Happiness is.... [The end]

1.1K 140 22
                                    

Жонгүг Тэхён хоёрын голд миний мэдэхгүй зүйл байгаа ч би Ёна-г зүгээр орхихоор шийдсэн.

Мөн бүлгэмээ Юнги-д өгөөд хэдэн сар болж байна даа. Бараг л хүчээр өгсөн гэвэл болох байх.

Харин Жонгүг бид хоёр өмнө нь ярьдаг байсан шигээ модон хаус бариад амар тайван амьдарч байна даа. Бодоод байхад Жонгүгтэй өнгөрүүлсэн мөч бүхэн л амьдралын минь хамгийн жаргалтай үе байх бололтой.

Дүүжин сандал дээрээ суугаад цонхоор гадаахыг ширтэнгээ өөрийн бодолдоо хөнгөхөн инээмсэглэж байтал Жонгүг хөлийг минь хөнжлөөр хучлаа.

"Даарч байна уу? Миний хүүхдийг дааруулж болохгүй шүү" хэмээсээр гэдсийг минь илэхэд би түүн рүү муухай хараад "Намайг бүр мартчихсан байх шив"

Жонгүг инээмсэглэн "Юу гэж ийм хөөрхөн хайрыгаа тоохгүй байх билээ" гээд хамар дээр минь хөнгөхөн үнслээ.

Тийм ээ бид гурвуулаа болсон. Гэдсэн дотор минь нэг бяцхан зүрх цохилж байгаа гэхээр нэг л сонин бас хайр хүрмээр.

Одоо гурван сартай тул үл ялиг томорсон. Жонгүг бараг л цаг тутамд гэдсийг минь илж, үнсэж, аав нь гэж ирээд ганцаараа ярих нь их өхөөрдөм.

"Жонгүг"

Түүнийг зөөлөн дуудахад тэр гэдсийг минь илэхээ болиод над руу харлаа.

"Хүүхэд минь том болоод намайг ямар хүн байсныг мэдээд яаж хүлээж авах бол? Намайг үзэн ядах болов уу"

Тэр миний духан дээр үнсээд "Битгий ийм зүйл бодож өөрийгөө зовоо. Бүх зүйл өнгөрсөнд болоод үлдсэн харин ирээдүйд гэмээ цайруулж байна гэж бодоод хүмүүст тусалцгаая мм? Асрамжийн газар байгуулж мөнгө хандивлая, бидний хүүхэд гарцаагүй баярлана"

Баярлалаа. Ийм хүнийг над руу явуулсанд, надтай учруулсанд.

Инээмсэглээд толгой дохиход тэр намайг өргөөд "Ядарч байна уу? Унтацгаая" гэлээ.

Түүний энгэрт наалдаад тухтай гэгч нь хэвтэв.

Удалгүй түүний намайг бүүвэйлэх уянгалаг хоолой сонсогдлоо.

Энэ л хүний энгэр миний байх ёстой газар байж. Энэ л хүний энгэрт би амар тайван байж чадах бололтой.

Хуруунд минь хүйтэн зүйл мэдрэгдсэнд гайхан харвал бөгж байх нь тэр.

"Өдөр болгон хэлдэг ч хангалтгүй мэт санагдаж байна. Би чамд хайртай. Бүр ямар их гээч... Миний амьдралын утга учир, нар сар, зөвхөн миний ертөнцийн гоо үзэсгэлэн. Насан туршдаа тэрний дараагийн төрөлдөө сүнс минь замхрах хүртэл чамайг хайрламаар байна. Миний гэргий болооч?"

Mafia's babyboy || JJK  [✅]Where stories live. Discover now