Шийдвэр

12 1 1
                                    

Бороотой өдөр тайвшралыг бүрэн мэдэрч чаддаг. Бүрхэг үүлийг хараад өөрөө өөртэйгөө ярилцан суух шиг аз жаргал алга...
- Даарахгүй байна уу?
- Үгүй ээ, харин ч гоё байна. Ингэж юм бодоогүй уджээ.
Ажилд толгой мэдүүлж явсаар 4 жил болов. Нэг ёсондоо утсан хүүхэлдэй амьдралаар амьдрасан гэсэн үг.
-  "Би ер нь аялалд гарлаа. Цуглуулсан мөнгө ч их байна. Дэлхийг тойроод аялаад ирий" гэж өрөөний хамтрагчид хандаж хэлэв.
Маргааш нь бичиг баримтаа цуглуулж виз хүсэх хүсэлт гаргалаа. Мөн аялалдаа зориулж хэдэн юм нэмж авав. Орой нь төлөвлөгөөгөө гаргахаар ширээнийхээ ард сууж:
      -  Эхлээд Оросоор яваад дараа нь Швед хүрч Германд очий, тэгээд дараа дараачийнхаа юмыг төлөвлий. Визны хүсэлт 27 нд гарна, тэгэхээр 29 нд яваад 4 сарын хугацаатай яваад ирье... гэж бодож, тэмдэглэл хөтлөв. Аав ээжтэй холбоо барьж аялалын тухайгаа хэлэв. Эцэг эх маань " Өөрөө мэддээ, болгоомжтой яваад хүрээд ирээрэй. Амжилт" гэж урам өглөө.
... Сайхан нарлаг өдөр онгоцны буудал руу урд шөнө нь догдолсондоо унтаж чадаагүй, жаахан нойрмог би найзынхаа машинд явж байна...

АмьдралWhere stories live. Discover now