32.

819 125 21
                                    

Ойрын үед бид үнэхээр завгүй байгаа. Хамаг чадлаараа хичээсэн ч тэр новшийн ганц ч ул мөр олдоогүй.

Бүлгэм аюулд орсон. Хэдэн жилийн өмнөх шиг бүх мэдээлэл тагнуулын газар очих вий гэхээс айж байна.

Толгойгоо барин сууж байтал хаалга онгойн Тэхён орж ирлээ.

"Юу болсон?" хэмээхэд тэр буйдан дээр суугаад "Би Ёна-г ажиглаж байгаа одоохондоо сэжигтэй зүйл алга мөн Жимин-ыг шалгасан тэр одоохондоо амралтаа авсан байна лээ"

Би толгой дохиод "Энэ хэргийг шийдчихээд бүх зүйлийг орхиод хаашаа ч хамаагүй явмаар байна" гэхэд тэр хөнгөхөн инээгээд "Хүссэнээрээ л бол доо" хэмээгээд гарахаар бослоо.

"Баярлалаа. Бүх зүйлд" гэхэд тэр над руу харалгүй толгой дохиод гарч одов.

Бусад бичиг баримтаа янзалж байтал хэн нэгэн хаалга тогшлоо.

"Ор ор"

Би тэр нэгнийг хараад инээмсэглэн тэвэрлээ.

"Юу ч хэлэхгүй яваад юу ч хэлэхгүй ирдэг зангаа болимоор юм Жон Хусог" гэхэд тэр инээгээд "Амьдрал дажгүй юу, сая зочны өрөөнд Юнги Тэхён хоёр байсан"

Тэр дэлхийгээр аялаад энэ тухай сонсоогүй байх, яг үнэндээ Хусог холбоо барих бүх зүйлсээ хаагаад дураараа аялах дуртай хүн.

Би түүнийг буйдан дээр суухыг дохиод өөрөө урдаас нь харсан сандал дээр суун "Ахх мэдэхгүй ээ, ойрын үед их завгүй байна"

"Яагаад?"

"Нэг новш нь бүлгэмийн зарим наймаа хууль бус зүйлсийг цагдаа нарт өгчихсөн яаж ч хайгаад олдохгүй байна, Юнги Тэхён хоёр туслаж байгаа" хэмээхэд тэр толгой дохиод "Ашгүй дээ " хэмээлээ.

Удалгүй над руу жоготой хараад "Жонгүг та хоёрын тухайд?"

Миний нүүр улайн "Х-харваас ойлгомжтой байгаа биз дээ" гэхтэй зэрэгцэн бусад маань орж ирэв.

Тэхён Хусогтой найзуудын гар барилт хийгээд хажууд нь суулаа.

Удалгүй Намжүүн Жин Жонгүг нар орж ирэв.

"Ээе Жон Хусог"

Жин ийн орилсоор түүнийг тэвэрлээ.

Намжүүн хоолойгоо засаад буйдан дээр суув.

Хусог" Би энэ ажилд чинь нэгдье" хэмээхэд бид дуртай нь аргагүй зөвшөөрөн толгой дохилоо.

Жин ширээн дээр цаас тавиад "За ажиллагаандаа оръё. Тэгэхээр өнөөдөр Тэхёны бүлгэмийн хар тамхины наймаа илэрч цагдаагийн газарт шалгагдаж байгаа, мөн Риа-гын бүлгэм дахиж зэвсгийн наймаа хил давуулж чадахаа больсон. Энэ бүхний ард ганц л хүн байгаа. Овоо гар байгаа байх даа. За энэ ч яахав яагаад зөвхөн Тэхён Риа хоёрын бүлгэмийг онилсон гэж? Хар ухаанаар бодвол тэр хүн Риа Тэхён хоёрт өстэй байх. Өнөө шөнө бид нар тагнуулын газар луу нууцаар нэвтэрч зарим мэдээллийг олох болно. За нэг иймэрхүү"

Тэр ийн хэлээд суухад Намжүүн хоолойгоо засаад "Жин, Тэхён бид гурав тагнуулын газар луу явах болно. Юнги Жонгүг хоёр Тэхёны туслахыг нууцаар дагаарай, хамгийн түрүүнд сэжиглэгдэж байгаа хүн. Би тэрний мэдээллийг бас шалгах болно. Харин Хусог Риа хоёр цагдаагийн газрын сүлжээг хакердаж хэрэгтэй мэдээллээ аваарай. Бүх ажиллагаа орой 20:00 цагт эхэлнэ маргааш 9:00 цаг гэхэд бүгд бэлэн байна шүү"

Жонгүг гараа өргөөд "Гэхдээ тагнуулын газрын сүлжээг хакердаж болохгүй юм уу?" гэхэд Намжүүн толгой сэгсрэн "Жаалаа нууцаар нэвтэрсэн нь хамаагүй хурдан"

Ийнхүү ярилцаж дуусаад бүгд гарцгаав.

-
Орой болж Хусог бид хоёр миний ажлын өрөөнд компьютерийн ард суулаа.

"Хоёр сүлжээ байна. Би нэгийг нь хакердлаа" хэмээхэд Хусог толгой дохин хүзүүгээ дуугаргаад "Ганц сүлжээ хакердах юу ч биш"

Шөнө дунд болтол зууралдсаны эцэст арай гэж хакердан зарим мэдээллүүдийг хууллаа.

Цаг харвал 4:50

Хусог суниагаад "Ахх за болчихлоо" хэмээхэд нь би толгой дохиод компьютерээ унтраан "Би ч бас болчихлоо нөгөө хэд яасан бол"

"Мэдэхгүй ээ би явж унтлаа шүү" хэмээгээд гарахад би ч бас унтахаар өрөө рүүгээ явлаа.

Зүгээр л байгаа даа. Яасан их удаж байна аа

Mafia's babyboy || JJK  [✅]Where stories live. Discover now