✧༝┉┉┉┉┉˚*❋ ❋ ❋*˚┉┉┉┉┉༝✧
✧༝┉┉┉┉┉˚*❋ ❋ ❋*˚┉┉┉┉┉༝✧
Бясалгалын өрөөнд болсон тэдний харилцан ярианаас хойш Тэхён Жонгүг рүү маш олон дуудлага хийсэн ч бүгд амжилтгүй болсоор л байлаа. Тэхён түүнд санаа зовохын зэрэгцээ дахин Жонгүг өөртэй нь ярихгүй байх вий гэсэн айдас түүнийг зүгээр хүлээж суулгасангүй. Тэхён орноосоо түргэхэн шиг босоод ширээн дээрээ очин суув.Энэ хооронд Жонгүгийн өрөөнд Сувон эмч түүний гуурсыг шалгахаар ирсэн байлаа. Өрөөний уурамьсгал үнэндээ тийм ч таатай биш байсныг хэлэх нь зүйтэй.
"Халдвар цусанд орвол..."
Сувон эмч үгээ дуусгалгүй хүнд хүнд амьсгалах Жонгүгийг анзааран түүнийг тайтгаруулах ёстойгоо хормын дотор ухаарч амжив.
"Юу гээч Жонгүг. Зүгээр дээ. Бүх юм зүгээр болох болно."
"Та мэдэхгүй шүү дээ."
Жон Жонгүгийн айж байгааг хэн ч харсан хэлж мэдэхээр байлаа. Судас нь овойж товойсон эр хүний том гар нь цамцныхаа үзүүрээс чанга гэгч нь атгасан байгаа нь түүний хичнээн айж буйг илтгэнэ.
"Чиний зөв. Би мэдэхгүй. Энэ маш их эрсдэлтэй. Гэхдээ цусан халдварыг зүгээр орхих нь бүр ч эрсдэлтэй. Чи бол миний мэдэх хамгийн мундаг тулалдагч Жонгүгаа. Энэ удаад ч гэсэн даваад гаръя ммм?"
Хэрэв Жонгүгийн эмч нь Сувон Намжүүн хоёр биш байсан бол Жонгүг энэ хүртэл тэсч чадах байсан эсэх нь эргэлзээтэй. Тэд яг л аав ээж шиг нь түүнийг үргэлж зоригжуулж түшиж тулсаар ирсэн. Энэ удаад ч гэсэн Сувон эмч бүхий л чадлаараа Жонгүгийг зоригжуулж байлаа. Иймдээ ч Жонгүг хэдий айж байсан ч түүний гарнаас атгаад хэллээ.
"Ойлголоо. Маргааш хагалгаанд оръё"
Сувоныг өрөөнөөс гармагц Жонгүг орон дээрээ хэвтээд нүдээ анилаа. Бүлтгэр нүднээс нь нулимс урсаж Хусог ахыгаа энэ мөчид хэн хүнээс илүү санана.
YOU ARE READING
Five Feet Apart
RomanceЧамтай учрах хүртэл Чиний хүрэлтийг хүсэх хүртэл... 2020.02.09 [Кинонаас сэдэвлэн бичив.]