11. "Гүнж"

1.4K 167 15
                                    


Үүр цайхын алдад хааны их өргөөнд ирсэн баярт мэдээ бол, Нам татвар амаржсан гэх үгсийг тайган нар ам уралдуулан айлдаж ордон даяараа баярлаж хөл хөөрцөг болж байв. Энэ дундаас Жон татвар үнэхээр их баярлаж, Нам татварын хүүхдийг харах гэж догдлоно. 

Улс даяараа шинэ гүнжийг хүлээн авч өглөө эрт хаан эзэн болон түүний эх хатан нар хамгийн эхэнд гүнжийг харахаар өргөөнд нь орлоо. Жон татвар болон хэд хэдэн сайд ноёд, язгууртан гаралтангууд Нам татварын өргөөний үүдэнд зогсоод орох ээлжээ хүлээнэ. Хаан хатан эх хоёрыг явсны дараа, Нам татвартай цусан холбоотой хэргэм зэрэг өндөртэй хүмүүийг орууллаа. Харин дараа нь баяр хүргэхээр ирсэн язгууртан авхай нарыг оруулав. Энэ мэтээр хүмүүсийг оруулж гаргасаар Жон татвар хамгийн сүүлд үлдсэн байв.

Жон татвар нар мандахаас эхлээд, өдрийн тал хүртэл зогссон газраасаа огт холдолгүй үнэнчээр хүлээн зогсжээ. Ашгүй нэг түүний ээлж ирэн дотогш оров. "Эсэн мэндээр амаржиж, үзэсгэлэнт гүнжийг хааны ордонд баяр баяслын хамтаар дагуулан ирсэн Нам татвар ахайтан танд баяр хүргэе" Энэ бол Жон татварын сэтгэлийн гүнээс гарсан нандин үгс байсан юм. 

Гэвч Нам татвар үүнийг яахан ойлгох билээ. "Юу гэнээ? Хаан энд байхгүй учраас цэцэрхэх хэрэггүй. Чиний хийсэн хараал жатганаас болоод би хүү төрүүлж чадсангүй. Хүүхдийг минь охин байсанд баярлаж өглөөнөөс энэ цаг хүртэл хүлээн зогссон юм биз дээ? Муу өөдгүй эм. За яахав чи хааны нөмөрт, дээгүүр харан баясалтай байж л бай би удахгүй хатан болоод өөрийн сүр хүчээ чамд мэдрүүлэх болно."

 "Тэнгэрээс бууж ирсэн мэт үзэсгэлэнт охиноо хараал жатга хэмээн голох эрх танд байхгүй байх хэмээн би бодож байна. Хүү төрүүлэх хэдий чухал ч гэсэн нэгэнт л гараад ирсэн хааны мах цусны тасархай байтал, голж шилэх хэрэггүй. Бас та зарим зүйлсийг эндүү ойлгосон бололтой. Би хэн нэгэнтэй адил хараал жатга хийлгээд явж байх хүсэлгүй хүн. Нэгэнт л та намайг буруу ойлгож хардаж сэрдэж байгаа бол, би таны бодлыг өөрчлөх гэж хичээхгүй ээ. Гэхдээ таны гүнжид энэ дэлхийн хамгийн сайхан зүйлсийг хүсэн ерөөе. Түүнийг танаас илүү үзэсглэнтэй, ухаалаг эмэгтэй болж чадна гэж  итгэж байна...  Би ингээд явъя даа" Жон татвар өргөөнөөс гарахдаа үнэгчлэн унтаж буй гүнжийг нэг сайн харахад, түүнийг ганцхан тэврээд үзэх юм сан гэх цагаанхан атаархал сэтгэлд нь шингэхийг мэдрэв.

Хагас өдөр Нам татварын өргөөний гадаа хүлээн зогссон Жонгүг шууд л өргөө рүүгээ явж өдрийн хоолоо зоооглохыг хүссэнгүй тэр ордны цэцэрлэгт очин өөрийн шивэгчидийг зогсоон ганцаар цааш яван горхины дэргэд очлоо. Түүний нүдийг нулимс цийлэгнэж эхэллээ. Ордонд орж ирсэн цагаас хойших анхны нулимс унагааж байгаа явдал нь энэ билээ. 

Түүний уйлж буй хамгийн том шалган бол, өөрийгөө буруутгах явдал байв. Тэр амьдралаас дэндүү ихийг хүсээд байгаагаа ойлгов. Газар дэлхий дээрх ёсыг зөрчиж хаантай хайр сэтгэлийн харилцаатай болсон нь багадаад хэд хоногийн өмнө хатан болох талаар хүртэл ярилцсандаа гэмшив. 

Үр хүүхэд төрүүлж чадахгүй хатан гэж байх ёсгүйг тэр мэдэж байгаа, гэвч хааны хэлсэн үгсээс болж найдвар төрж эхлэсэн нь үнэн билээ. Жонгүг хааныг баярлуулан гүнж эсвэл, ханхүү төрүүлж чадахгүй. 

Тэр яаж ч хичээсэн эмэгтэй хүн болж чадахгүй нь үнэн. 

Жонгүг өнөөдрийн урсгасан нулимаар нэг шийдвэр бат зогсов бололтой. Түүний гэх хааны сэтгэл ордонд үзэсгэлэнт бүсгүй эсвэл хунтайж төрүүлсэн татвар луу эргэж магадгүй учраас тэр хүртэл нь Жон татвар хааныг үл тоохоор шийдэв. Ингэж байж л тэр хатан болохгүй, хунтайж төрүүлсэн хүн хатан болж бүх зүйл ёсын дагуу болох юм байна гэж тэр тунгаасан билээ. 

Хааныг өөрөөсөө түлхэх түүний хувьд хамгийн хэцүү зүйл мэт санагдаж байлаа, түүний  сэтгэл аль хэдийн хаан руу эргэсэн байтал хаанд хүйтэн хандах ёстой. 

Эцэст нь Жонгүг нулимсаа нэг арччихаад, хаанаас холдоно гэсэн эргэлт буцалтгүй шийдвэр гарган өөрийн өргөө рүү явсан билээ.



...



The King's MaleDonde viven las historias. Descúbrelo ahora