Ria P.O.V
Яарсаар Ганнам дахь байр луу гаа ороход буйдан дээр Жонгүг хэвтэж байлаа.
"Жонгүг?" гэхэд тэр дээш босов.
Уйлсан бололтой нүд нь улайжээ.
"Зүгээр үү?" хэмээхэд тэр шууд л намайг тэврээд уйллаа.
Хагас цаг орчим уйлсны эцэст тэр тайвшрав бололтой намайг тэврэхээ болин нулимсаа арчив.
"Ямар нэг юм болоо юу? Яаж зугтсан юм?"
"Б-би хүн алчихсан"
"Миний буруу, надаас л болж чи ийм байдалтай болчихлоо"
"Үгүй ээ чиний буруу биш"
10 гаруй минут байшинд чимээгүй ноёлсны эцэст би "Чи энэ газраас явмаар байна уу? гэхэд тэр толгой дохив.
Би нэг гүнзгий амьсгаа аваад "Яв Жонгүг" гэлээ.
Тэр над руу гайхан харахад нь би "Эндээс яв, дахиж энэ бохир зүйлтэй хутгалдах хэрэггүй. Чамайг явуулж байна тэнэг минь. Гэр лүү гээ яваад сургуульд сурч энгийн амьдар" хэмээн ширүүн хэлчхээд босоход тэр гарнаас минь татлаа.
"Гуйя явуулж чадаж байгаа дээр минь яв. ЯГ ОДОО ЯВ ЖОНГҮГ" хэмээн орилоход тэр бүлтгэнэсээр босон хаалга руу зүглэлээ.
Жонгүг гарахаасаа өмнө эргэж хараад "Найзуудаа өнгөрсөнтэй нь уучлаад сайхан амьдраарай. Тэд нарт ч бас шалтгаан байсан" хэмээгээд гарав.
Удалгүй байшинд миний уйлах чимээнээс өөр чимээ гарсангүй.
Хайртай гэдгээ дөнгөж мэдэж байхад явуулчихлаа.
Баярлалаа гэж хэлэхийг, хайртай шүү гээд тэврэхийг хүссэн юмсан.
Дахиад л шархлаад үлдчихлээ Риа.
Гэвч тэр энэ ертөнцөд байхад хэтэрхий нандин хүн. Сэтгэлд нь хир халдаахийг хүсээгүй учраас явуулсан. Миний зөв биз дээ?.
Jungkook P.O.V
Flashback
Нэг өрөө рүү нь ороход байшингийн арагш харсан цонх байсанд тэрүүгээр гарах гэж байтал хаалга онгойн Юнги орж ирлээ.
Түүний харц маш ихээр цөхөрсөн байх бөгөөд намайг тоолгүй сандал дээр суув.
"Гуйя надтай ярилцаач Жонгүг" гэхэд нь гайхан түүн рүү харлаа.
"Сэтгэлд хурсан энэ их шаналлыг чи л ойлгож чадах юм шиг байна" хэмээхэд нь үнэхээр явж чадсангүй түүний хажууд байх сандал дээр суулаа.
YOU ARE READING
Mafia's babyboy || JJK [✅]
FanfictionМафи бол бохир ертөнц. Цуст аллага, өшөө хорсол, мансуурал. Энэ бүхэн тэдний хүссэн зүйлс үү? "Там хоосон байгаа. Учир нь энд бүх чөтгөрүүд байна" Esurim©