13

193 37 3
                                    

Багны цаанаасаа зөвхөн Чангкюныг л олж харах Жүхон өөрийн мэдэлгүй л алхам алхмаар ойртохдоо юу хийх ёстойгоо ч умартсан байлаа. Харин намуухан ая сэтгэлийг нь бүжиглүүлэх аятай л уянгалана.

-Тэр юу хийгээд байна аа? Болоогүй биздээ? гэсээр тайзны арын хэсгээс Минхёгийг үл ялиг сандран дуугарвал Шону бүгдийг анхааралтай ажиглангаа

-Юу хүснэ түүнийг нь хийлгэ. Тэд одоо хэний ч үгийг сонсохгүй гэхэд Кихёний харц үл ялиг догдолсон харагдана. Харин бусад нь бахархах аятай л харц шидлэж байсан ч Минхёгт таалагдаагүй нь илт ажээ.

Тайзан дээр дээш харан хэвтэх Чангкюныг ойрхон суусан үзэгчид шүлсээ залгин хүрэхийн түүс болон харан нууцхан хүслээ дарж ядан байлаа.
Бүгд л Жүхонд атаархах нь гарцаагүй биз ээ.

Тайз тийм ч өндөр биш учир Жүхон тонгойх төдийд л Чангкюны дээрээс хэвтэж таарах бөгөөд ялдам гэхүйц төрхнөө хувирсан тачаангуй бүжигчин залуу үзэгчийн дүрээ хувирсан Жүхонийг хөлөө дэлгэн хүлээн авахад үзэгчид харцаа үл салган шүлсээ гүд хийтэл залгих аж.

Үүнд тайзны араас харж буй залуус ч багтаж байгааг дурдах нь зүйтэй болов уу?

-Яагаад ч юм... Жүхонд атаархаж байна гэсээр Вонуг уулга алдвал Хёнвон бондгосхийн цочих нь тэр.

Хэрэв тийм зүйл болвол Хёнвон гарцаагүй Чангкюны оронд өөрийгөө байхыг хүсэх байсан. Гэвч тэдний хэн нь ч тайзан дээрх энэхүү жүжиглэлттэй төрхөнд хувираагүй байгаа нь Хёнвонд аз мэтээр л бодогдоно. Зүрх нь хардалтандаа дийлдэж ч мэдэх учраас.

Чангкюны гар ч Жүхонийг уриалгахан угтаж авах бөгөөд харин Жүхоний гар түүний биенээ эрж хайх хайгуулч шиг л тэнүүчлэх аж.

Зөвхөн тэдний дээрээс тусах гэрэл улам л тодотгон бүхнийг хаалтгүй хөшиг аятай тайлагнах бол тэдний хийх ёстой ганц чухал үзүүлбэр нь Чангкюныг сандаргаж байлаа. Учир нь энэ бүрэн утгаараа тайчих урлаг байсан юм.

~Хэдэн жилийн өмнө~

-Үзэгчид тэдэнд хүрэх ёсгүй! гэсээр залуухан Кихёнийг уурлахад зохион байгуулагч эсэргүүцнэ.

-Бид тэгэхгүй бол өөр яаж тэднээс мөнгө салгах юм? Хүмүүс ийм зүйлд л дуртай байдаг юм!

-Татгалзаж байна!

-Чи захиралын хүү байж болох ч би чиний тушаалыг дагана гэж байхгүй шүү~ гэсээр илт залуу хүүг басахад хөөрхий Кихён шүдээ зуун дургүй ч гэлээ хэлэх үггүй зогсох эмэгтэйчүүдийг өрөвдөнгүй харцаар харж байлаа.

"Strip club dancers" [ Дууссан ]Место, где живут истории. Откройте их для себя