Энэ бүхэн Жонгүг Юнги хоёр Тэхёны туслахыг мөрдөхөөр явж буй цаг үед болж байгаа шүү~
Jungkook POV
Бид бүгд ажлуудаа хуваарилан гарлаа. Хусог Риа хоёр мэдээлэл хакердахаар болсон харин Юнги ах бид хоёр Тэхён-ы туслахыг ажиглана. Сандарч байгаа ч.... Бүх зүйл сайхан болно оо Жонгүг.
Тэхёны туслах болох Ёна-гын гэрийн гадаа хоёр цаг ажиглан суулаа. Удалгүй тэдний гэрийн гадаа нэгэн машин ирж дотроос нь Ёна гарч ирлээ.
Тэрээр утсаар ярих бөгөөд яриа нь хангалттай сонсогдож байв.
"Тийм ээ тэд намайг сэжиглэхгүй байгаа, энэ маягаараа бүлэглэлийг нь хангалттай сүйрүүлж чадна"
Юнги ах над руу хараад толгой дохилоо.
"Мэдээд байсан юм аа, муу бяцхан новш, хурдан Риа-д мэдэгдэх хэрэгтэй" гэхтэй зэрэгцэн хэн нэгний алга таших сонсогдлоо. Хэн нэгэн гэж мэдээж өнөөх Ёна л даа.
"Тагнуул хийх чадвар чинь үнэхээр муу юм. Дадлага хийж байгаа мөрдөгч хүртэл та хоёрыг мэдэхээр байна"
Тэр ийн хэлээд толгой сэгсэрлээ.
Юнги ах харин ёжтой инээсээр босох аж.
"Яаж биднээр оролдож зүрхэлдэг байна аа? Хараал идсэн улсын тагнуулын газар чинь тэгээд чамд юу өгнө гэсэн юм бэ дээ?"
"Та нарыг зүйл дуусгах чин хүсэл минь энэ бүхэнд нөлөөлсөн юм болов уу?"
Ёна гэгч ийн хэлээд над руу харлаа.
"Хөөх Риа хамгийн хайртай хүнээ хүртэл оролцуулаад л их айсан бололтой"
"Амаа тат"
Би гараа халаасанд байх буу руугаа явууллаа.
"Та хоёр тэгээд хоёулханаа л ирсэн юм уу? Миний араас ирнэ гэдгийг чинь мэдэж байсан ч арай ч хоёрхон хүн явуулна гэж төсөөлсөнгүй" хэмээсээр инээхэд байшингийн ардаас буу барьсан цагдаа нар гарч ирлээ.
Бүх зүйлийг төлөвлөсөн байж. Хотоос зайдуу газар дээрээс нь гуч гаруй цагдаа нар...
Хараал ид.
Юнги ах надад ойртон "Яагаад ч дийлэхгүй байх чи яаж ийж байгаад бусдадаа мэдэгдэх хэрэгтэй байна, ядаж байхад энд сүлжээ орж ирэхгүй нь намайг саатуулж байх зуур хурдхан шиг сүлжээтэй газар луу яв"
"Г-гэхдээ та яаж ганцаархнаа?"
Тэр зөөлөн инээмсэглээд "Зүгээр дээ Жонгүг, надад алдах юм байхгүй харин чамд байгаа шүү дээ"
YOU ARE READING
Mafia's babyboy || JJK [✅]
FanfictionМафи бол бохир ертөнц. Цуст аллага, өшөө хорсол, мансуурал. Энэ бүхэн тэдний хүссэн зүйлс үү? "Там хоосон байгаа. Учир нь энд бүх чөтгөрүүд байна" Esurim©