13."Хатан"

1.4K 169 25
                                    

Ээлжит Их хуралдайд өнөөх л нэг хатан сонгох тухай асуудал гарч ирлээ. Зарим сайд ноёд Нам татварыг хатан суудалд суулгахыг дэмжих бол, ихэнх нь улс ордондоо үнэлэж барамгүй их гавъяа байгуулсан жанжины ганц хүүхдийг хатан суудалд сонгох нь зөв хэмээн хэлэлцэнэ. "Хаан дараагийн хааныг эртнээс бэлдэн, өөрийн хаан ширээг улам бэхжүүлэх хэрэгтэй" 

"Хаан би хатан сонгох гэж огт яарахгүй байгаа тухай та нарт өмнө нь хэлсэн, хэрвээ үнэхээр хатан сонгох дээрээ тулвал би өөрийн сэтгэлд нийцсэн хүнийг сонгох болно. Тийм болохоор төрийн түшээд та бүхэн оролцохгүй байж боно гэсэн үг юм. Та нар үүнд санаагаа чилээх хэрэггүй л болов уу? Бидэнд илүү олон санаа зовох асуудал байгаа байхаа? Гадаад харилцаа болон, хилээр гаргаж буй худалдааг улам бүр нэмэгдүүлж эдийн засгийг улс эх оронд илүү ашигтай болгох хэрэгтэй..." Өдөржин үргэлжилсэн Их хуралдай үдшийн бүрийд таран, Нам татварын өргөөг зорилоо. 

Удаан хугацааны дараа хаан Нам татварын өргөөгөөр зочлох гэж байгаа тул Нам татвар багагүй бэлдсэн нь харагдаж байв. "Хаан мөхөс намайг мартчихсан юм болов уу хэмээн бодож байсан ч, өнөөдөр энд ирж нойрсоно гэдгийг сонсоод их л догдлон хүлээн суулаа"

"Их хуралдай өдөржин үргэлжилсэн тул, бие маань алжаалж ядраад байна. Хэрвээ зүгээр л шууд унтахыг хүсвэл Нам татвар танд зүгээр болов уу?" хааны хэлсэн үгсэд Нам татвар дургүй байсан ч, "Зүгээр дээ хаантаан" гэж хэлээд өнгөрөөв. 

"Намайг өршөөгөөрэй Нам татвараа? Сүүлийн үе чам дээр ирээгүй шалтгаан нь, зөвхөн Жон татвараас болсон юм биш шүү. Амаржаад удаагүй чиний биеийг тэнхэртэл хүлээж байсан юм, мөн Их өргөөнд ч олон шөнийг ганцаар нойрсон өнгөрүүлсэн. Надад гомдож, Жон татварт хорсох хэрэггүй" гэхэд Нам татвар, "Хаантаан. Та мөхөс намайг буруу ойлгосон байна. Би Жон татварт юу ч буруу санадаггүй. Тэр бол үзэсгэлэнт сайхан эмэгтэй. Би нэг ч удаа түүнд хорсож байгаагүй билээ"

"Үнэхээр үү? Хэрвээ тийм бол сайн байна. Би өөрийн татваруудыг эв найрамдалтай байгаасай гэж хүсдэг..." Хаан болон Нам татвар тийм ч их ярилцалгүй орондоо орцгоон зүүд нойрныхоо зүг явцгаалаа. 

Харин маргааш өглөө нь Жонгүгийг сэрэхэд, гаднаас түшмэлийн дуу чанга сонстов. "ЖОН ТАТВАР ТА ҮТЭР ТҮРГЭН ГАРЧ ИРЭН ХААНЫ ЗАРИЛГЫГ ХҮЛЭЭН АВНА УУ" Жонгүг гайхсан ч, хурдхан шиг хувцаслаад өргөөнөөсөө гартал төрийн албатууд ирсэн байлаа. "Жон татвар таныг энэ өдрөөс эхлэн,  хатны суудалд залах зарилга бичиг хааны өргөөнөөс ирсэн билээ. Энэ өдрөөс эхлэн таныг Жон татвар бус, Жон хатан болсон гэдгийг сонордуулъя"

"ХАТАНТААН БАЯР ХҮРГЭЕ. ХАТАН ТА УРТ НАСЛАХ БОЛТУЛГАЙ" Энд тэндгүй Жонгүгт баяр хүргэн ёслох албат түшмэлүүд, "Зүүд байгаасай билээ" гэж амаа бувтнасан ч энэ яав ч зүүд биш гэдгийг тэр сайн мэдэж байлаа. Жонгүгийн огтхон ч төсөөлгүй эхлэсэн энэ өглөө үргэлжлүүлэн улс орон даяар баяр найрын шуугиан дэгдэж тэр хүн бүрийн анхаарлыг татаж эхлэв.
Жонгүгийн өргөө солигдож олон шивэгчид нааш цааш гүйлдэх бол, алтан ургийн олон хүмүүс хааныг хатан залсанд баярлан цэнгэцгээнэ. Маргааш өглөө хатныг албан ёсоор залах ёслол болох тул, олон албатууд ёслолд бэлдэнэ.

Харин Жонгүг хааны энэ гэнтийн шийдвэрийн учир юу байсан юм бол? Хэмээн өдөржин бодож явлаа. Хатан болмооргүй байгаагаа хаанд ойлгуулсан гэж бодсон ч, Жонгүгийн санаснаар болсонгүй.

Өнөөдрийн хувьд түүнд хаантай уулзах боломж байсангүй. Яг үнэндээ хааны энэ шийдвэрт Жон татвараас өөр хүмүүс нэг их цочирдоогүй билээ. Ордонд амьдардаг хүмүүс болоод төрийн өндөр албан тушаалтнууд бүгд л Жонгүгийг хэзээ нэг өдөр хатан суудалд сууна гэдгийг ордонд орж ирсэн цагаас хойш таамаглан ярилцдаг байсан. Учир нь урьд өмнө нь хаан татвар эмсээс хэнийг ч чухалчилж авч үздэггүй байсан юм. Ёсыг дагаж татвар эмс татсан ч, эмс хүүхнүүдтэй зугаацахыг хэзээ ч том асуудал болгодоггүй байжээ. Өдийг хүртэл хатан суудал эзэнгүй байсан шалтгаан нь энэ билээ.

Гэвч гэнэт, яг л хаанд зориулагдсан мэт Жонгүг гарч ирснээр хааны хүйтэн сэтгэл зүрх бага багаар уусан алга болж, гал халуун дурлалын амтыг анхны удаа мэдэрч байгаа юм. Үүр цайх үеэр, Жон татварыг эртлэн сэрээгээд ёслолын арга хэмжээнд бэлдэж эхэллээ.

...Хааны Их өргөөнд хатны сүйх орж ирлээ. Хаан зөвхөн ураг барилдах үед өмсдөг хувцасыг сольж өмссөн байх бөгөөд чамин нандин хээгээр дүүрэн хувцас нь түүнийг улам бүр өв тэгш сайхан харагдуулна. Үзэсгэлэнт төгөлдөр шинэ хатан сүйхнээсээ буун, хааны зүг алхав. Удаанаар алхан явах хатныг харсан хүн бүр л уулга алдан гоо сайхныг биширнэ.




Хааны урд ирж зогсох мөчид хаан, "Үзэсгэлэнтэй харагдаж байна миний хатан...миний"














...

The King's MaleDonde viven las historias. Descúbrelo ahora