Дэлхий гэх нэгэн том ертөнц дээр долоон залуус шинэхэн өглөөг угтана.
Зуны сайхан өглөөг хурц нарны туяагаар эхлүүлж жиргэн нисэх болжморын шулганаа хаа сайгүй сонсогдоно. Магад энэ дуу тэдний хамтдаа сонсож болдог ганц аялгуу байх.
Солонгос улсын Сөүл хотноо долоон өөр сэрүүлэг ийнхүү дуугарч тэд цагтай уралдан босно.
2020.06.26 өглөөний 6цаг Галт тэрэгний буудлын дэргэдэх хоргодох байр, эзэмшигчгүй склад
-Мэдлээ даргаа...
Гүн нойрондоо автаж байсан түүнийг утсанд нь ирэх дуудлага сэрээж орхилоо. Төмөр хананы жижигхэн цонхоор тусах нар луу нүдээ онийлгон ширтэж хүндээр санаа алдаад орноосоо босно.
Элдэв чимэглэлгүй энгийн л нэг төмрөөр хийгдсэн байр гэхдээ залуус энд ирэх дуртай, учир нь тэдний хувьд энэ дөрвөн хана л хамгийн дулаахан басхүү тухтай санагддаг.
Бараан орчинд тун зохицоогүй цав цагаан хөнжлөө сөхөн нүдээ нухалсаар орноосоо босоод ажилдаа явахдаа бэлдлээ. Өдөр болгон шахуу өмсдөг зузаан цамц, цахилгаантай хүрмээ малгай бээлийтэйгээ хослуулж өмсөөд өөртөө ганц аяга кофе найруулан удаан амьдарсан тохилог оромжноосоо гаран агаар амьсгалахаар зэхэв.
Хажууханд нь харагдах өртөөгөөр нэг ч галт тэрэг үзэгдсэнгүй бүх зүйл нам гүмхэн чимээгүй байлаа. Бээлийтэй гараараа нусаа татан ажил руугаа явахаар зэхэж автобусны буудлын зүг алхана.
•Жүүний•
Шатахуун түгээгүүрт ажилладаг бөгөөд хувиараа шивээс хийх сонирхолтой, уран зураг судлаачӨглөөний 6цаг 4минут Хан мөрний ойролцоох дэн буудлын өрөө
Хар урт үс улаа бутарсан ягаахан уруул зөөлхөн бурбарай арьстай үзэсгэлэнтэй бөгөөд залуухан бүсгүй үүр хаяарахтай зэрэгцэн нүдээ нээн оройжин сахиж хоносон залуугаасаа холдоод түүний халууныг шалгахын тулд духан дээр нь гараа тавилаа. Халуун нь хэдийн буучихсан байх бөгөөд залуугын амьсгал өчигдрийг бодвол хамаагүй дээрджээ.
Бүсгүй залуугийн биег эргээд хэвэндээ орсныг хараад санаа нь амарсан бололтой инээмсэглэл тодруулах бөгөөд бүсгүйн цагаахан шүдээ гарган мишээлээ. Тайван гэгч нь унтах залуугын хацар дээр нь сэмээрхэн үнсээд худалдаж авсан зутангаа дэргэд нь тавиад жижигхэн цаасан дээр зурвас хичээнгүйлэн бичээд орхив. Харин дараа нь гадуурх хувцсаа өмсөөд юу ч хэлэлгүй сэмээрхэн гэгч нь түүнийг орхин одох нь тэр.
YOU ARE READING
Бидний байсан ирээдүй
Fantasy"Эрвээхий далавчаа дэвэх шиг жижиг зүйл ч дэлхийн өөр нэг өнцөг буланд хар салхи дэгдээх хүчтэй" Бидний хамтдаа байсан цаг хугацаа бүр үнэ цэнэтэй. Харин хийсэн ганцхан үйлдлээс минь болоод бүх зүйл орвонгоороо эргэчихсэн. Эхлэсэн өдөр 2021оны 2са...