Жин хоол хийх бол Намжүүн Жонгүг бид гурав ширээний ард чимээгүй л сууж байлаа.
"Нээрээ Жонгүг дахиад бэлтгэл хийх үү?"
Намжүүнийг ийн асуувал Жонгүг толгой сэгсрээд "Хагас жил үхтлээ бэлдэж ирж байхад юун бэлтгэл, тэгээд ч одоо ямар нэг зүйл болохгүй тайван л байна шүү дээ"
Би аягатай уснаас балгаад "Тайван байвал улам сэрэмжтэй байх хэрэгтэй. Бодоод байхад хэт чимээгүй байна тэд нар ямар нэг зүйл сэдэж байгаа байх"
Намжүүн толгой дохиод "Тийм шүү" гэхтэй зэрэгцэн хоол боллоо.
Хоолоо идчихээд ажлын өрөө рүүгээ оров. Ойрд ажил үстэй толгойноос их байна.
Бичиг цаастай зууралдаж байтал Жонгүг кофе барьсаар орж ирлээ.
Тэрээр кофегоо миний хажууд тавиад хөмсгийг минь илэв.
"Ядарч байна уу?" хэмээхэд нь кофеноос балгаад толгой дохилоо.
Тэр миний хажууд суугаад "Болзох уу?" гэхэд би инээгээд толгой дохилоо.
Жонгүг миний хацар дээр үнсээд "Бэлэн болчхоод хэлээрэй" гээд гарав.
Гялс хувцсаа солин, нүүрээ хөнгөхөн будчихаад гарахад Жонгүг машины хаалга налан зогсож байлаа.
Тэрээр надад хаалга онгойлгож өгөхөд би талархаад суув.
"Хаачих уу?" гэхэд тэр нэг гараараа жолоо барин нөгөө гараараа миний гараас атгаад "Чамтай л хамт байвал хаачсан ч яах вэ"
"Яаа Жонгүг нялуун юм аа"
-
"Хөөх парк уу даа? Энд ирээгүй яасан удчихсан юм бэ?"
Паркыг нь гаднаас нь харангаа ийн хэлэхэд Жонгүг намайг хөтөлсөөр орлоо.
"Өнөөдөр бүх тоглоомыг нь дуусгана аа. Хамгийн эхлээд юу тоглох вэ?"
Жонгүгийн ийн асуухад би түүний гараас атгаад "Би аль дээрээс л галзуу хулганад суухыг хүсээд байсан юм"
-
"АААА ЯМАР ГОЁ ЮМ БЭ"
Би ийн орилсоор Жонгүг руу харахад тэр инээсээр толгой дохилоо.
Энд бид хоёр шиг жаргалтай хүн байхгүй байх.
Галзуу хулганаас буусны дараа ажилтан нь "Яаж ийм юман дээр суугаад ингэж инээдэг байна аа" хэмээгээд бид хоёр луу их хачин харах нь тэр
Хүн хүний сонирхол өөр шүү дээ. Заавал галзуу хулганаас айх ёстой гэсэн заалт байхгүй.
"Алсыг харагч дээр суугаад дараа нь хоол идэх үү"
Жонгүгийг ийн асуухад нь би толгой дохилоо.
Анх удаа алсыг харагч дээр суух гэж байгаа болохоор их догдолж байна шүү!
"Хөөх ямар гоё юм бэ? Сөүл хот дээрээс ингэж харагддаг байх нь ээ"
Алсыг харагчийн цонхоор харсаар ийн хэлэхэд Жонгүг намайг татаат өвөр дээрээ суулгалаа.
"Та гуай өдөржин тоглоом харж баяссаар байгаад намайг нэг ч үнсээгүйгээ мэдэж байна уу?" гээд уруулаа цорвойлгоход нь би өхөөрдсөөр үнслээ.
"Баярлалаа Жонгүг"
"Дараа нь хамтдаа зөндөө ирнэ ээ. Хүүхдүүдтэйгээ хамт" гэхэд би ичин түүний цээж рүү цохиод "Нялуун юм"
Ийнхүү аниргүйг эвдэн миний гэдэс дуугарах нь тэр.
"Хөөе Жонгүг би өлсөөд байна"
Тэр инээгээд "Ойлголоо хатагтай" гээд гаран дээр үнслээ.
-
Хоолоо захиалчхаад Жонгүг руу харан "Хамгийн гоё болзоо байлаа" гэхэд тэр догь царай гаргаад "Би ч мэдрэмжтэй найз залуу шүү"
Хоолоо идчихээд гаран харш руу алхлаа.
Гадаа гоё байсан тул машинтай явснаас алхсан нь дээр гэж бодсон нь тэр.
Замдаа бид маш олон зүйлсийн талаар ярилцсан. Мөрөөдөл, зорилго, гэх мэт.
Яг үнэндээ би Жонгүгийн тухай тийм ч ихийг мэдэхгүй юм билээ.
Одоо илүү ихээр мэдэж түүнийг хайрлах болно
YOU ARE READING
Mafia's babyboy || JJK [✅]
FanfictionМафи бол бохир ертөнц. Цуст аллага, өшөө хорсол, мансуурал. Энэ бүхэн тэдний хүссэн зүйлс үү? "Там хоосон байгаа. Учир нь энд бүх чөтгөрүүд байна" Esurim©