Нэг

126 24 4
                                    

Дээд талдаа 27 дөхөж яваа болов уу, гэмээр царай зүс нь өсөж томорсон, бие хаа хангалуун залуу эр гутлынхаа өсгийг удаанаар цуурайтуулж хонгилд буй гурван хаалганы хамгийн цаад талынх дээр нь очин гурвантаа тогшив.

"Алив ээ, залуу минь. Хэдий болтол дөрвөлжин хайрцаг дотор бүгж, өөрийгөө надаас тусгаарлах гэсэн юм? Хүмүүс чамайг юу гэх нь хамаагүй шүү дээ. Бид бол бид. Бид цасаар ч хайр бүтээж чадна."

Залуугийн итгэл дүүрэн үгсийн хойноос хаалганы цаана буй тэр нэгэн хүний урманд ганц үг ган хийж хариу хэлсэнгүй.

"Чи цасан хайр барихыг хүсч байна уу? Бид чадна шүү дээ. Нартай байх, зун байх, эсвэл бороо орох, бүр цасгүй байх ч хамаагүй. Тэнэгүүдийн тэнэг яриа бүр ч хамаагүй."

"Тэхён, зүгээр яв аа!"

Модон хаалганы цаанаас сулхан дуу сонстож, бор үстийн урмыг хугалж, зүрхийг нь үхүүлэх нь тэр.

Энэ бүх хугацаанд тэд яаж хичээсэн билээ дээ. Хэн юу гэж хэлэх нь хамаагүй гэж үргэлж биестээ амлаж, хэний ч нөлөөлөлд автахгүй гэж нэгэндээ тангараглаж ирсэн шүү дээ. Гагц тэр нэгэн явдлаас хойш хаалганы цаадах залуу хаалгаа тайлалгүй Ким Тэхёнийг сөхрүүлсэн юм.

"Ойлголоо. 17 цагт ирэх болохоор гал тогоо ороорой. Өнөөх чинь байгаа. Уух эсэхийг чинь мэдэхгүй ч бэлдээд тавьчихсан. "

Хонгил цуурайтуулах алхаа хором бүрт алсран сонстохоо нэг мөсөн больж, төмөр хаалга савлагдан хаагдаж, дин дин дон дүүүүн гэх мэт ухаалаг цоож автоматаар түгжигдлээ.

Модон хаалга аажуухнаар хяхтнан онгойж, хав харанхуй өрөөнөөс хэн нэгэн гарч ирэх нь тэр. Хөлийнх нь судас хөхрөн харагдах бус цайран үзэгдэж, цус гүйдэг гэх шинжгүй цэл хүйтэн биетэй, зэвхий цагаан царайтай залуу эгэл хүн лугаа адил нэг сайн суниаж аваад гал тогооны өрөөн дэх ширээн дээр буй хоёр аяга улаан дарсыг ховх сорон дуусгав.

"Тэр өдөр л алдаа гаргаагүй байсан бол урьдын адилаар энийг уугаад амьдарч чадах л байсан."

Хар үст амандаа үглэсэн шигээ тамшаалж, хоосорсон аягыг угаагаад тавиур луу шидлэнэ. Түүнийг ярих тоолонд уруулынх цаанаас чүүтэй айтай харагдах урт цагаан соёо нь хэн гэдгийг нь илтгэх шиг.

---Хэд хоногийн өмнө

"За өнөөдөр бид бүхний хайр хүндэтгэлийг харамгүй хүртсэн, ерөнхий эмчдээ зориулаад хамгийн эхний хундагыг өргөе!"

Урд ширээний баруун эгнээний хамгийн эхний сандалд сууж буй нэгэн бол Солонгосын сэтгэцийн төв эмнэлгийн интернет донтолт хариуцсан эмч Ким Согжин юм. Хаана ч ямар ч үед ерөнхий эмчдээ долигонож чаддагаараа ихээхэн алдартай учраас Доль Жин гэдэг хочтой. Басхүү 'үгүй' гэж хэлсэн хүний үгийг 'тийм' болтол нь өөрчилж чаддаг яриа хөөрөө сайтай нэгэн.

"Ким эмчээ. Өнөөдөр уух өдөр биш байна. Зүгээр л бөөндөө сайхан хоолоо идье, тэгэх үү?"

Жонгүг ингэж хэлсэн ч хэдхэн хормын дараа ширээнээс огцом босон хамаг хурдаараа гэр лүүгээ харилаа. Хоёр хундага хатуу цагааны дараа түүний цус уух хүсэл ихээхэн өдөөгдөж, нуугдан амьдарч байсан урт цагаан соёо нь гялалзан цухуйх нь тэр. Гэртээ орж ирсэн даруйдаа хөргөгчөө ухсан ч ууж хэвшсэн гахайн цус нь дуусчихсан байх нь тэр.

"Ажлынхантайгаа хооллоно гээгүй юм уу? Бяцханаа."

Тэхён угаалгын өрөөнөөс сагс дүүрэн хувцас барин тагтны зүг алхаж байх зуур Жонгүг тэсгэл алдаж байлаа. Нүдээ аниад нээх зуур цагаан арьстын шүд Тэхёны хүзүүнд зоогдож, бор үстийн нүд бүлтрэх шахам томорсон байв. Хамтдаа 10 гаруй жил амьдрахдаа Жон Жонгүг нэг ч удаа ийм болчимгүй үйлдэл гаргаж байсангүй. Удалгүй залуусын бие суларч хоёул газар тэврэлдэн хэвтэнэ.

Амар амгалан тийм удаан үргэлжилсэнгүй. Хар үст юу хийснээ ухаарах тэг агшинд чичирсэн, биеэ хумьсан, хамгийн гол нь айсан сэтгэл, бие цогцсын хамтаар харанхуй өрөөнд өөрийгөө цоожилсон юм.

|Дэмжээд өгөөрэй ☺️

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 02, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

•Do you wanna build a snowluv?•||TaekookWhere stories live. Discover now