Байнга л шахуу өвөөгийндөө очиж хамаатны эгч нартайгаа нийлэн ойрхон байх талбайд тоглон өдрийг өнгөрөөдөг байлаа.Өвөөгийн байшингийн яг урд нэг айл байдаг байсан юм.
Эгч нартайгаа тоглохоор гарах болгондоо тэр айлын хөвгүүнийг харах боллоо. Тэр ч мөн ах нартайгаа нийлэн утсаараа тоглож гадаа суудаг байсан юм. Эгч нартай минь нас чяцуу гэхээр яалтчгүй хоёр насаар ах тэр хөвгүүн.
Эгч нар минь түүнийг таньдаг болохоор хааяа юм ярьж зогсоход нь би чимээгүй л түүнийг ажин хардаг байлаа.
Нэг удаа тэр эгчтэй минь ярилцаж байгаад намайг харан "Хөөрхөн охин байна. Буржгар үс нь гоё юм" гэж билээ. Олон удаа таарсан ч одоо л анзаарч байгаа нь хачин.
~~~~~~~~~
Би сургуульд орж өвөөгийндөө бараг л очихоо больсон юм. Тэр хөвгүүнтэй ч дахиж таараагүй. 6 жилийн турш.Тэр хөвгүүнийг бараг л ой ухаан минь мартаж байхад нэг л өдөр тэр сургуулийн цайны газраас гараад ирсэн. Миний хажуугаар найзуудтайгаа инээлдсээр зөрөхөд нь миний нүд түүнээс огтхон ч салж өгөхгүй амаа ангайсаар араас нь харж үлдсэн юм.
6 жилийн хугацаанд нэг ч олж хараагүй түүнийг хараад гайхсандаа л тэр шүү дээ.
Би түүний нэрийг бас аль анги гэдгийг нь ч мэдэхгүй. Манай урд айлын хөвгүүн гэдгээс өөр юуг ч... мэдэхгүй
Дахиад л тэр алга болчихсон. Би зүгээр л хичээл тараад шууд явчихдаг байснаас уу эсвэл бидний хичээл орох хуваарь ондоо байснаас уу мэдэхгүй юм. Бид дахин 1 жил хэрээтэй таараагүй юм.
Тэнгэр наадаар даажигнаж байна уу л гэлтэй...түүнийг дахиад л нүдний минь гаргаж ирсэн. Өвлийн хар хүйтэнд зузаан хувцасаар өөрийгөө хучиж, нүүрээ урт ороолтоор хаасан байхад нь би харанхуйд холоос хараад л тэр хөвгүүн гэдгийг танисан юм. Хажуугаар минь бараг л зөрөхийн даваан дээр нэгэн хөвгүүн "Ким Жүнэ!" гэж орилоход тэр эргэж хараад араас нь дуудсан хөвгүүнийг хурдан явахыг шаардлаа. Би ч түүнээс нүд салгалгүй ажиж араас нь орох гэтэл жижүүр багш түүнийг оруулсан атал намайг оруулалгүй гэртээ харихыг хүссэн юм.
Ядаж л би түүний нэрийг мэддэг боллоо. Ким Жүнэ.
Гэртээ очиод л би түүний хаягийг олохыг хичээлээ.
Нилээн ухсаны эцэст түүний инстаграм хаягыг олсон юм. Гайхалтай нь тэр үнэхээр олон дагагчтай байсан. Алдартай байхаас аргагүй байх л даа. Ямар царайлаг билээ дээ.