Лондон дахь ажлаа дуусгаад Солонгост ирээд долоо хонож байна.
Жонгүгтэй өмнөх шигээ харьцахыг хичээсэн ч яагаад ч юм харахаар л сандраад байдаг болчихсон.
Гал тогоо ортол Жонгүг дээгүүрээ хувцасгүй өндөг шараад зогсож байв. Би бантсандаа болоод хурдхан шиг гарах гэтэл "Кан Риа яг наанаа зогс" хэмээлээ.
Хацраа дарсаар эргэн хартал Жонгүг над хуу хөмсөг зангидан харж байв.
"Яагаад зугтаад байгаа юм? Бид хосууд биз дээ?"
Би худлаа ханиалгаад "Х-хэн зугтсан юм?"
Жонгүг улам л хөмсгөө зангидан над руу ойртоход нь би арагш алхсаар хананд туллаа.
"Яг яагаад байгаагаа хэл"
"Я-яагаачгүй гээд байхад. Д-дээгүүрээ юм өмсөөч" хэмээхэд Жонгүг ёжтой инээгээд миний царай руу харах гэхэд нь би үсээрээ нуув.
Яаж өөдөөс нь ув улаан хацраа харуулах вэ дээ.
"Риа гуай ичээд байгаа юм уу?" хэмээн хоёр гараараа хананд тулан над руу ойртоход нь би түүнийг түлхээд "Х-хэзээ ичсэн юм" гэхэд Жонгүг миний уруул дээр гэнэт үнсчхэв.
Б-бурхан минь, за бурхан ч яахав кхм тэгэхээр тайван бай. Яагаад ичээд байгаа юм бэ?
"Манай найз охин ичихээрээ хөөрхөн юм аа" хэмээн тэврэх гэтэл "ЯАА ЮУН НАЙЗ ОХИН БЭ!" гэх Жин-ы дуунаар бид цочин холдоцгоолоо.
-
"Яасан гэнэ ээ? Та хоёр үерхэж байгаа?"
Жин шилэн хүзүүгээ дарсаар арагш буйдан налан суухад нь би нүдээ эргэлдүүллээ.
"Жонгүг-аа Риа-д хайртай юм бол надад батал, би энд хэдэн сар байна батлахаас чинь нааш та хоёрыг уулзуулахгүй шүү"
"Яаа битгий солиороод бай! Өөрийгөө хичээгээч, Яах гэж ирсэн юм"
Намайг ийн орилоход Жин Намжүүн хоёр зэрэг цочин над руу харлаа.
"Жин гуай та өөрөө эхлээд тайлбарла даа? Намжүүн та хоёр найзууд юм уу? Юу юм" гэхэд Жин хоолойгоо засаад "Үгүй ээ яахав хосууд гэх юм уу даа. Яа тэгээд ч чи надаас дутахгүй биз дээ! Ална тална гэдэг байсан хүнтэйгээ үерхчихсэн юм байж" хэмээхэд нь би мөчөөгөө өгөлгүй өөдөөс нь хэрэлдэх гэтэл Намжүүн гараа өргөөд "За одоо ингээд тэнцүү болчихлоо шдээ, хэрүүлээ больё" гэхэд Жин амандаа үглэсээр толгой дохив.
Би Жонгүгийн хажууд суугаад "За тэгэхээр та хоёр яах гэж ирсэн юм?"
"Lusinda ямар нэг юм төлөвлөж байгаа тэр нь бид нар луу чиглэсэн гэж таамаглаж байна, тэр талаар судлахаар ирсэн юм. Намайг байхгүйд чи бүр хамраараа газар ш-" хэмээхэд нь Намжүүн Жин-ы амыг дараад "Юу ч гэсэн маргааш илүү тухтай ярилцъя" гэсээр тэр хоёр шатаар өгслөө.
Жонгүг намайг тэврээд "Одоо хоёулаа асуудлаа шийдэх үү"
"Т-түрүүн шийдчихээгүй юм уу?"
"Бултах гэсний хэрэггүй, чи ичээд байгаа биз дээ? Намайг харахаар зүрх чинь хурдан цохилоод байна уу?"
Яаж ийм юмыг юу ч болоогүй мэт ярьж чаддаг байна аа?
Би түүн рүү харалгүйгээр "Үгүй" гэхэд тэр миний хацар дээр үнсээд "Сайхан байна аа, ийм хөөрхөн эмэгтэйг миний найз охин гэхээр"
"Тэнэгтээд бай, цаашаа яв аа надад хийх ажил байна"
"Битгий шөнөжингөө ажиллаарай, чи бүр нойргүй хэдэн өдөр ч явчхав" хэмээхэд нь би уруулаа унжуулаад "Зөндөө ядарч байна, гялс ажлаа зохицуулчхаад цуг тэврүүлээд унтана аа за" гэхэд тэр толгой дохин миний уруул дээр үнсээд өрөө рүү гээ явлаа.
Яахав бид хоёр цуг нэг өрөөнд байгаа гэхэд болно кхм.
YOU ARE READING
Mafia's babyboy || JJK [✅]
FanfictionМафи бол бохир ертөнц. Цуст аллага, өшөө хорсол, мансуурал. Энэ бүхэн тэдний хүссэн зүйлс үү? "Там хоосон байгаа. Учир нь энд бүх чөтгөрүүд байна" Esurim©