28.

897 143 13
                                    

"Намайг байхгүйд юу болов?"

Би түүнтэй хамт буйдан дээр суунгаа ийн асуувал Риа гэнэт юм санасан бололтой огцом босч ирээд "Би нээрээ Лондон явах ёстой байсан шүү дээ. Баларсан юм, би явлаа шүү, очоод ярья " хэмээсээр үг хэлэхийн завдалгүй хамаг хурдаараа гарлаа.

Ингээд энэ том харшид ганцаараа үлдчих шив.

Хүзүүнд минь байх Риа-гын өгсөн зүүлтийг нэг илчхээд дээш гарлаа.

-
Ria POV

Машиндаа суун туслах руу гаа залгаад "Хурдан хувийн онгоц бэлд очиж байна." хэмээхэд тэрээр ойлгосноо хэлээд таслав.

Хамаг хурдаараа гишгэсээр хувийн онгоцныхоо буудал дээр ирлээ.

Туслахдаа машиныхаа түлхүүрийг өгчхөөд онгоцондоо суув.

-

Хэдэн цагийн нислэгийн дараа нэг юм Лондонд буулаа. Маргааш чухал хуралтай тул буудлынхаа өрөөнд орсон даруйдаа хувцсаа солиод унтав.

-

Хурал дууссаны дараа машинаа үлдээчхээд алхлаа.

Жонгүгийг бодох төдийд нүүрэнд минь инээмсэглэл тодроно. Хурдан уулзах юмсан

Утсаа гарган түүн рүү залгавал тэрээр утсаа авсангүй.

Их юм бодолгүй буудлынхаа өрөө рүү орвол харанхуй байлаа.

Юу вэ?

Гайхсаар гэрлээ асаатал шалаар дүүрэн сарнайн дэлбээ байх нь тэр.

Энэ Жонгүг уу?

Тэрээр улаан өнгийн чамин лаанууд асаасан байх бөгөөд сарнайн замыг дагасаар том өрөөнд очлоо

Тэрээр улаан өнгийн чамин лаанууд асаасан байх бөгөөд сарнайн замыг дагасаар том өрөөнд очлоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Амаа даран гайхаж байтал араас хэн нэгэн тэврэв.

Эргэж харах гэтэл Жонгүгын хоолой "Битгий эргэж хар. Сандраад байна" хэмээлээ.

Би хөнгөхөн инээгээд түүний гарыг атгатал тэр гүнзгий амьсгаа аваад "Чи л хажууд байвал бүх юм болно. Чи л намайг хайрлаж байвал, бүхий л цаг үед хажууд минь байж байвал бусад нь надад хамаагүй. Чи өмнө нь хэн байсан ирээдүйд хэн болох чинь надад хамаагүй. Одоо үедээ л аз жаргалтай байцгаая. Миний бүсгүй болох уу?" хэмээхэд нь эргэж харан түүний энгэрт наалдаад толгой дохилоо.

Ичээд байна.

Тэрээр миний хүзүүнд яг өөрт нь өгч байсан шиг одтой зүүлт зүүлгээд уруул дээр минь үнслээ.

Удалгүй уруулаа салгаад ядам хурууг минь илэн "Удахгүй энэ хуруунд бөгж зүүлгэх болно оо"

Би инээгээд "Романтик юм аа Жонгүг"

"Хайртай гэж хэлчхээд албан ёсоор гуйхгүй бол эр хүн биш биз дээ?" хэмээхэд нь би толгой дохилоо.

Тэр намайг өргөн буйдан дээр суугаад "яасан их санав аа" хэмээгээд үсийг минь үнэрлэв.

Би түүнийг нудраад "Хэзээ ийм нялуун болчхов?"гэхэд тэр зальтай инээн "Чамайг хайрласнаас хойш"

Сээтгэнүүр амьтан.

-
Намайг хувцсаа солиод нүүрээ цэвэрлэх хооронд Жонгүг зүгээр л хажуу талаас ширтсээр сууна.

Би бугуйн дахь цагаа хараад "Унтах уу?" гэхэд тэр шүлсэндээ хахлаа.

"Ю-юу яриад байгаа юм" хэмээн над руу харалгүй дальдчин хэлэхэд нь би түүнийг юу яриад байгааг ойлгон чанга инээлээ.

"Өөрөө юу бодоод байгаа юм? Жоохон юм байж" гэхэд Жонгүг улам ичин "Ө-өөрөө буруу ойлгогдохоор хэлсэн биз дээ" гээд нүүрээ дарсаар орон дээр очин доошоо хараад хэвтчихэв.

Би түүний хажууд хэвтээд "Энэ эгдүүтэй амьтныг хараад байгаарай" хэмээхэд тэр цаашаа харлаа.

"Уурлачихсан юм уу даа? Миний туулай нь яагаад уурласан юм?"

"ХӨӨЕ КАН РИА ЧИ ЯМАР ЖООХОН ХҮҮХЭД ЭРХЛҮҮЛЖ БАЙГАА ЮУ?" хэмээн наашаа харахад нь би түүнийг гижигдээд "Эгчийгээ чи гэсэн үү?" хэмээхэд тэр чанга инээлээ.

Цаг орчим ноцолдсоны эцэст хоёул амьсгаадан орон дээр хэвтэв.

"Ингэхэд чи надаас хэдэн насаар эгч юм?"

Би түүн рүү хараад "тав"

Тэр огцом өндийгөөд "Чи чинь тийм хөгшин байсан юм уу?"

"ЯАА ЖОН ЖОНГҮГ!"

Mafia's babyboy || JJK  [✅]Where stories live. Discover now