Орноосоо босоогүй байж байтал Жин хаалга савах нь холгүй орж ирэв.
"Юу болсон?" гэхэд тэр духан дээрх хөлсөө арчаад "Манай зэвсгийн наймааг цагдаа нар олчхож" хэмээлээ.
Би бушуухан хувцсаа өмсөөд зочны өрөө рүү ороход Тэхён, Юнги хүртэл ирсэн байв.
Араас Жонгүг нүдээ ч нээгээгүй нойрмог амьтан ирлээ.
Тэхён Жонгүг руу алах гэж байна уу гэлтэй аймар харж байсан ч би түүнийг тоолгүй буйдан дээр суув.
"Юу болсон гэнэ ээ? Тэхён, Юнги хоёр хэзээ ирсэн юм" хэмээхдээ Тэхён-ы хажууд зогсох эмэгтэйг олж харав.
Тэхён "Миний туслах болохоор санаа зоволтгүй дээ. Манай бүлгэмийн ч бас хэд хэдэн наймааг цагдаа нар илрүүлсэн. Хэн нэгэн ард нь байгаа байх"
Юнги урдаа байх шүүснээс балгаад "Зүгээр л уйдаад ирсэн юм."
"Тэгэхээр цагдаа нарын ард Жимин байхаас зайлахгүй тийм үү?" хэмээхэд тэд толгой дохилоо.
Би чамархайгаа илээд "Ядаргаатай юм" гээд өнөөх туслах руу нь харан "Жимин биш ч байж мэднэ. Тэр одоо бид нартай зууралдах тэнэг биш. Сайн шалга. Харин би цагдаагийн газар луу явлаа" хэмээн босоход Жонгүг миний гараас атгаад "Би ч бас явъя" хэмээв.
Тэхён хоолойгоо засаад туслахаа дагуулан гарлаа.
Юнги "Хэд хоног танайд байна шүү" хэмээгээд дээд давхар луу гарав.
Жин Намжүүн хоёр зарим зүйлсийг шалгахаар явлаа.
Харин Жонгүг бид хоёр цагдаагийн газар луу хөдлөв.
Надаар оролдох тэнэгүүд биш л баймаар юм. Ард нь их том хүн байгаа бололтой.
Жонгүг машинд суусныхаа дараа над руу харан "Энэ хэргээс болж хэн нэгний амь эрстэх үү?"
Би санаа алдаад "Мэдэхгүй юм даа Жонгүг. Чи энэ бүхэнд одоо дасах хэрэгтэй"
Үүнээс цааш бид хоорондоо юм ярьсангүй. Тэр хэдий өөрийгөө өөрчлөгдсөн гэсэн ч одоо хүртэл бяцхан айдастай байгааг нь мэдэж байна.
Цагдаагийн газар луу ёжтой инээсээр ороход тэд нар намайг хараад сандарлаа дарж ядан зогсоно.
Харцанд нь айдас мэдрэгдэх бөгөөд буу руугаа гараа явуулж байхыг нь хараад чанга инээлээ.
"Хараал идсэн даргаа дууд. Үгүй бол бүгд үхнэ шүү. Надад хууль үйлчлэхгүйг мэдэж байгаа биз дээ?" хэмээхэд нэг нь сандарсаар дарга руугаа залгав.
Ойр байх буйдан дээр суугаад хүлээж байтал удалгүй дарга гэх хүн орж ирлээ.
Би алга ташин босоод " Надаар оролдоно гэнэ ээ? Энэ бүхний ард хэн байгааг хэлчих. Тэгвэл яахав зүгээр өнгөрүүлье" хэмээхэд тэр над руу ёжтой хараад "Харин л дээ. Одоо унах цаг чинь болсон. Хэт өндөрт байгаад байж болохгүй биз дээ" гээд намайг мөрлөн цааш явлаа.
Намайг үл тооно гэнэ ээ?
Ууртайхан шиг машиндаа суухад Жонгүг над руу санаа зовонгуй хараад "зүгээр үү? Юу болсон "
Би гүнзгий амьсгаа аваад "Уучлаарай Жонгүг. Хэн нэгэн үхэх бололтой. Чи энэ бүхэнд оролцохгүй байсан нь дээр"
"Үгүй ээ би оролцох болно. Ийм зүйл болно гэдгийг би мэдэж байсан тэгээд л эргэж ирсэн шүүдээ. Гуйя Риа" гэхэд би түүний гараас атгаад "Ойлголоо" хэмээлээ.
Харш руу ороход Тэхён зогсож байв.
"Нөгөө хэд чинь яасан юм?" хэмээхэд тэр мөрөө хавчлаа.
Би түүнийг татан гал тогоо руу ороод ойр хавьд хүн байгаа эсэхийг хараад "Тэхён чи тэр туслахаа сайн судалсан биз?" хэмээхэд тэр над руу хачин хараад толгой дохив.
"Сэжигтэй байна. Би түүнийг өмнө нь харж байсан юм шиг байна. Хэдэн жилийн өмнө цагдаа нартай тулалдан гал нээхдээ"
Тэр нухацтай царайлан "Ойлголоо би түүнийг сайн харж байна аа" хэмээлээ.
Удалгүй Юнги болон Жин Намжүүн нар ирснээр бид хурал хийв.
Мэдээж өнөөх туслах эмэгтэйг нь оруулаагүй.
Жин "Судалсан ч Жимин биш байсан. Мөн тэр хүнийг олоход их хэцүү гэж бодож байна. Цагдаа нарын мэдээлэл рүү нэвтрэх гэсэн ч маш өндөр нууцлалтай байсан"
Би толгойгоо бариад "Ахх галзуурах нь ээ. Дахиад илүү сайн судалгаа хийе" хэмээснээр хурал тарав.
Жонгүг миний гараас атган "Бүх зүйл зүгээр болно оо"
Би түүнийг тэврэн толгой дохилоо.
YOU ARE READING
Mafia's babyboy || JJK [✅]
FanfictionМафи бол бохир ертөнц. Цуст аллага, өшөө хорсол, мансуурал. Энэ бүхэн тэдний хүссэн зүйлс үү? "Там хоосон байгаа. Учир нь энд бүх чөтгөрүүд байна" Esurim©