"Чадах үедээ таашаа, зайлшгүй үедээ тэс"
.......
Хоёр ч унтлагын өрөөтэй энэ байшинд өмнө нь нэгэн гэр бүл элэг бүтэн амьдардаг байсан юм. Тиймээ ... энэ бол Кихёний төрсөн цагаасаа хойш амьдарч буй оромж. Түүнд өвлөгдөн үлдсэн энэ газарт даанч одоо түүнээс өөр эзэн алга.
-Огтхон ч өөрчлөөгүй байх шив... гэсээр Шонуг амандаа шивнэхийг сонссон Кихён харин дуугүй л залууст уух зүйл бэлдэх бөгөөд бодол дотроо цаашдын төлөвлөгөө гаргана.
-Захирал аа... гэсээр Жүхонийг их л тэвдсэн байдалтай хажууд нь ирээд ярих гэхэд Кихён
-Ойлгож байна аа. Жилийн хугацаанд ажлаа яах талаар асууж байгаа бол бүрэн эдгэрмэгц чинь асуудалгүй буцаагаад оруулж болно. Хэрвээ чи болихыг хүсч байвал би цааргалахгүй хүлээж авна гэтэл өнөөх нь нүдэндээ нулимс мэлтэлзүүлсээр
-Шар айраг асуух гэтэл өөдөөс муухай юм яриад байх юм! Би болихгүй гээд л өмөлзчихөв.
-Захирал хүн ажилчиддаа дарамт үзүүлж болдог юмуу? Шүүхдэнэ шүү! гээд л өмгөөлөх Минхёг.
-Юу? АРХИ УУХГҮЙ ГЭЖ ТОХИРОО БИЗДЭЭ? гэсээр бууж өгөлгүй хариу дуугарах Кихён.
-Архи биш шар айраг!!!
-Больж үз! Та нар хэзээ ганц шар айргаар дуусдаг байсан юм!
-ШҮҮХДЭНЭ ШҮҮ!
-И МИНХЁГ!
Гал тогоонд архи уух тал дээр маргаан болж байх бол зочны өрөөнд сууж байсан залуус эвтэй найртай буйдангаа хуваалцан кино үзэж байлаа. Гэтэл Вону өнөөх маргааны зүг харж инээгээд
-Чангкюн уухгүй биздээ? гээд их л ёжлон асуух нь өнгөрсөн явдлыг сөхөн, өөрийг нь өдөж байгаа гэдгийг мэдсэн Чангкюн тайван гэгч нь инээмсэглээд хариу дуугарсангүй. Гэтэл чимээгүйхэн сууж байсан Шону
-Вону... явах цаг боллоо гэв.
-Энд үлдэхгүй байсан юмуу? гэсээр Минхёгийг асуухад залуус
-Архаг бүжигчдэд хамгаалалт хэрэггүй гээд их л пээдгэр дуугарахад нь Кихён нам дуугаар
-Дуусгачихаад залгаарай. Хэрэгтэй гэж үзвэл би очиж авна гэвэл Вону машиныхаа түлхүүрийг гартаа эргүүлээд нүдээрээ залуус руу ирмээд
-Хэрэггүй... гээд гараад явах нь тэр.
Хажууд нь унтах шахам нойрмоглох Хёнвонд хандах Чангкюн