-
Удалгүй холбоогоор Хусогын "Байршлыг нь олчихлоо" хэмээн хэлэх нь сонсогдлоо.
Тэхён ч бас сонсов бололтой машинаа асаав.
Хэлсэн байршлын дагуу очиход хотоос зайдуу ой модтой газар байлаа.
Буугаа цэнэглээд болгоомжтой оров. Хоёр давхар хаус байх бөгөөд эхний давхарт нь ямар нэг сэжигтэй зүйл олдоогүй тул хоёр давхар луу өгслөө. Тэхён ч бас ард алхах бөгөөд харцанд нь айдас бас санаа зовнил үзэгдэнэ.
Зөөлнөөр гэтсээр бүх өрөөг шалгахад бас л юу ч олдсонгүй. Санаа алдаад доош буух гэтэл нүдний буланд мухрын өрөө үзэгдэв.
Хаалгыг нээх гэтэл цоожтой байлаа. Гүнзгий амьсгаа аван арагшаа ахлаад өшиглөх гэж байтал Тэхён намайг болиулаад "Би эхлээд үзье" хэмээв.
Тэрээр ганц л өшиглөлтөөр хаалгыг онгойлгоход цонх нь онгорхой байх бөгөөд газарт Жонгүг сууж байв.
Тэр нэлээдгүй шархадсан байх бөгөөд намайг харан зөөлөн инээмсэглэлээ.
Тэхён Жонгүгийг түшин босгоход миний нүдэн нулимс цийлгэнэн түүнийг зөөлөн тэврэв.
"Тэнэг! Хүний санаа зовоогоод. Яагаад энд байгаа юм? Тэр эмэгтэй хаана байна. Одоохон ална даа" хэмээн босоход Жонгүг намайг татлаа.
"Э-эхлээд харш руу явъя" гэхэд нь аргагүйн эрхэнд толгой дохив.
Удалгүй Намжүүн болон Хусог нар ирлээ.
Би тэднийг гарсны дараа хаусыг дахин нэг сайтар шалгаад гарлаа.
Тэр гарцаагүй зугтсан байх ёстой. Олох л юм бол зүйл дуусгана.
-
Дахин Ким эмчийг дуудаад тэдний шархыг цэвэрлүүллээ.
Би Хусогын хажууд очоод "Ёна-гын байршлыг ол" хэмээн шивнэв.
"Чи ганцаараа явах гэж байгаа юм уу? Энэ хэтэрхий эрсдэлтэй. Цуг явъя" гэхэд нь би толгой сэгсрээд "Энэ удаад л үлдчих гуйя. Миний хайртай хүмүүсээр оролдсон тэр эмэгтэйг би ганцаараа дуусгах болно"
Удалгүй Жонгүг шархаа цэвэрлүүлээд гарч ирлээ.
Би түүнийг буйдан дээр суулгаад өөдөөс нь нухацтай харав.
"Тэнд яг юу болсныг хэл. Ямар нэг зүйл болсон биз дээ?" гэхтэй зэрэгцэн Хусог хажууд ирээд "Ёна-гын байршлыг тогтоочихлоо" хэмээв.
Би буугаа шалгаад босох гэтэл Жонгүг миний гараас татлаа.
"Битгий яв" би түүний гарыг тавиулаад "Би явах хэрэгтэй Жонгүг. Чамайг ийм болгосных нь төлөө түүнийг зүгээр орхихгүй"
"Гуйя Риа битгий яв. Би хэний ч амь насыг эрсдэлд оруулмааргүй байна. Энэ удаа маш олон хүмүүс үхэж маш олон гэр бүл сэтгэлдээ хар толботой үлдэж маш олон хүүхдүүд өнчирлөө шүү дээ. Гуйя тэр өөрийнхөө хийх ёстой зүйлийг л хийсэн. Энэ бүхнийг мартаад хамтдаа аз жаргалтай амьдаръя. Мафи гэх ертөнцөөс бүр мөсөн гараад цугтаа байя тэгэх үү? Дахиж битгий гараа цусанд дүр. Ирээдүйд энэ гараараа хүүхдээ тэвэрнэ шүү дээ" тэр гарыг минь илсээр тайвнаар ийн хэлэхэд миний нүдэнд нулимс цийлгэнэлээ.
Юм л болвол уйлдаг болжээ. Тийм ээ миний залуу үнэхээр ухаантай юм.
Энэ хүн байгаагүй бол би яах байсан бол?
Зөөлөн толгой дохиход тэр инээмсэглэсээр намайг тэвэрлээ.
Удалгүй тэврэлтээ салгаад Тэхён руу харав.
"Бүхнийг мэдсэн болохоор яв Тэхён. Аз жаргалтай амьдрах хэрэгтэй шүү дээ" хэмээхэд нь би түүн рүү гайхан хараад "Юу мэдсэн гэж?"
"Эрчүүдийн нууц байгаа юм"
Тэхён Жонгүг руу харан зөөлөн инээмсэглээд "Баярлалаа" хэмээгээд гарч одлоо.
Юнги эвшээгээд "Та нарыг ингээд байхаар би бүр ганц бие байгаадаа гутарчихлаа. Явж унтах минь" хэмээсээр дээд давхар луу гарав.
Удалгүй Жин сэргэлээ гэх дуугаар бид яарсаар түүний байгаа өрөө рүү орлоо.
Царай нь сайнгүй харагдах бөгөөд Намжүүн түүнийг тэврэхэд Хусог, Жонгүг бид хоёрыг хаалга руу түлхээд "Хосуудыг орхицгооё" хэмээсээр цуг гарав.
Гадаа хэдийн орой болсон байх бөгөөд бидний хувьд хүндхэн өдөр болж өнгөрлөө.
"Би унтлаа шүү"
Хусог ийн хэлсээр цааш явахад Жонгүг бид хоёр ч бас өрөө рүү гээ оров.
Би Жонгүгийг шархыг дахин цэвэрлээд "Айсан, ингээд алдчихвал яана аа гэж зөндөө айсан. Бүр хэзээ ч айж байгаагүйгээрээ их айсан гээч. Миний хувьд ямар нандин хүн бэ гэдгийг чинь дахин ойлгосон. Тийм болохоор энэ бүхнийг орхиод энгийн амьдарцгаая Жонгүг. Чамд дахиад ийм аюул тохиовол би бараг өөрийгөө хэзээ ч уучлахгүй байх" хэмээхэд тэр намайг тэврээд "Бараг гэрлэх санал тавьчихлаа"
Бид зэрэг инээлдэхэд Жонгүг миний уруул дээр үнсээд "Хайртай шүү" хэмээлээ.
A/n:Удахгүй дуусах нь дээ. Та нар гэхдээ яасан хурдан 20 vote хүргэчхэв ээ♥️
YOU ARE READING
Mafia's babyboy || JJK [✅]
FanfictionМафи бол бохир ертөнц. Цуст аллага, өшөө хорсол, мансуурал. Энэ бүхэн тэдний хүссэн зүйлс үү? "Там хоосон байгаа. Учир нь энд бүх чөтгөрүүд байна" Esurim©