21.

1K 154 7
                                    

Риа яваад хэдийн долоо хоносон. Өнөөдөр түүний ирэх өдөр. Гэхдээ би түүнийг хүлээгээгүй шүү.

Хэн нэгэн хөлнөөс минь татсаар орноос унагахад нүдээ нээлээ.

Хэн нэгэн гэж мэдээж Риа л даа.

"ЖОН ЖОНГҮГ!" хэмээн орилоход нь эвшээсээр "Ядаргаатай юм аа. яасан?" гэхэд тэр намайг цохилоо.

Бурхан минь тэр өөрийгөө хүчтэй цохидог гэдгээ мэддэггүй юм байх даа?

"Намайг хүлээж байгаа гэж бодсон юмсан" тэр ийн төв царайлан хэлээд гарахад нь би гайхсаар үлдлээ.

Түүнд юу тохиолдоо вэ? Надад гомдоод байгаа юм байхдаа.

Нэг их зүйл бодсонгүй шүршүүрт орчхоод гарч ирэн өөрт эвтэйхэн хувцас өмслөө.

Юу вэ цаг дөнгөж 7:00 болж байгаа хэрэг үү?

Эрт байгаа юм чинь гэж бодоод эргэн унтлаа.

Халууцсаар босоход цаг 12:00 болж байв.

Өлсөж байсан тул доош буун гал тогоо орлоо.

Өөртөө хөнгөхөн зүйл бэлдчхээд ширээн дээр суухтай зэрэгцэн Риа орж ирээд намайг харах ч үгүй хөргөгчнөөс сүү аваад гарав.

Өө нээрээ би уурлуулчихсан бил үү?

Цайгаа уучхаад Риагын өрөө рүү ороход тэрээр ширээнийхээ ард бичиг цаастай зууралдан сууж байв.

Хөмсөгөө зангидчихсан байхыг нь хараад шүлсээ залгин гарах гэтэл "Яах гэж орж ирсэн юм"гэлээ.

"Н-нөгөө өглөө уурлуулчихсанд уучлаарай, нойрмог байсан болохоор" хэмээхэд тэр чанга инээгээд "Арай тэрнээс болоод уурласан гэж бодоод байгаа юм уу? би яасан гэж уурлах юм? Чи миний хувьд тийм чухал хүн биш байхад" гэв.

Тийм ээ өрөвдөлтэй юм Жонгүг.

Түүнийг эргэн бичиг цаас руу гаа харахад би тогтож ядах нулимсаа харуулахгүйн тулд хурдхан шиг өрөөнөөс нь гарлаа.

Юунд найдсан юм? Би түүний хувьд юу ч биш.

Ria P.O.V

Америк дахь салбарт маань том асуудал гарсан тул яаралтай явж байгаа минь энэ.

Өмнө нь ийш тийшээ явахад зүгээр байдаг байсан ч энэ удаад үнэхээр явмааргүй санагдаад байх юм.

Жин-ыг явуулж болох байсан ч ээжтэйгээ цуг байг хэмээн бодоод хэлсэнгүй.

-

Mafia's babyboy || JJK  [✅]Where stories live. Discover now