ус уучхаад юу хийх тухайгаа бодлоо. Ядаж утастай байсан бол.
Гэнэт Риаг хар мянган утастайг саналаа. Бараг л өдөр болгон өөр утас барьдаг хүн нэг утсыг нь авахад зүгээр байлгүй дээ хэмээн бодсоор өрөө рүү нь оров.
Хөөх хананы цаасныхаа өнгийг сольж бас зарим тавилгуудаа шинэчилчихсэн байна. Өмнө нь нуруу хүйт даам байсан бол одоо хамаагүй гоё болчхож.
Зарим зүйлсийг нь сонирхсоор ширээн дээр нь очиход дээр нь нэг жаазтай зураг байх бөгөөд Риа өөртэйгөө тун адилхан эмэгтэйтэй хамт инээмсэглэн авахуулсан байлаа.
Энэ одоо хар мянган утсаа хаана нуучихдаг байна аа хэмээн амандаа үглэсээр нэг шургуулгыг онгойлговол дотор нь цоо шинэ хайрцагтай утас байж байх нь тэр. Хөөх хамгийн сүүлийн үеийн загвар нь байна шд.
Өнөөх утсыг эргүүлж тойруулан харж байтал хаалга онгойн Риа орж ирээд намайг харан хөмсөг зангидлаа.
Дараа нь миний гар дахь утсыг хараад нүд нь томров.
"Юу хийж байгаа юм" хэмээхэд нь би нэг гүнзгий амьсгаа аваад "Харин надад утас хэрэгтэй болоод. Энэ утсаа өгчих" гэхэд тэр над руу ойртсоор хананд шахан хоёр гараараа туллаа.
"Утсаар яах гэж байгаа юм?" хэмээхэд нь би шүлсээ залгиад "З-зүгээр" гэв
Хэтэрхий ойрхон байсан тул яалт ч үгүй сандраад байлаа.
Тэр ёжтой инээн "Ав ав, хаях гэж байсан юм" гээд гадуур хувцсаа тайлав.
Ядарсан бололтой шууд л буйдан дээрээ суун нүдээ анив.
Би юм хэлэлгүй гарах гэж байтал тэр намайг дуудаад "Сайхан амраарай" гэлээ
Би толгой дохиод өрөө рүү гээ явах замдаа өнөөх гурван давхрын өрөөг санав. Тэр өдөр Риа маш ихээр уурлаж байсныг санан сонирхолдоо хөтлөгдөн өнөөх өрөө рүү зүглэлээ.
Хаалга нь цоожгүй байх бөгөөд өрөө харанхуй байсанд гэрлийг нь асаалаа. Риагын урсан зурагнууд шалан дээр хэвтэж байгаа харагдана.
Хоёр зураг л бүтэн үлдсэн байсанд тоосыг нь арчин харсан даруйдаа нүд минь томорлоо. Тэдний найзуудын зураг мөн
Тэхён Риа хоёрын тэврэлдэн авахуулсан зураг...
YOU ARE READING
Mafia's babyboy || JJK [✅]
FanfictionМафи бол бохир ертөнц. Цуст аллага, өшөө хорсол, мансуурал. Энэ бүхэн тэдний хүссэн зүйлс үү? "Там хоосон байгаа. Учир нь энд бүх чөтгөрүүд байна" Esurim©