33.

772 124 10
                                    

7:00 цаг гэхэд босоод гал тогоо руу явлаа.

Ус ууж байтал дээд давхраас Хусог арзайсан үстэй нойрмог амьтан бууж ирэв.

"Нөгөө хэд чинь ирээгүй юм уу?"

Би санаа алдан толгой дохилоо. Хэрвээ ямар нэг зүйл болсон бол яана аа. Бусад нь туршлагатай ч Жонгүг тийм биш шүү дээ.

"Намжүүн Жин Тэхён гурав ч яахав хэцүү зүйл болохоор удсан байж магадгүй гэхдээ Юнги Жонгүг хоёр зүгээр байгаа? Туслах нь хүртэл харагдахгүй байна. Тэхён түүнд хэлээгүй явсан ч тэр энд ирээд байж байх ёстой шүү дээ."

Хусог миний мөрөн дээр гараа тавиад "Санаа зоволтгүй дээ, 9:00 хүртэл хүлээе ирэхгүй бол хоёулаа хайя за" хэмээхэд нь би санаа алдсаар толгой дохилоо.

9:00 цаг

Тэд ирсэнгүй.

Намайг ажлынхаа өрөө рүү орон компьютерээ асаахад араас Хусог орж ирлээ.

Өчигдөр авсан мэдээллүүдээ дахин шалгаж үзээд чамархайгаа илэв.

Мэдээд байсан юм.

"Ким Хэри, 25 настай, Азийн тусгай тагнуулч, таван жилийн дотор маш хүнд хэргүүдийг хариуцаж аван амжилттай ажилласан..."

"Юу юм?"

Хусог компьютер дээрх мэдээллүүдийг уншаад уулга алдлаа.

"Энэ нөгөө Тэхёны туслах мөн үү?"

Би толгой дохин "Хараал идсэн юм.Тэхёныг хуурч туслах нь болно гэнэ ээ? Басаж болохгүй юм байна, нэрээ хүртэл өөрчлөөд"

Удалгүй зочны өрөөнд юм хагарах чимээ дуулдахад бид хоёр гарлаа.

Намжүүны цээж нэлэнхийдээ цус болж Жин ухаангүй харин Тэхён ч бас дутахааргүй цус болсон байлаа.

Тэхён Жин-ыг арай гэж буйдан дээр хэвтүүлээд өөрөө хажууд нь суув.

Би туслах руугаа залгаад хувийн эмчээ дуудан Тэхёны хажууд суувал тэрээр "Хараал ид,тагнуулынхныг басаж болохгүй бололтой золтой л үхчихсэнгүй" хэмээгээд инээх аядав.

Намжүүн санаа алдаад "Ууг нь үүрийн таван цагт амжилттай нэвтрээд мэдээллүүдээ авсан ч новшнууд урхи тавьсан бололтой. Жин миний урдуур орон буудуулчихлаа" хэмээгээд толгойгоо барин доош суулаа.

"Нөгөө хоёр чинь ирээгүй юм уу?"

Намайг толгой сэгсрэхтэй зэрэгцэн эмч ирлээ.

Тэрээр харшид байх хагалгааны өрөө рүү Жин-ыг аван оров.

Харин би Намжүүн Тэхён хоёрын шархыг цэвэрлэхээр үлдлээ.

Хусог тэдэнд өнөөх мэдээллүүдийг өгөөд "Тэр хоёр аюулд орсон байх магадлалтай, Риа бид хоёр тэдний араас явлаа" хэмээхэд Тэхён амандаа хараал урсгаад "Тэр өлөгчинг заавал өөрийн гараараа зүйл дуусгана даа, би хамт явна шүү"

Намжүүний шарханд хүрвэл тэрээр ёолоод "Би ч бас явна шүү"

Хувцсаа өмсөөд гарахад бэлэн болоход Тэхён "Ёна урхи тавьсан байх,эхлээд түүний байршлыг тогтоогоод би орох болно. Байдлыг ажиглаад та нарт мэдэгдэх болохоор болгоомжтой байгаарай"

Бид толгой дохиод машиндаа суув.

"Гуйя зүгээр л байгаасай"

Энэ хооронд Хусог, Юнги Жонгүг хоёрын байршлыг тогтоохоор хичээж байлаа.

Тэр хажуу дахь цонхоо чанга цохиод "Хараал ид, хаана ч олдохгүй байна, бүр дээд зэрэглэлийн нууц газар эсвэл газар доор байх магадлалтай" хэмээхэд өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлгэнэлээ.

"Тэнэг байхаа би түүний оронд явах байсан юм, хамгийн амархан ажлыг нь аваад үлдэх ч гэж дээ"

Намжүүн санаа алдаад намайг тэвэрлээ.

Mafia's babyboy || JJK  [✅]Where stories live. Discover now