Гар болон нүүр минь нэлэнхийдээ цус болсон байх бөгөөд би үүнийгээ ч анзааралгүй Жонгүгийн байршлыг хайж байлаа.
"Олчлоо!" Жин-ыг ийн орилоход би ухасхийн түүний хажууд очиход тэр
"Үнэхээр сайн төлөвлөжээ. Чиний эзэмшлийн байранд нууна гэж хэн санах вэ дээ" гэхэд нь би санаа алдаад чамархайгаа иллээ.
"Тэд чамаас бүлэглэлийг чинь авчхаад Жонгүгийг өгөхгүй ч байж магадгүй"
"Тийм болохоор намайг Жонгүг аюулгүй гэж хэлэх хүртэл наймааны эрхийг Юнги-гийн нэр дээр шилжүүлж болохгүй шүү" гэхэд Жин толгой дохиод
"Гэхдээ Бэкхён яах гэж оролцсон юм бол? Хэдий чамтай дайснууд байж болох ч хар тамхины наймааны эрх түүнд хэрэггүй шүү дээ " хэмээхэд нь
"Мэдэхгүй юм даа" гээд гарлаа.
Граш руу орон хамгийн хурдан гэсэн машиндаа суун буу болон хутгаа шалгаад хөдлөв.
Утас дуугарахад дугаарыг нь харалгүй автал "Риа" хэмээг Жонгүгийн хоолой сонсогдлоо.
"Жонгүг! юу болсон бэ? чи зүгээр үү?"гэхэд тэр хэсэг чимээгүй байсны эцэст
"Одоо би чамтай адилхан болчихсон уу?" хэмээн учир битүүлэг асуулт асуух нь тэр.
"Юу болсон гэж?"
"Араатан"
"Чи хаана байгаа юм?"
"Би оргочихсон"
"Гуйя Жонгүг харш болон гэр лүү гээ явж болохгүй шүү. Ганнам дахь байрыг мэднэ биз дээ. Хурууны хээгээ уншуулаад ороод байж бай.Би удахгүй очлоо" хэмээгээд таслан жолоогоо эргүүллээ
Jungkook P.O.V
Flashback
Риаг гарсны дараа санаа алдаад өрөө рүү гээ явлаа. Шатаар өгсөж байтал гурван давхарт чимээ гарахаар нь гэтсээр тийш зүглэв.
Одоо харшид хамгаалагч болон надаас өөр хүн байхгүй. Хэн ч тэр өрөө рүү зүглэдэггүй.
Ийн бодсоор хаалганы завсраар нь шагайвал хэн нэгэн цааш хараад зогсож байв.
"Жон Жонгүг" хэмээхэд нь цочин түүн рүү харахад тэр эргэж харлаа.
"Ороод ир л дээ" хэмээн цаанаа л хүйтэн инээмсэглэхэд эргэлзэж байсан ч урт амьсгаа аваад оров.
"Чи энэ өрөөг мэдэх үү? чи энэ харшийн тухай мэдэх үү"
"Бидний хамтдаа өссөн харш байгаа юм" хэмээгээд чанга инээн "Одоо хүртэл энэ харшдаа байдаг гэж бодоогүй юм байна. Энэ өрөө хүртэл байхыг бодоход Риа ч хүйтэн нэгэн биш бололтой" гээд над руу харлаа
YOU ARE READING
Mafia's babyboy || JJK [✅]
FanfictionМафи бол бохир ертөнц. Цуст аллага, өшөө хорсол, мансуурал. Энэ бүхэн тэдний хүссэн зүйлс үү? "Там хоосон байгаа. Учир нь энд бүх чөтгөрүүд байна" Esurim©