27.

1.1K 173 4
                                    

Jungkook P.O.V

Риагын гэрээс яваад хэдийн долоо хоног өнгөрчхөж. Энэ хугацаанд өрөөнөөсөө гарах байтугай орноосоо ч боссонгүй. Мэдэхгүй ээ зүгээр л гунигтай байна.

Би яг юун дээр алдчихсан юм бол?

Жиминтэй харилцаагаа тасалж, Жиын-ээс салсан ч дурсамж гэдэг зүйл их хүчтэй юм.

Арван жил найзалсан найз, гурван жил үерхсэн охин минь шүү дээ. Мөн хагас жил хамт байсан Риа

Бүх зүйлийг мартаад шинээр эхэлмээр байвч чадахгүй нь.

Хараал идсэн энэ бүхнээс зугтаад холын хол явмаар байвч зориг хүрэхгүй нь.

Би ийм л байсан. Зориггүй хулчгар

Хэрвээ зоригтой байсан бол Риа-гын хажууд үлдэж чадах байсан.

Гэхдээ би нэг зүйлийг илүү сайн ойлгосон. Түүнд хайртай гэдгээ. Риа-гын хажууд үлдэхийн тулд бохир ертөнцийн нэг хэсэг байх хэрэгтэй гэдгийг ч бас.

-

Хичээл амарсан тул зуны амралтаар өдөр шөнөгүй бэлтгэл хийх болсон. Би илүү зоригтой байх хэрэгтэй.

Харшид байхаас ч илүү хүнд бэлтгэлийг хийсээр хэдийн гурван сар өнгөрч. Дахиад жоохон л тэвччихвэл түүнтэй нүүр бардам уулзаж чадна.

Дахиж ирэх хэрэггүй гэж хэлснийг чинь зөрчихөөс өөр аргагүй нь.

Flashback

Риа намайг гарах гэтэл "Чамайг яагаад явуулж байгааг мэдэж байна уу?" гэлээ. Намайг хөнгөхөн толгойгоо сэгсрэхэд тэр инээмсэглээд "Дараа нь намайг үзэн ядах байх. Намайг үзэн ядсан ч зүгээр дээ. Би Жиминээс өшөөгөө авахын тулд чамайг ашигласан. Мэдээж чи түүний хувьд эрхэм хүн болохоор. Тэгээд харшид ирэх үед чинь хараад ийм бохир зүйлтэй чамайг хутгасандаа харамссан юм. Зүгээр л чи хэтэрхий гэнэн харагдсан хэрэг. Миний нүд рүү хараад араатан гэж дуудахад чинь, цустайгаа холилдоод хэвтэж байхад миний өмнөөс уйлсанд чинь, Тэхён бид хоёрын цуг авахуулсан зургийг хараад уурлах үед чинь сэтгэл хөдөлсөн. Тиймээс чамайг явуулж байна. Над шиг араатны хажууд ийм нандин хүн байж болохгүй биз дээ? Эргэж ирэх хэрэггүй Жонгүг"

Flashback end

Чин сэтгэлээсээ инээхийг чинь хармаар байна, над руу муухай хараад загнахыг чинь сонсмоор байна, ёжлонгуй харцыг чинь дахин хармаар байна. Гаднаа хүчтэй харагддаг ч дотроо эмзэг Риа-г ч бас хармаар байна. Зүгээр л маш их санаж байна.

Инээдтэй юм. Ямар их үзэн яддаг байлаа даа.

Хайр ийм л байдаг бололтой.

Үхтлээ үзэн яддаг байсан нэгэн чинь нэг л өдөр чиний зүрхэнд гэрэлтэнэ.

-

Цаг хугацаа өнгөрсөөр хэдийн хагас жил болсон байлаа.

Одоо л Риагын өмнө нүүр бардам зогсож чадах нь.

Бэлтгэлээ дуусгачхаад шүршүүрт орон хувцсаа солиод доош буулаа.

Машинаа асаагаад Риагын харшийн зүг хөдлөх үед гарын алга хөлөрч сандраад байв.

Нэг хоолойгоо засчхаад харш руу ороход хүний бараа байсангүй.

Өмнө нь хамгаалагч үйлчлэгчид мөн Жин ахын инээх дуу бас Риа-гын орилох дуунаар дүүрдэг байсан энэ харш чимээгүй дүнсийн байсанд нь сэтгэл гонсойв.

Риа-гын өрөөнөөс чимээ гарсанд гайхан хаалгаар нь шагайвал Риа цаашаа харан юу ч юм бэ хайж байх нь тэр.

Нүүрэнд минь инээмсэглэл тодрон ойрхон байсан буйдан дээр сууж байтал Риа гарч ирээд над руу нүдээ томруулан харлаа

Удалгүй санаа алдаад "Тоглоод байна уу?" хэмээхэд нь би түүний хажуу очин хацар дээр нь үнсээд "Daddy нь ирлээ" гэв

Хэдий юу ч болоогүй мэт хэлсэн ч зүрх яг л цээж нэвтлээд гарах нь уу гэлтэй цохилж байлаа

Тэр намайг цохиод "Daddy гэнэ шүү. Babyboy юм байж" хэмээхэд нь би хөмсөгөө зангидаад "Ирсэнд баярлахгүй байгаа хэрэг үү? хүн зөндөө санасан байхад" гэв.

"Өөрчлөгджээ Жонгүг" гэхэд нь би түүнийг тэврээд "Чиний хажууд байхын тулд би энэ галзуурсан ертөнцийн нэг хэсэг байхаар шийдсэн" гээд Риа-гын чихэнд "Би чамд хайртай" хэмээн шивнэлээ.

Тэр надаас тэврэлтээ салгаад "Юу болоод байгаа юм Жонгүг? Би чамайг ирэх хэрэггүй гэж хэлсэн биз дээ?"

"Мэдэж байсан юм, намайг ирэхэд инээгээд хүлээж авахгүй гэдгийг чинь. Г-гэхдээ чамайг хармаар байсан хоолойг чинь сонсохгүй л бол үхчих юм шиг санагдаад байсан болохоор чиний түвшинд очихын тулд чадлаараа хичээсэн байхад..." хоолойгоо зангируулахгүйг хичээн ийн хэлэхэд тэр хэсэг чимээгүй байсны эцэст намайг тэвэрлээ

"Тэнэг Жонгүг. Гаднаа сүртэй харагдсан ч дотор чинь уйланхай Жонгүг байсаар л байна шүү дээ. Тэгчхээд бас Daddy гээд байгаа шүү. Тэг ээ миний дэргэд үлд, амь насаараа дэнчин тавьж хамгаалах болохоор зүгээр л миний дэргэд бай ойлгосон уу?Би ч бас чамд хайртай Жонгүг"

Mafia's babyboy || JJK  [✅]Where stories live. Discover now