02. Краш

276 34 4
                                    

Би нохойгоо дагуулан гэртээ ороод түүний талаар мэдээлэл хайсан боловч юу ч олсонгүй. Хуучин ашигладаг байсан сошиал хаягууд нь аль хэдийн устсан. Дахиад өөрийнхөө нэрээр шинэ хаяг нээгээгүй бололтой. Гэхдээ үнэхээр намайг мартаад сайхан амьдарч байгаа хүнд өөрийгөө сануулах ямар хэрэгтэй гэж?

1 дэх өдрийн өглөө хичээл бараг байдаггүй учир өөрийнхөө дураараа унтаж байгаад босон нохойгоо хооллочихоод сургууль руугаа алхлаа. Учир нь төгсөх ангийн оюутан болохоор багш нартаа харагдаж байх хэрэгтэй. Хэдий гадаад хэлний ангийн оюутан боловч надад мэддэг зүйл юу ч байхгүй. Би яагаад энэ мэргэжлийг сонгосоноо ойлгохгүй байна. Аавын шахалтаар л ямар ч хамаагүй мэргэжил сонгоод сургуульд бүртгүүлчихсэн. Бас миний хийсэн зарим нэг зүйлүүдээс болоод бүх л бүтэн 2 жил өнчирсөн учраас энэ жил яадаг ч байсан төгсөх ёстой.

Сургууль дээр очиход охидууд ямар нэг зүйлийн талаар ам уралдан ярьж байгаад намайг хармагц чимээгүй болов.

- Юу вэ? Та нар яагаад чимээгүй болчихов? гэж намайг асуухад надад сайн гээд миний араас гүйгээд байдаг охин ирэн

- ЖК. Чамайг энэ сургуулийн хамгийн халуухан залуу гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ чи одоо энэ байр сууриа будаалгах юм шиг байна даа хэмээн инээд алдан хэлэв.

- Надад хамаагүй. Миний хичээлүүдийг нөхсөн үү? Дэвтрээ авы гэж намайг хэлэхэд тэр миний дэвтрийг надруу шидээд

- Цаашдаа чиний хичээлийг нөхөхгүй болохоор өөрөө хий. Бас надад битгий ингэ тэг гэж тушаагаад бай. Одооноос чи миний краш биш гэж хэлчихээд явж одов.

Би түүний үгийг тоолгүй чихэвчээ зүүн ширээгээ дэрлэлээ. Одоо надад эдний намайг тоох эсэх нь чухал биш. Ганцхан тэр хүний царай л нүдэнд харагдаж, тэр хүний талаарх бодолд дарагдаж байлаа.

Гэнэт хаалга дуугарч багш орж ирэх чимээнээр би чихэвчээ аван самбар луу харахад тэр хүн тэнд зогсож байв.

- Өнөөдрөөс эхлээд би та нарт мэргэжлийн англи хэл заах болно. Миний нэрийг Ким Тэхён гэдэг. Би Америкийн ....... сургууль төгссөн. Бла бла бла........

Би нүдээ томруулан түүнлүү цоо ширтэхэд тэр намайг энд байгаа гэдгийг анзаарсангүй. Жирийн өдрүүдэд явж өгдөггүй цаг хугацаа түүнийг энд байхад маш хурдан дуусчихав. Тэр хичээлийн төгсгөлд ангийн журнал руу хараад

- Оюутан Жон Жонгүг гэж хэн бэ гэж асуухад би шууд л гараа өргөн

- Би хэмээн хариулахад тэр надруу нухацтайгаар хараад

- Таны дүн сургууль төгсөхөд хангалтгүй байна. Энэ янзаараа энэ жил төгсч чадахгүй нь дээ гэж хэлээд доогтойгоор мушилзав.

- Б.... Би нөгөө гэж намайг үгээ хэлж гүйцээгээгүй байтал тэр үгийг минь таслан

- Санаа зоволгүй. Би чамайг дааж авч бүх хичээлийг чинь хийлгэх болно. Тиймээс хичээлээ тараад багш нарын өрөөнд ирээрэй гэж хэлчихээд гарч одов.

Үнэхээр миний мэддэг байсан Ким Тэхён 100 хувь өөр хүн болчхож. Би намайг тоохгүй байгаад нь баярлах эсвэл гомдох ёстойгоо мэдсэнгүй. Гэхдээ түүнийг ингээд эрүүл саруул миний урьд зогсож байгаа нь л намайг аз жаргалтай болгож байлаа.

- Багшаа би энэ бүгдийг цээжилж, хийж чадахгүй. Энэ надад арай их байна гэж намайг хэлэхэд тэр нүдний шилэн дээгүүрээ намайг цоо ширтэн

- Тэгээд өнгөрсөн 4 жил юугаа хийсэн юм. Эсвэл төгсөх дургүй байгаа бол үнэнээ хэл. Надад чамтай зууралдах цаг хугацаа алга гэж ширүүнээр хэлэв.

Би сандал дээр суун номоо эргүүллээ. Энд миний орчуулах ёстой текст болон цээжлэх хэрэгтэй үгнүүд гэх мэт асар том материал намайг хүлээж байв. Би номоо уншихыг хүссэн боловч анхаарал минь төвлөрсөнгүй. Үе үе нүднийхээ булангаар түүнлүү ширтэнгээ балаа барин дэвтрээ нээлээ. Тэр үсээ хойшоо болгон самнаж нүдний шил зүүн бариу пиджак өмссөн нь түүнийг үнэхээр янзтай харагдуулж байв.

- Чи намайг ширтэхээ больчихгүй юу хэмээн тэр хэлээд надлуу харахад би харцнаас нь дальдчин номруугаа хараад

- Хэзээ би чамайг ширтсэн юм гэж хэлэв. Тэр суудлаасаа босон

- Чамайг гэнээ. Чи бид 2 нас чацуу байж болох ч энд би багш чи оюутан гэдгийг санаарай гэж хэлэн надлуу ирээд ширээн дээр гараа тавин дээрээс харахад би түүнлүү хараад

- Чи үнэхээр өөр хүн болчхож. Миний мэддэг нэгэн биш болж гэж хариулав.

- Хммм. Чи үргэлж намайг 6 жилийн өмнө чиний араас гүйж байдаг Ким Тэхён хэвээрээ гэж бодсон уу гэж түүнийг хэлэхэд миний харц зөөлрөн түүний харцнаас нүүрээ буруулан

- Чи тэгэхээр бүгдийг санаж байгаа хэрэг үү. Чиний ой санамж.......

Энэ өгүүллэгтээ хайртай юм болохоороо хөөрхөн аз жаргалтай төгсгөчих гээ л үргэлжүүлж бичсэн юм шүү. Бараг 5 жилийн дараа үргэлжлүүлэн бичсэн болохоор мартсан хүмүүс нь эхнээс нь уншаарай 😅🥰

Мөрийцөгч [Дууссан] Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang