03. Найз!!!

235 33 6
                                    

- Яасан? Өөрийнхөө амиа хамгаалахын тулд намайг хөсөр хаясандаа гэмшээ юу? Эсвэл намайг ингээд чиний араас гүйхгүй, уйлж унжихгүй байгаа болохоор уур чинь хүрч байна уу?

- Б..... Би зүгээр л....

- Нээрээ чам шиг хүний үнэргүй араатанд гэмшил гэж байхгүй л биздээ. Тэгэхээр миний 2 дахь таамаг зөв юм байна. Хэрвээ миний хэлснээр хичээлээ хийхгүй бол би оюутаны чинь амьдралыг там болгоод өгч чадна шүү. Одоо наад юмнуудаа аваад миний өрөөнөөс гарч үз.

Би түүний үгнүүдийг сонсоод яагаад ч юм инээчихлээ.

- Үнэхээр баяртай байна Ким Тэхён. Ядаж л чамайг надаас болж шаналахгүй ийм хүчирхэг төрхийг чинь харсандаа баяртай байна. Намайг уучлахгүйгээр үзэн ядаад аз жаргалтай амьдраарай гэж би хэлээд номоо аван өрөөнөөс гарлаа.

Өрөөнөөс гармагц саяхан л баяртай байсан миний зүрх сэтгэлд үүлс хуралдаж эхлэв. Хэдий түүний хүчирхэг төрхийг хараад баярлаж байвч үнэхээр бидний хоорондох бүх зүйл дууссан гэдэгтэй л эвлэрч байсан юм. Нүднээс минь нулимс дусалж эхлэхэд би гараараа хурдхан арччихаад номыг нь цонхон дээрээ тавиж орхиод машин луугаа алхав.

Гэртээ орж ирэхэд Сиси надруу ирэн хоол нэхэв. Би түүнд хоолыг нь өгөнгөө "Бүгдийг орлуулж болох ч түүнийг орлуулах зүйл хаана ч алга" гэж амандаа шивнэн буйдан дээрээ суулаа.

7 хоногийн турш хичээлдээ явсангүй. Магадгүй тэр өөрчлөгдсөн байж болох ч би огт өөрчлөгдөөгүй. Хэрвээ түүнийг хараад байх юм бол миний амьдрал улам л хэцүү болно. Зүгээр л түүнийг аз жаргалтай хүчирхэг нэгэн болсон гэж бодон түүндээ аз жаргал хүсээд өөрөө энэ уйтгарт амьдралдаа амьдарсан нь илүү дээр байх.

Хаалга хэн нэгэн хүчтэй нүдэх чимээнээр сэрэн очиж тайлбал тэнд тэр хүн зогсож байв. Би хаалгаа хурдан буцааж хаахыг оролдсон боловч тэр хүчээр дайран гэрт минь орж ирээд

- Чи яагаад хичээлдээ явахгүй байгаа юм? Хүний санаа зовоогоод....

- Чи надад санаа зовсон хэрэг үү? Тэр хоолойгоо засаад

- Багш хүн бүх хүүхэддээ санаа зовдог юм гэснээ хамраа даран

- Ядаж усанд орооч. Чамаас муухай үнэртэж байна гэж хэлчихээд гутлаа тайлан өрөөний хөшгийг 2 тийш нь татахад өрөөнд нарны гэрэл орж ирлээ. Би түүний араас очин

- Надад санаа зовох хэрэггүй дээ. Эцэг минь намайг хангалттай тэжээчих учир надад тэр диплом хэрэггүй. Бас одоо гэнэт миний өмнө гарч ирчхээд надад худлаа санаа зовсон гэж жүжиглэхээ больж үз!!! Намайг үхсэн гэж бодоод санаа амар өөрийнхөө амьдралаар амьдар гэж хэлэхэд тэр намайг алгадачихав. Би хацраа даран түүнлүү муухай харахад

- Чи огт өөрчлөгдөөгүй байна. Бүх зүйлийг амар хялбараар хийх гэж бүх хариуцлагаас зугтдаг зан чинь....... Би чамайг үхсэн гэж бодохыг хүссэн ч тэгж чадахгүй байхад яах юм? Хэзээ ч намайг тоохгүй, надад сайн биш хүнийг мартах гэж бүх л бүтэн 6 жил зарцуулсан ч эцэст нь би энд ирчихлээ. Би.... Би өөрчлөгдөхийг хүссэн ч......

Би шууд л түүнийг тэврэхэд тэр намайг өөрөөсөө түлхэн

- Би үнэхээр өөрчлөгдөхийг хүссэн юмсан. Миний гадаад төрх өөрчлөгдсөн ч миний зүрх сэтгэл өөрчлөгдсөнгүй. Магадгүй..... Чи надаар дахиад тоглож байж болох ч би...... Би түүнийг түлхэн чангаар тэврээд нурууг нь илэн

- Намайг уучлаарай. Үнэхээр уучлаарай. Би.... Би муу хүн байсан. Би тэр үед ч одоо ч чамд сайн. Ганцхан чамд л хайртай. Гэхдээ би тэр үед ойлгодоггүй байсан юм гэж хэлэхэд би ч тэр ч уйлж эхэллээ.

Буйдан дээр суун би түүний нулимсыг арчихад тэр надлуу инээмсэглэн хараад миний ч нулимсыг арчив. Дараа нь дахиад л чангаар тэврэлдээ. Магадгүй 6 жилийн турш энэ биеийг тэвэрч энэ үнэрийг уушиглахыг хүсэж байсан. Гэхдээ одоо миний мэдэрч байгаа бүхэн хуурмаг, хөөс болоод замхарчих вий гэхээс айсанаасаа болоод түүнийг хамгийн чангаараа тэвэрч бүх зүйл бодит гэдгийг өөртөө мэдрүүлж итгүүлэхийг хүсэж байв.

6 жилийн хугацаанд юу хийсэн талаарх дурсамжаа хуваалцсаар нэг мэдэхэд шөнө болжээ. Тэр хэзээ ч ой санамжаа алдаж байгаагүй. Зүгээр л надаас холбоогоо таслахын тулд ийм арга хэрэглэсэн гэдгийг олж мэдээд баярласан бас түүнийг өрөвдсөн. Өнгөрсөн хугацаанд бүх зүйлийг санаж байсан мөртлөө намайг санахгүй байгаа мэт дүр эсгэх түүнд хичнээн хэцүү байсан бол? Ярилцаж дууссаны дараа тэр үсийг минь сэгсийлгэн

- Одоо хурдхан усанд орж амарчихаад 1 дэх өдөр хичээлдээ ирээрэй. Заа юу. Би эртхэн гэртээ харих хэрэгтэй байх гэж хэлэхэд би түүний гараас атган түүнд наалдаад

- Арай гэж хамт байх боломж олдож байхад...... Надтай хамт бай. Хаашаа ч явалгүй...... Одооноос үргэлж хамт байна заа юу гэв. Тэр үсийг минь үнэрлээд

- Чи үнэхээр усанд орох хэрэгтэй бололтой... Найз минь гэв.

- Найз!!!

- Тиймээ. Найз. Би чамтай хамт дандаа байхыг хүсэж байна. Бид хосууд болчихвол муудалцаад сална. Харин найз гэдэг бол муудалцсан ч салж хагацахгүй. Би энэ хэвээрээ л чамтай хамт байхыг хүсэж байна.

Заза хүлээж бгаа хүмүүст нь🙂

Мөрийцөгч [Дууссан] Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang