🥀Түүхийн гажуудал🥀

42 4 3
                                    

~Их Британи, Лондон~

- Залуу Хадагтай онгоц бэлэн болсон... одоо хөдлөхөд бэлэн.

- толгой дохин Тэгвэл хөдөлцгөөе..

🥀Асами Жонн, дэлхийд 3т жагсдаг хамгийн баян группын эзний ганц охин..
Өөрийн гэсэн загварын салон болон их дэлгүүрүүдтэй. Хэд хэдэн улсад салбар дэлгүүрүүдийг удирддаг.. Гэхдээ өөрөө энэ салбартаа сонирхолгүй бөгөөд түүний хобби бол эртний түүхийг судлах юм.🥀

~ ОХУ, Санкт-Петербург ~

???: Залуу хадагтай энэ бол Хөтөч Эмира. Таныг музейгээр хөтлөн явж музейг танилцуулах болно.
Асами: Ойлгомжтой.. Одоо тэгвэл явж музейг үзэцгээе... чи эндээ байж бай.
???: Мэдлээ..

~ Эрмитаж түүхийн музей ~

Хөтөч Эмира: Уг музейг 1764 онд Агуу их Екатерина хатан хаан үндэслэсэн. Дэлхийн хамгийн том хамгийн эртний музейн нэг. Музейд 3 сая гаруй үзмэрээс Ренуар, Моне, Ван Гог, Веласкес, Микеланджело, Гойя мастеруудын уран зураг зэрэг өчүүхэн хэсгийг л дэлгэн тавьдаг. Энэ музейд дэлхийн улс үндэстнүүдийн бүхий л цаг хугацааны түүх, соёл, урлагийн бүхий л үзмэрүүд байдаг. Эрмитаж 38 барилгаас бүрддэг агуу том музей юм...
Асами: Бүхий л цаг хугацааны түүх... соёл гэнээ..
Хөтөч: Тиймээ.. Өрөө тус бүр өөр өөр улсын түүх соёл шашин үнэт зүйлсийг байршуулж шингээсэн байгаа..
Асами: Эхлээд Египтийн түүх соёлыг судалцгаая.. Би түүх соёл судлах тал дээр сонирхолтой гэхүү дээ... ^инээмсэглэх^

🥀Тэд явсаар Египтийн түүхийн өрөөнд оров. Маш олон уран зураг, эд зүйлсээс бүрдсэн тус өрөө Асами~гын хувьд агуу зүйлс байлаа... Хэсэг хугацааны дараа Хөтөч аюулгүйн дүрмийг танилцуулахаар өөр нэгэн үйлчлүүлэгч рүү явав. Энэ хооронд өрөөг сонирхож явсан Асами санамсаргүйгээр шилэн хоргыг унагаан хагалсанд дотор нь байсан могойн хэлбэртэй бугувч ч мөн газар унах нь тэр.. Сандарсан Асами бугуйвчыг аван буцааж тавих гэтэл гэнэт нүд нь харанхуй оргин ухаан балартан газар унав.. 5миниут түүний бие маш их хөндүүрлэн өвдөж эцэст нь нүдээ нээхэд Асами~г түүний төсөөлөөгүй тэр ертөнцөд авчирсан байв...

Асами: Миний харж байгаа зүйлс... Бодит гэж үү?

- Сэрчихсэн үү?

Асами: /Энэ хүн Египтээр ярьж байна. Гэхдээ би яагаад хэлийг нь ойлгоод байгаа юм бол../ Би хаана байна.. /Үгүй ээ би ч гэсэн тэдэн шиг ярьж байна.. /

-Хэлээч залуу авхай.. чи хаанаас ирсэн юм.. Шаргал үс цэнхэр нүд.. төгс биш гэж үү?

Асами: Намайг.. Намайг.. /хэн гэх вэ? Мэддэг нэр байгаа бил үү? Аан тиймээ.. Саначихлаа/ Намайг Нефертари гэдэг.. хаанаас ирсэн бэ гэвэл.. би..

-Хэлэхийг хүсэхгүй байвал хэрэггүй дээ залуу авхай. Чамайг хэлсэн хэлээгүй мэдэж байна. Эгэл ардын дууч авхай Нефертари~г хотоос биш хотын захаас олно гэж бодсонгүй шүү.. Чамд тохирох газрыг би мэдэх юм байна..

🥀гэж хэлэн түүнийг сундлан тэмээн цуваа хөдөлж эхлэв.. Асами түүнээс лавлан..

Асами: Намайг мэддэг юмуу?

-Мэдээж Фараоны хатныг мэдэхгүй байж болно гэж үү?

Асами: /Юу вэ? Би ямар янзын нэр хэлчихсийн бэ? Зүгээр л Асами гээд хэлчихдэг байж/ Би хэзээнээс хатан болчихсон юм. Намайг Фараоны хатан гэдгийг яаж нотлох юм.

- Чи мартаа юу? Нэг бол асрагч эхээсээ сонсоогүй юмуу? Рамзес хаан багт дуучдыг үзэж байгаад нэгэн уянгалаг хоолойд татагдан түүнийг ордондоо авч ирэхийг тушаасан. Харин тэр уянгалаг хоолойн эзэн Эгэл ардын дууч авхай Нефертари байсан юм. Нэг ёсондоо тэр хүн нь чи..

Асами: Фараон намайг харсан гэж үү?

-Тэр их сонин шүү чамайг нэг ч хараагүй байж хоолойг чинь сонсоол хатнаа болгохооор шийдсэн нь..

Асами: /Фараон тэгэхээр Жинхэнэ Нефертари~г хараагүй байх нь.. Бурхан миний талд байгаа бололтой../ Бид хаашаа явж байгаа юм..

-Одооны Фараон болох II-р Рамзес~ын ордонд луу..

Неферта: (за одооноос энэ нэрээр явчихая) /Одоогийн Фарон үнэхээр II-р Рамзес юм бол...Түүхийн номонд бичснээр түүний анхны хатан Неполи болох Хититийн гүнж.. Хоёр дахь эхнэр эгэл ардаас гаралтай Нефертари.. Гурав дахь эхнэр болох II-р Рамзесийн охин дүү Эбони.. Бурхан минь.. би чинь өөрийгөө Нефертари гээд хэлчихсэн штээ.. өөр нэр олдоогүй юм бхдаа. тэгвэл би одоо очих гэж яваа Фараоны ордонд Нефертари~гын оронд амьдарна гэж үү? Тэгэхээр би хуурамч Нефертари байх нь.. Гэхдээ түүх бол түүх.. хэзээ ч өөрчлөгдөхгүй.. хэзээ нэгэн цагт жинхэнэ Нефертари гарж ирэхэд би яах болж байна...../ би Нефертари биш бол яах вэ?

-Тэрийг би биш Фараон шийднэ. Чи хэрэв Нефертари биш бол...


You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 10, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

🥀 Фараоны Хатан 🥀 Where stories live. Discover now