23.

1K 140 3
                                    

"Ууг нь хэдэн жилийн өмнө чамд сануулсан санагдах юм?"

"Жоохон уйдаад тэгчихлээ, юун ч сүртэй юм бэ дээ" тэр ийн хэлээд чанга инээн

"Ноход чинь хаачсан юм? Чи ганцаараа намайг яаж дийлэх гээв?" гэхтэй зэрэгцэн харшийн урд манай хүмүүс ирлээ.

"Одоо жинхэнэ LET'S PLAY!" хэмээн орилоход тэд дайрав.

Бэкхён хамгийн ард байх сандал дээр суугаад хэрхэн бие биенээ алахыг ширтэх бол би түүн рүү очихын тулд урд минь зам хаасан хэдэн арван хүмүүсийг алах хэрэгтэй байлаа.

Дахиж хүн алахгүй гэж өөртөө амалсан юмсан.

Цусанд дүрсэн гараараа түүний гараас барьж чадахгүй байх даа.

Тэр хүний хажууд байхыг хүсэх би хэтэрхий их нүгэлтэй юм.

Тэнд бараг л 100 гаруй хүмүүс байх бөгөөд 30% нь л манай хүмүүс байлаа.

Маш өндөр нууцлалтай, хотоос зайдуу газар тул хэн ч биднийг мэдэхгүй.

Сайн төлөвлөжээ Бён Бэкхён.

Цус харах төдийд дотор минь ямар нэг зүйл мэдрэгдэж улам их харахыг хүсэж эхэллээ.

Би цус харахаараа галзуурдаг араатан.

Замд тааралдсан хүн болгоны духанд хутга зоох нь илүү хялбар байлаа.

"Бэкхён танай хүмүүс дэндүү арчаагүй юм" нүүр лүү цацарсан цусыг арчингаа ийн хашхирахад тэр чанга инээгээд "Энэ бол зүгээр л зугаа шүү дээ. Чи бол миний тоглоомын гол дүр" хэмээв.

Муу галзуу амьтан. Тиймээ би ч бас галзуу гэдгээ мэднэ гэхдээ Бэкхён миний харж байсан хамгийн галзуу нь. Тэр хүмүүсийг хооронд нь алалцуулж мөнгө өгдөг,бас их ухаантай, зальтай нэгэн. Түүнээс юу ч нуух аргагүй. Хэдэн жилийн өмнөөс л бид өстнүүд байсан. За яахав би бүх бүлэглэлтэй дайснууд л даа, ийм зүйл тохиолдох нь бараг л хэвийн үзэгдэл.

Гэхдээ энийг яав ч зүгээр зугаагаа гаргах гэж хийгээгүй. Ард нь юу байгаа юм бол?

Намайг саатуулах гэсэн зорилго уу? Намайг байхгүй хойгуур яана гэж?

Хурдан дуусгах хэрэгтэй.

Бодлоосоо салан эргэн тойрноо харахад манай хүмүүс харьцангуй ялж байлаа.

Урд тааралдсан таван хүний духанд сум зоогоод Бэкхёны урд очин

"ХЭЛЭЭДЭХ! ЮУ СЭДЭЭД БАЙГАА ЮМ!" хэмээн орилоход тэр өнөөх галзуу инээмсэглэлээ тодруулан "Чи дууссан" хэмээв.

Mafia's babyboy || JJK  [✅]Where stories live. Discover now