Chap | Eleven.

2.1K 216 18
                                    

| PerfuMess |

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

| PerfuMess |

CHAPTER ELEVEN.
-'Love and feeling...'

-

Хэчнээн энхрий юм бэ..?

Хэчнээн үзэсгэлэн гоо, эмзэг, бяцхан харагдаж байна гээч...

Сэрсэн даруйдаа л түргэхэн шиг гараа дэрлэн хэвтээд Сораг ажиглах Тэхён өөртөө мэдрэгдэж буй энэ олон мэдрэмжүүдээ гайхаж ядна.

Өмнө нь хэзээ ч зүрх нь ингэтлээ хурдан хүчтэй цохилж, цээж нь байж ядан давчдаж байсан удаагүй.

Хэдхэн минутын өмнө өөрийн эрхгүй түүний хацар дээр нь зөөлхөн үнссэн ч ахин дахин үнсээд л баймаар санагдах тэсэхийн аргагүй шунал хүслийг ч бас тэр мэдэрч байснаа санасангүй.

Үнэнийг хэлэхэд өөр нэгнээс мэдрээгүйдээ, өөр нэгнээс мэдрэхгүй гэдэгтээ Тэхён нууцхан баярлана. Сора биш л бол, тэр жижигхэн үзэсгэлэнтэй охин биш л бол Тэхён үхэн үхтлээ 'хайрлах, дурлах' мэдрэмжийг 'таашаал, дур хүсэл'-тэй андуурч амьдрах байсан байх.

Хөшигний завсраар бүдэгхэн гэрэлтэх нарны туяа Сорагийн нүүрэн дээр шаргалтан тусаж, онгорхой цонхоор сэвэлзэх салхи үсийг нь сэгсийлгэхэд Сора үл мэдэг хөмсөг зангидах бол Тэхён өөрийн эрхгүй инээмсэглэж орхилоо.

Тэр инээдээ барьж ядсаар түүний зангирсан хөмсгийг нь эрхий хуруугаараа зөөлөн илэх агаад үсийг нь хойш илээд нүд, хамар, уруулыг нь ширтэхэд зүрх нь бүр ч ихээр хурдсаж эхлэв.

Ямартай ч түүний бүх зүйл их жижигхэн гэдгийг Тэхён анзаарч амжлаа. Гараа доошлуулсаар эрүүг нь илэхэд түүнийг зөвхөн инээх үед нь л гараад ирдэг нууцлаг хацрын хонхорхойн мөр тодхон харагдана.

Яг үнэндээ Тэхён Сора түүнд зориулж чин сэтгэлээсээ, бүр сэтгэл зүрхнээсээ инээмсэглэж байхыг нь тоотой хэдхэн удаа л харж байсан. Харин тэгэхдээ түүний хацрын хонхорхойг анзаарч амжсан юм. Энгийн, хоосон инээмсэглэл бүрт нь тодордоггүй атал яг жаргалтайгаар мишээл тодруулан инээмсэглэх үед нь л гараад ирдэг хууль бус хацрын хонхорхой.

PerfuMess || kth. [completed]Where stories live. Discover now