Жонгүгийн явуулсны маргааш би Юнги руу очсон.
Хамгийн сонин нь тэр одоо зууралдахаа больцгооё гэсэн.
Энэ бүх хугацааны дараа харш руу очиход нэг л чимээгүй дүнсийн байлаа.
Жонгүг юу хийж байгаа бол?
Санаа алдсаар гурван давхарт байх өрөө рүү орвол хэн нэгэн нь буйдан дээр сууж байв.
Би хөмсөг зангидаад "Ким Тэхён!" хэмээхэд тэр над руу харлаа.
"Хүний гэр лүү хулгайгаар ордог болоо юу" гэхэд тэр чимээгүй босон өрөөг тойрон алхав.
Тэгээд над руу харан "Чи мэдэх үү?"
"Юуг?" гэхэд тэр орон дээр суугаад
"Чамд одоо ч хайртайг"гэлээ.
"Больж үз Тэ"
Би санамсаргүй ийн хэлсэн даруйдаа хоолойгоо засахад тэр хөнгөхөн инээн "Энэ нэрийг л чамаас сонсохыг хүссэн бололтой"
"Яах гэж энд ирсэн юм. Яг одоо яв" хэмээхэд "Намайг одоо ч үзэн яддагийг мэднэ ээ. Уучлаарай гэж хэлэх эрхгүйгээ ч мэднэ. Салах ёс хийх гэж ирсэн юм Лиа" гэлээ.
Тэр намайг Лиа гэж дууддаг байсан. Риа гэж бичихээр яг л Лиа гэж байгаа юм шиг харагддаг хэмээн шоолдог байж билээ.
Би санаа алдаад "Хэлэх юм байгаа бол хэлээд яв даа" гээд хажууд нь суулаа.
"Долоон жилийн өмнөх явдал эндүүрэл байсан. Тэд надад худлаа хэлсэн. Чамд өгөх зүйл байгаа болохоор хэлсэн газарт аваад ирээч гэхэд нь би итгэчихсэн тэнэг. Тэд намайг Шведэд аваачаад хорьчихсон. Яг үнэндээ аавийн санаа байсныг би мэдээгүй ээ. Чамд маш их санаа зовсон. Өдөр болгон оргохийг оролддог байсан ч тэд дээд зэргэлэлийн алхам тутамд камертай өрөөнд намайг хорьсон. Эргээд ирсэн ч чиний намайг үзэн ядсан харц аймшигтай байсан. Тэгээд бодсон юм. Энэ их шаналлаа нуухын тулд баг зүүх хэрэгтэй юу гэж? Намайг уучлаарай Риа. Би хол явж амар тайван амьдрахаар шийдсэн. Бид ингэж дуусах тавьлантай байсан бололтой"
Тэр ийн хэлээд сүүлийн удаа гэсэн мэт өнөөх хүүхэд шиг инээдээрээ инээн намайг тэврэхэд хэдийнээ миний нүднээс нулимс урссан байлаа.
"Х-хайртай шүү"
Түүний ч бас нүдэн нулимс цийлгэнэн хоолойгоо чичрүүлэн ийн хэлчхээд гарав.
Удалгүй Жин орж ирээд намайг харсан даруйдаа сандран хажууд минь ирлээ.
Би түүнийг тэврээд "Яагаад бүгд надаас яваад байгаа юм бэ? Аль хэдийн бүгдийг нь уучилчихсан байхад" хэмээн уйлахад тэр чимээгүй л миний нурууг илж байлаа
YOU ARE READING
Mafia's babyboy || JJK [✅]
FanfictionМафи бол бохир ертөнц. Цуст аллага, өшөө хорсол, мансуурал. Энэ бүхэн тэдний хүссэн зүйлс үү? "Там хоосон байгаа. Учир нь энд бүх чөтгөрүүд байна" Esurim©