10

228 40 6
                                    

-Энэ үнэн юмуу? гэсээр Минхёгийг клубын хаалгыг савсаар ууртай нь аргагүй орж ирэхэд Кихён түүнийг уурлахыг мэдэж байсан бололтой юу ч дуугаралгүй зогсоод байх нь тэр.

-Тийм байж! Бидэнд хэлэх хэрэгтэй гэж бодсонгүй юу?

-Нөхцөл байдал гэнэтийн байсан. Энэ Кихёний буруу биш гэсээр Вону Минхёгийн урдуур орон учрыг тайлбарлах гэтэл өнөөх нь бүр их хөмсгөө зангидаад

-Би зөвшөөрөхгүй!! гээд баттай нь аргагүй зогсчихов. Гэтэл Кихён энэ удаа гартаа байсан бичиг баримтаа ширээн дээрээ ширүүхэн тавихад нь тас хийн дуугарах нь тэр. Их л хүчтэй савсан бололтой зарим цааснууд удаанаар газарт унах үеэр хэн ч юу ч дуугарч зүрхэлсэнгүй. Бүгд Кихёний амнаас гарах үгсийг дуулгавартай нь аргагүй хүлээнэ.

-Тэгээд... би чамд энэ бүгдийг өөрөө өгөөд явуулчих юм шиг харагдаж байна уу? Би чиний нүдэнд юу ч хийж чадалгүй амаа хамхиад зогссон юм шиг харагдаж байна уу? Тиймээ... би дуугүй тэднийг манай клубыг хэн нь авах тухай хэлэлцэхийг зүв зүгээр суунгаа харж байгаад л ирлээ. Би бүр инээгээд тиймээ та нар авч болно гэж хэлсэн гээд боддоо!!! БИ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ! Яагаад гэж үү ? Учир нь би энэ хараал идсэн клубыг үзэн ядаж байна! Та нарыг хамгаалахаас ядарч байна! Асуусанд баярлалаа!

Чангаар урсан гарах түүний дуунд бүгд гэм хийсэн аятай нам гүмд автав. Юугаа ч үл мэдэх Жүхон хэсэг балмагдаж байснаа удаанаар эргэдэг өндөр сандлаа эргүүлэн бармен залууд хандан

-Виски... урт хэрүүл болж мэднэ гэхэд өнөөх нь дуулгавартай нь аргагүй мөстэй хундага бэлдэн тавих нь тэр.

Минхёг хариу хэлэлгүй тайзны шатан дээр суун санаа алдаад

-Уучлаарай... ингэж хэлэх гээгүй юм шүү гэвэл Кихён ч толгой дохисон болоод удалгүй тайвширсан бололтой

-Гэхдээ санаа зоволтгүй. Бидэнд төлөвлөгөө бий гэхэд холгүйхэн ямар ч хувирал үгүй суух Шону руу харцаа чиглүүлвэл бүгд даган харах нь тэр.

Харин Шонугийн төрх бүгдийг алмайруулсан юм.

-Болж ч амжаагүй зүйлд санаа зовох хэрэггүй. Бидний хийх ёстой зүйл зөвхөн удахгүй болох Halloween-ий үзүүлбэр.

Шону ийн хэлээд уруулаа жимийлгэн мишээхэд л тэд нууц хөзөртэй болсныг сая нэг ойлгох бол Жүхон тэнд хоёр дох хундагаа тэдний зүг сунгаад

-Би ч тэр үзүүлбэрт багтсаныг мартаагүй биз? гээд уух юм гэнэ.

...

"Strip club dancers" [ Дууссан ]Donde viven las historias. Descúbrelo ahora