"Бурхан минь хатантаан. Та бид хоёрын хувьд их л урт шөнө болох нь дээ" Зөнч эмгэн хатныг холоос ажиглаж, аюулгүй байдал дээр нь анхаарч байсан хааны харуулуудыг дуудан хатныг амаржих дөхсөн тухай ордон руу хэл хүргүүлсэн болов. Үүр цайсан ч ямар ч хариу байсангүй.Гэтэл нар ургахтай зэрэгцэн хааны сүйх тэрэг жижиг тосгонд ойртож, хатны дуу чангарч удалгүй хүүхдийн уйлах дуу сонстов. Сайн ажиглан чагнавал, хоёр хүүхдийн зэрэг уйлж буй дуу мөн байлаа. Хаан сүйхнээсээ яаран бууж дотогш орохыг хүссэн боловч, түүнийг оруулалгүй хориглов. Хааны хувьд хэдэн мянган жил мэт удаан өнгөрсөн хэдэн хормын дараа эмгэн гарч ирээд, "Хааны удмын түүхэнд байгаагүй. Хатны төсөөлөлд оршоогүй хоёр хан хөвгүүн энэ хорвоонд мэндэллээ" хэмээн хэлэхэд хааны албатууд, "ХААН ХАТАН ХОЁРТ БАЯР ХҮРГЭЕ" хэмээн хүндэтгэл үзүүлэн ёслов.
Хааныг жижиг умгар өрөө рүү яаран ороход, аль хэдийн бүх тамир тэнхээгээ барсан Жон хатан болон түүний хоёр хүү угталаа...
Ийнхүү тэд ордон руугаа буцахаар зэхэж байх хооронд Жон хатан хэдхэн өдөр хамт байсан эмгэнд дасан, салж ядан зогсоно. "Та үнэхээр бидэнтэй хамт ордон руу явахгүй хэрэг үү?" ,"Үгүй дээ надад энд байх л хангалттай" Эмгэн хааныг тавьсан саналаас татгалзан ордон руу явахгүй хэмээснээс гадна хааны түүнд бэлгэлсэн богц дүүрэн алтан зоосыг ч гэсэн авахгүй гэж айлдсан юм.
"Хааны хан хөвгүүдийг анхны удаа энгэртээ тэвэрсэн хүн гэх бодрол л миний хувьд шагнал, нэр төр билээ. Мөхөс надад л энд байх нь бэлэг билээ" Зөнч тэднийг үдэж өгөөд, "Хэзээ ч хамаагүй энд ирвэл, эмгэн би хадан гэрлүүгээ л явчихаагүй бол, эндээ байх болно" гэв.
... Сүйхэн дотор хаан хатан хоёр хөвгүүдээ тэврэн явна. "Энэ бүхэн зүүд зэрэглээ биш биз дээ?" хаан өөрийн хүүг энгэртээ тэвэрсэн хэдий ч ,одоог хүртэл зүүд байхвий хэмээн эмээнэ. "Чамтай учирсан нь ямар их аз билиг вэ? Хоёр хүүг минь төрүүлж өгсөнд баярлалаа хайрт минь" Хааны сүйх бага багаар нийслэлд орж ирэхэд нийслэл даяар, баяр хөөр болж хөл хөдөлгөөн ихтэй байв. Бүх хүний нүүрэнд инээмсэглэл тодорч, ард түмэн баяр баяслаар дүүрэн байлаа. Өмнө нь хэзээ ч хааны удамд хоёр ихэр хунтайж мэндэллэж байгаагүй билээ. Хүн бүр л хатнаар бахархан магтан сайшааж, хэдэн долоо хоногийн өмнө хатныг халах хэрэгтэй гэж ярьж байсан хүмүүс ор мөргүй алга болсон мэт байв.
Нар шингэх нандин мөчид хааны сүйх ордонд орж ирлээ. Тэднийг ордны бүх хэргэм зэрэг өндөртэй албан тушаалтнууд болон алтан ургын язгууртнууд, олон дайн тулаанд ялалт байгуулсан баатрууд тосож авлаа. Бүгд л хаан хатан хоёрт баяр хүргэсний дараагаар хатанд тусгайлан хүндэтгэл үзүүлэн гурвантаа ёслож, хоёр хунтайж биедээ тээн, түүртэх төвөггүй амаржсанд баяр хүргэв.
Их өргөөнд заларсны дараа хатан эх нулимс дуслуулан орж ирээд, "Энэ ордны бүхий л муу муухай зүйл илчлэгдэн, үнэн ялах цагт тэд мэндэлжээ. Тэдний удирдах улс гүрэн энх тайван, сайн сайхан байх бололтой" хэмээн инээмсэглээн хан хөвгүүдийн нэгийг энгэртээ тэврэн үзээд, "Хааныг төрүүлсний дараа би ихэд уйлж билээ. Тэр мөч өчигдөрхөн юм шиг л санагдаж байна. Гэтэл өнөөдөр би ач нараа хараад сууж байдаг. Хүний амьдрал гэдэг аз жаргалтай үе нь сум мэт харван өнгөрдөг бололтой" Эх хатнаас гадна хэдхэн хүн л орж ирэн хунтайж нарыг тэвэрч амжив. Учир нь аль хэдийн харанхуй болсны дээр, амаржаад удаагүй байж аяан замд удаан явсан хатныг амраахаар боллоо.
Асрагч эхүүд хунтайж нарыг авч явсны дараа хаан хатан хоёр унтахаар орондоо орцгоолоо. Хаан хэсэг хугацаанд амтлаагүй хатны уруулыг шунаглан үнсэж санасан сэтгэлээ дэвтээх шиг болов. "Чамайг үнэхээр ихээр санан үгүйлсэн, дахиж би чамайг өөрөөсөө холдуулахгүй учраас хаашаа ч битгий яваарай"
Жонгүг хааны энгэрт шигдэн, "Намайг битгий явуулаарай... Хүлээ? Өнөөдөр Нам татвар харагдаагүй дээ? Тэр хэрэг юу болсон юм бэ?"
"Тэр муухай хэргийн тухай ярих хэрэг үү?.. ярилаа даа. Нам татварын зохион байгуулалттай хийсэн хэрэг гэдэг нь илчлэгдсэн. Мөн шинэ хоёр татварууд, зарим нэг оточ, төрд зүтгэдэг албан тушаалтнууд ч хэрэгт холбогдсон байсан нь урам их хугалсан. Тэр хөл хүнд байгаагүй. Түүний ярьсан бүхэн түүний зохиосон зүйлс гэдгийг ард түмэн тэр аяараа мэдсэн. Тэгээд шинэ татваруудыг халж, Нам татварыг бүх насаар нь цөлөх ял оноосон"
Жонгүг хаан руу нэг том харахад хаан, "Үгүй ээ тэр чинь миний шийдвэр биш. Шүүх хэргийн яам л тэгэж шийдвэрлэсэн.. Одоо энэ тухай дахиж ярихгүй шүү, ярих болгонд л чи хажууд минь байхгүй байсан хэцүү үе санаанд ороод байна..."
...
YOU ARE READING
The King's Male
Historical FictionХааны ордонд хоёр шивэгчин хэн нэгний өргөө рүү харж зогсон шивнэлдэж байлаа. "Ордонд Жон татвар ахайтанг эрэгтэй гэсэн цуу яриа гарсан лээ" "Байж боломгүй зүйлс ярьж байгаад толгойгүй болохвий" Гэхэд өнөөх нь, "Үнэний ортой учраас л яриа гардаг юм...