Intro

738 65 13
                                    

Гэрэл унтарч нам гүм болов.

Удалгүй намуухан аяз эгшиглэж дүрэмт хувцастай залуус хөшигний цаанаас нэгэн зэрэг гарч ирэхэд чих дэлсэм чанга дуу хангинан тоглолт эхлэсэн юм.

Энэ бол долоо хоног болгоны бүтэн сайнд болдог алдартай "Тайчих үзүүлбэр".

Гагцхүү зөвхөн бүтэн сайны энэ шөнө л эрэгтэй бүжигчид нэгэн дор цуглаж үзүүлбэр үзүүлэх тул эмэгтэй гэлтгүй эрчүүд хүртэл цуглах нь содон.

Тиймээ тэд бол тайчих клубын бүжигчид ...

Халуухан биеэрээ бусдын харааг булааж, дотуур өмдөндөө мөнгө хавчуулан тайзан дээр бүжиглэх нь тэдний онцлог.

Яагаад ч юм бэ санаандгүй ирсэн гэмгүй залуу болох Чангкюн энд ажилд орчихно гэж хэн санах билээ...

-Сайн уу? Би клубын дарга Юү Кихён. Харин энэ бол ахлах бүжигчин буюу одооноос чиний багш Шону. Тэнд байгаа нүцгэн залууг Вону. Харин тэнд хувцсаа урж байгаа Минхёг. Унтаж байгаа нь Хёнвон. Өмдөө тайлж чадахгүй зууралдаж байгаа нь Жүхон. Энэ бол одооноос чиний хамтрагчид. Амжилт хүсье гэж хэлээд хар хослолтой залууг нүүр дүүрэн инээмсэглэсээр өрөөнөөс гарахад Чангкюн өөрийг нь тойрон залуучуудын зүг санаа зовинонгуй хараад шүлсээ залгив.

Гэтэл удалгүй клубын бүжгийн багш мөн ганц сор од нь гэгдэх Хёнуг өөр дээр нь ирэн

-Тайчих клубт тавтай морил ... гэхэд л тэрээр гарцгүй өрөөнд орж ирснээ ухаарав.

.
.
.
.
.
.
.
.
.
.
.
Намайг тоохгүй байхаар чинь ийм юм бичиж эхэллээ 😂😂😂😂 (тоглосон юмөө, ийм юм бичиж үзэхийг хүсдэг байлаа)

"Strip club dancers" [ Дууссан ]Where stories live. Discover now