NOW

10 1 0
                                    

Өглөө бүр 7:00 цагт сургуулийн зүг хөдлөх төгсөх ангийн сурагч. Нэгэн хэвийн амьдралаар амьдарсаар хэдийнээ залхжээ. Сургууль нь гэрээс нь нэлээн зайдуугын дээр аав нь өл залгуулах болон байрны түрээсээ арай ядан төлөх төдий мөнгө олдог тул автобусны мөнгө, хоолны мөнгө гэх элдэв зүйлээс болж аавыгаа шаналгахыг хүсдэггүй тул чихэвчээ зүүн хорвоогоос тасран алхална. Түүний ээж байхад тэд түрээсийн байр хэсдэггүй байсан. Учир нь тэд өөрсдийн гэсэн орон сууцтай байсан билээ. Гэвч ямар гэдэг нь үл мэдэгдэх шалтгааны улмаас ээж нь хорвоогоос халиад хэдийн 6 жил өнгөрчээ. Гэвч цагдаа нар мөрдлөгө явуулах байтугай хэргийн газарт шинжилгээ ч хийж үзээгүй юм. Уг явдлаас хойш түүний аав архи ууж, мөрийтэй тоглоом тоглож эхлэснээс болж тэд байраа алдан одоогийн амьдралдаа хөл тавьсан билээ. Удалгүй ухаарснуу гэлтэй аав нь хүн шиг амьдрахыг хичээх болсон.
Удаан алхсан түүний хөл бага зэрэг чилж өвдөж байсан тул ангидаа орж ирэн суудал дээрээ хүчтэйхэн сууна.
   Ангийхан нь нэг нэгээрээ цувран ирсээр цаг 8:00 болох үед хичээлийн хонх чихэнд чийртэйгээр хангинана. Багш орж ирэн самбарын урд нухацтай нь аргагүй хичээлээ заах хэдий ч түүнд нэг их хамаа байсангүй тул тэрээр ширээгээ дэрлэн багахан зүүрмэглэж амжив.

         ~Ханил-аа, Ханил гэх зөөлхөн хоолой хаа нэгтэйгээс түүнийг дуудах агаад Ханил эргэн тойрноо ажин харвал ногоон зүлэг, цэцэг алагласан тал газар харагдах бөгөөд цаахан талд нь ээж нь түүнийг дуудаж байгаа нь харагдана. Ханил ээж рүүгээ гүйхээрээ очин тэврүүлж үнэсүүлэх нь түүнд үнэхээр жаргалтай байх бөгөөд 6 жилийн турш хараагүй ээжийгээ харахад түүний нүд нулимсаар дүүрч ээжийгээ гэнэт орхиод явчихсан хэмээх ахархан бодол гомдол болон сэтгэлд нь хүрж байлаа.

Гэнэт л хүйтэн хахир хоолой чихэнд нь сонсогдож Ханил цочин нүдээ нээх үед багш нь хашхиран зогсохын хажуугаар ангийнх нь хүүхдүүд түүнийг шоолонгуй харцаар ширтэж байлаа. Ширээнээсээ өндийн харвал нүднээс нь бүлээн нулимс урсана.
         Өдөр 13:00 цаг болж хичээл тарах хонх дуугарах үед ангийнх нь хүүхдүүд цэвэрлэгээнээс бултан, зугтах шахам гарч гүйсний ард Ханил ангидаа ганцаараа үлдсэнээ анзаарч "би цэвэрлэхгүй л бол болохгүй юм хойно" хэмээн амандаа үгэлсээр хогоо шүүрдэн сандал, ширээгээ нааш цааш түлхэн эмхэлнэ. Арай гэж сургуулиас гарах үед хэдийн нар шингэх талруугаа хандаж байлаа. "Арай л удчихав уу?" Гэсээр гэрийн зүг хурдан хурдан алхална. Өмнө нь ярьсанчлан түүний аав тийм ч их мөнгө олдоггүй тул аавдаа нэмэр болохын тулд хичээлээ тараад цагын ажил хийнэ. Нэг их том биш болов ч, бас жижигхэн ч биш хүний хөл үл тасрах кафен зөөгч. Энэ ажилдаа дуртай болохоор сургуулиа төгсөөд ийм кафе мөрөөдөлтэй билээ.
         Ажил дээрээ ирэн хувцасаа сольчихоод кафен эзэн буюу захирал дээрээ очин мөнгө гуйхаар зориг шулуудан өрөөнийх нь хаалгыг татлаа. Учир нь аавынх нь цалин буухгүй байгаан дээр байрны эзэн мөнгөө нэхэн шаналгана.

"Захирлаа орж болох уу?" Хэмээн хаалга тогшин намуухан хоолойгоор хэлнэ. Удалгүй хаалганы цаанаас 40 эргэм насны эмэгтэйн хоолой цуурайтан
"Ор ор" гэх нь дуулдана. "Өө Ханил ямар хэрэг гараав? Ажил нь зүгээр байгаа биздээ" хэмээхэд Ханил бага зэрэг түгшиж байсан ч зориг гарган "тиймээ захирал аа, харин би таниас нэг юм асуух гээд" гэсээр нүдээ бүлтэгнүүлэхэд захирал эмэгтэй асуулт эрсэн харцаар ширтэнэ. "Би нөгөө 2 сарын цалингаа урьдчилаад авчихаж болох уу? Та намайг ямар байдгыг мэднэ шүү дээ. Байрны түрээс нэхэгдээд байгаа болохоор надад таниас өөр гуйх хүн байдаггүй" гэх нь байрны эзэнд өрөвдөлтэй санагдсан даа тэр үү? Эсвэл ямар амьдралтайг нь мэдэх болохоор тэр үү? "За яахав, ганцхан удаа шүү. Оронд нь ажлаа илүү сайн хичээж хийгээрэй" гэсээр утсаа ухан Ханил руу мөнгө шилжүүлэв. Баярласан Ханил бөхийсөөр өрөөнөөс гаран ажлаа хийж эхэллээ.

Оройг 20:00

Ийм орой тардаггүй хэдий ч өнөөдөр илүү цагтай ажилласан тэрээр ихэд ядарсан тул алхах нь битгий хэл ахиж явмааргүй санагдан автобусны буудал руу хөлөө чирэг мөрөө барьсаар ирлээ. Өдийд нэг ч хүн байхгүй байхыг харсан Ханил байга зэрэг жийрхэж байлаа. 10, 20 инут өнгөрсөн ч автобус харагдсангүй. Эцэст нь автобусны бараа харагдах үед баярласан тэрээр бушуухан гүйж орон хойд талын суудал дээр суун нүдээ анин хэсэг суулаа. 1 буудал явах үед автобусанд нэгэн эмээ орж ирэн Ханилын урд ирэн зогсох нь түүнд эвгүй санагдан юу болсныг лавлах аятай харвал өнөөх эмээ "Миний охион энэ Чисүл хороолол орох автобус мөн болов уу?" Гэхэд Ханил эелдэгхэн инээмсэглэн
"Тиймээ мөн" хэмээгээд эргэн нүдээ анин суув. Чисүл хороололд ирэх үед өнөөх эмээ бууж харагдах бөгөөд хальтхан харах үед халааснаас нь зүүлт, эсвэл бугуйвч шиг нэг зүйл унасан бөгөөд яарсаар очин харвал зүүлт байлаа. "Жолоочоо зогсоорой" хэмээн сандрах нь жолоочыг ч мөн сандраан зогсох үед нь Ханил ум хумгүй гаран өнөөх эмээг хайтал усанд хаясан чулуу шиг алга болчихсон байлаа. Гайхсан Ханилд ахин автобус хүлээхийг хүсээгүй мөн гэр нь 1хан буудал яваад хүрэх газар тул алхахаар шийдлээ.
    Явсаар гэртээ орж ирэн "Ааваа би ирлээ" гэсээр гутлаа тайлах үед аав нь зочны өрөөнөөс шагайн "өө миний охин ядарч байна уу? Аав нь хоол хийсэн халаагаад өгөх үү" гэхэд Ханил үнэхээр их ядарч болохооо юм ч идэх хүсэл төрөөгүй тул "үгүй ээ би унтлаа" хэмээсээр өрөөндөө орон хөнжилдөө шургавуу гүй юу унтаад өгөв

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 01, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

TIME TRAVELWhere stories live. Discover now