Би тэр зургийг олсноос хойш Риа-тай таарахгүйг хичээн гурав хоносон. Өөрийгөө яг яагаад байгааг ойлгохгүй нь. Тэхён Риа хоёр цугтаа зураг авахуулах нь надад ямар хамаатай юм? Бэлхүүсээр нь тэврээд авахуулсан л биз. Гэхдээ л цаанаасаа сонин мэдрэмж төрөөд байна.
Нэг санаа алдчихаад өрөөнөөсөө гарахад Риа зогсож байв.
Тоолгүй хажуугаар нь зөрөх гэтэл тэр миний гараас татаад "Яагаад надаас зугтаад байгаа юм?" гэлээ.
"Би чамаас зугтаагүй" ийн өөр лүү нь харалгүй хөндий хэлэхэд Риа-гын гар сулрах нь тэр. Би ч өөрийнхөө ингэж хэлсэнд гайхаж байна.
Тэр миний хоёр мөрнөөс татан өөр лүү гээ харуулаад "Юунаас болж уурлаад байгаа юм?" хэмээхэд би гарыг нь түлхээд "Би уурлаагүй намайг тайван орхи" гэхэд тэр доошоо харснаа гэнэт хажуу дахь ханыг маш хүчтэй цохилоо.
Б-бурхан минь гарнаас нь цус гарч байна!
Намайг түүн рүү гайхан харахад тэр цусаа харан инээснээ "Хараал идсэн юм. Яагаад охин шиг аашлаад байгаа юм?? Уурлаж байвал тэрийгээ дургүй бол дургүйгээ хэл. Би чам шиг ийм ойлгомжгүй ааштай хүнийг үнэн голоосоо үзэн яддаг" гэхэд яагаад ч юм гомдох сэтгэл төрөн түүн рүү муухай харлаа.
"Тиймээ ! Би ч бас өөрийгөө ойлгохгүй байна! Яагаад уурлаад яагаад гомдоод байгаагаа ойлгохгүй байна!!! Тэхён та хоёрын хамтдаа авахуулсан зураг надад ямар хамаатай юм тийм биз дээ" хэмээн орилоход тэр над руу удтал харсны эцэст чанга инээлээ.
"Тийм инээдтэй байна уу? Шоолоод байгаа юм уу? Тийм дээ чи угаасаа ийм л хүн. Муу галзуу амьтан" хэмээн явах гэтэл тэр намайг өөр лүү гээ татлаа .
"Тэхён бид хоёрын зургийг хараад уурласан хэрэг үү" хэмээн намдуу хоолойгоор асуухад нь ичин цааш харав.
"Тэнэг амьтан. Хардалт гэдэг юм ойлгосон уу?" гэхэд нь би түүнээс холдоод "Х-хэн хардсан юм, м-мөрөөдөөд бай" хэмээн хэлээд шууд л шатаар уруудан гүйхэд түүний чанга инээж буй нь сонсогдлоо.
Ахх ичиж үхэх нь ээ.
Хардах гэнэ шүү?
Гал тогооноос ус уучхаад гарахад Риа утсаар яриад зогсож байлаа.
"Ойлголоо, одоо очлоо" тэр ийн хэлээд утсаа тасалчхаад над руу харан "Ажилтай болчихлоо долоо хонох байх" гэхэд нь "Надад ямар хамаатай юм" хэмээгээд буйдан дээр суутал тэр миний хажууд суугаад "Чи намайг санахгүй хэрэг үү?" гэлээ.
"Больж үз харин ч явж байгаад чинь баяртай байна" гэхэд тэр уруулаа унжуулаад "гомдмоор юм" хэмээхэд нь би шүлсэндээ хахлаа.
"Б-бурхан минь! битгий уруулаа унжуулаад бай!" гэхэд тэр чанга инээгээд "Баяртай жаалаа" гээд хаалга руу зүглэлээ.
Долоо хоног юу хийнэ ээ? Жин ах хурдан ирээсэй.
YOU ARE READING
Mafia's babyboy || JJK [✅]
FanfictionМафи бол бохир ертөнц. Цуст аллага, өшөө хорсол, мансуурал. Энэ бүхэн тэдний хүссэн зүйлс үү? "Там хоосон байгаа. Учир нь энд бүх чөтгөрүүд байна" Esurim©