Харшид ирэн бүгд дор дороо дуугаа хураан зөвхөн Жонгүг Юнги хоёрыг хаанаас олох тухай бодож байлаа.
Намайг сууж чадалгүй энэ тэрүүгээр холхин уруулаа хазаж байх зуур хаалга онгойн цусандаа хутгалдсан Юнги орж ирэв.
Бид уулга алдацгаан түүнийг түшин буйдан дээр суулгалаа.
Аягатай ус өгвөл тэрээр нэг амьсгаагаар уугаад "Жонгүг ирсэн үү?"хэмээв.
Миний царай барайн толгой сэгсрэхэд түүний нүүрэнд гайхшрал тодорлоо.
"Яагаад одоо болтол ирээгүй юм! Бид аль дөрвөн цагийн өмнө салсан шүү дээ"
Миний нүдэнд нулимс цийлгэнэн "Юу яриад байгаа юм? Чи яагаад ингээд шархадчихсан юм. Салсан гэдэг чинь юу гэсэн үг юм бэ!"
"Новш! Новш! Тэхёны туслах бол урвагч тэр бидэн дундаас мэдээллийг хулгайлж цагдаагийн газарт өгсөн, бид түүнийг нууцаар дагаж байсан ч тэр аль хэдийн мэдчихсэн. Гуч гаруй хүний эсрэг бид хоёр тулалдаад Жонгүг хэвлийдээ хутгалуулсан. Намайг тэднийг саатуулж байх зуур Жонгүг харш руу явсан шүү дээ"
Би сөхрөн уналаа. Тэхён намайг босгох үед би түүний энгэрт уйлав.
Намжүүн над руу ширүүн хараад "Чи хэзээ ийм сул дорой байсан юм? Хамгийн түрүүнд ална гээд явж байх хүн яагаад уйлаад байгаа юм! Миний мэдэх Риа хаана байна" хэмээлээ.
Түүний хэлсэн үгс тархин дундуур минь дэлсээд авах шиг болов.
Тийм ээ би энд ингээд уйлаад сууж байж болохгүй.
Ус уун тайвшраад буйдан дээр суухад Юнги
"Жонгүгт ямар нэг зүйл тохиолдсон байх ёстой" хэмээгээд гэнэт юм санав бололтой дээш бослоо.
"Ёна байхгүй байсан шүү дээ. Би яагаад анзаараагүй юм бол оо. Тэнд байсан бүх хүмүүсийг алахад Ёна байгаагүй. Тэр Жонгүг луу очсон байх."
"Гэхдээ Жонгүг Ёна-г аргалж чадна шүү дээ"
Намжүүн ийн хэлэхэд Хусог толгой сэгсрэн "Үгүй ээ Ёна-гын чадвар үнэхээр тоглоом биш"
Удалгүй Ким эмч гарч ирлээ.
"Жин зүгээр үү?"
"Үнэхээр хүнд шархадсан байсан. Азаар амжиж арга хэмжээ авсан тул одоо аюулгүй. Сэрэхийг нь хүлээх үлдсэн. Мөн багадаа сарын хугацаанд сайн гам барих хэрэгтэй" хэмээлээ.
Бусад минь толгой дохин гүнзгий амьсгаа авав.
Хусог ширээн дээр цаас тавиад бид нар луу нухацтай харан "Эхлээд төлөвлөгөө зохиоё. Илүү чадвартайгаар нь Тэхён Риа хоёр Ёна руу яв. Би одоогоор түүний байршлыг хайж байгаа болохоор удахгүй олдох байх. Харин Намжүүн Хусог бид гурав Жонгүгын байршлыг олох болно. Хэрвээ Ёна цуг байвал Тэхён Риа хоёр түүнтэй тулалдана шүү."
Би толгой дохин өрөө рүүгээ орлоо.
Тэндээс буу болон хэд хэдэн хайрцаг сум аваад бүсэлхийндээ тогтоон буу үл нэвтрүүлэгч хантааз өмсөөд гарав.
Хусог надад холбоо өгөөд "Наадахаа чихэндээ зүүчих, та хоёр машиндаа байж бай бид нар байршлыг тогтоогоод шууд хэлнэ" хэмээснээр Тэхён бид хоёр гарлаа.
YOU ARE READING
Mafia's babyboy || JJK [✅]
FanfictionМафи бол бохир ертөнц. Цуст аллага, өшөө хорсол, мансуурал. Энэ бүхэн тэдний хүссэн зүйлс үү? "Там хоосон байгаа. Учир нь энд бүх чөтгөрүүд байна" Esurim©