Жилийн эцсийн шалгалтаа өгчихөөд баяр хөөр болсон хүн сургуулиасаа гараад явлаа. Тэр гарч явсан хүн нь Би… Шалгалтаа өгч дуусаад санаа амрчихсан болоод ч тэр үү зун болсоныг анзаарав. Гэнэт сэтгэл сэргээд л явчихлаа. Нээх л аз жаргалтай хэдэн тийшээ харц чулуудаад л үүрд тийм жаргалтай байх юм шиг алхаж гарлаа даа.Тогтоол ус хараад усанд сэлмээр ч юм шиг , тэнгэр рүү хараад нисмээр ч юм шиг. Даанч энэ боломжгүй л дээ. Сэлж чадахгүй , нисч чадахгүй хүн мөрөөдөөд явахаас өөр яахав . Ямар сахиусан тэнгэр, лусын дагина байгаа биш. За тэгээд шалгалтаа өгч дууссан хүний царайнд юу тодордог билээ тэрнийгээ тодруулаад л хотын төв рүү орлоо доо. Төв рүү орсон биш хүмүүсийн харцанд бариудаад үхсээн үхсэн. Арай гэж хүний нүднээс далд газар ороод хүмүүс яагаад тэгж хараад байгааг бодож суулаа. Нилээн бодсоны эцэст ихэнх оюутнуудын шалгалт дөнгөж эхэлж байгааг санав. Одоо л ёстой гудамжаар баг зүүгээд алхлаа даа. Бодоод байсан чинь би бараг алиалагч болчихсон ч юм шиг. Нүүрээ хоёр хуваагаад нэг тал нь нулимстай үд урвагар царай нөгөө тал нь баярласан царай гаргачихсан юм шиг л ёстой инээх ч биш уйлах ч биш нэг л сонин царайтай хүн хотын төв, бүр төвдөө яаг төвөөр нь алхлаа даа. Хурдхан шиг гэртээ хариад долоо хоног гэрээсээ гарахгүйгээр шийдэж гэрийн буг болсны эцэст оюутнуудын шалгалт эхнээсээ дууссан бололтой цонхны доогуур нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан хүмүүс холхилдож эхлэв. Би ч баяр хөөр болж гэрээсээ гарч төв рүү харайлгалаа. Шалгалтаа өгч дууссан нь андашгүй инээлдэж хөхрөлдсөн хүмүүс холхилдоно. Би ч юугаараа дутхав дунд нь ороод л зуны сайхныг шагширсан шигээ харсан зүг рүүгээ нисэж гарав. Ай шалгалтаа эрт өгч дууссан оюутаан гэж…