LicuMaliN's Reading List
8 stories
The Edge Of The Sea by Arinann
Arinann
  • WpView
    Reads 29,971
  • WpVote
    Votes 4,260
  • WpPart
    Parts 18
Тэр шөнө далайн шуурга болж, тэнгэр газар нийлж байсныг би хэзээ ч мартдаггүй юм. Арлын бүх хүмүүс гэртээ хоргодоцгоож, шуурга намжихыг хүлээн залбирч байсан сан. Тэр үед би яагаад тэдэн шиг гэртээ үлдээгүйгээ одоо ч ойлгодоггүй. Хэрвээ тэгсэн бол чамтай уулзахгүй, чамайг аврахгүй байсан байх. Нүүр нүдгүй салхилж, бороо шаагисан тэр шөнө би эргийн хажууд чамайг харсан. Чиний цээж далайн хүчтэй давалгаан адил хүнхэлзэж, царай чинь хилэгнэн бүрхсэн тэнгэр адил барайчихсан ухаангүй хэвтэж байж билээ. Далай эрэг хэсэг рүүгээ хальж, чам дээр очих замыг минь хаасан байсан. Гэхдээ хүчтэй шуурга, асгаран орох бороо намайг зогсоож чадаагүй юм. Би чам дээр очсон. Эцэст нь чи амьд үлдсэн. Амьд үлдэх үлдэхдээ арал дээр үлдсэн. Арал дээр үлдэхдээ манай гэрт үлдсэн. Би муу хүн гэдгээ мэднэ ээ. Гэхдээ хэрвээ тэр өдөр чи далайн шуурганаас болж живж үхсэн бол юмс илүү амар байх байсан гэж бодогдох юм. Чи ч бас тэгж боддог байх тийм үү?
The Forest by Arinann
Arinann
  • WpView
    Reads 162,767
  • WpVote
    Votes 15,284
  • WpPart
    Parts 26
~For my 4th follower~ Энд яг юу байдгийг мэдэхгүй ч хүн болгон ой руу битгий ор гэдэг. Ойлгохгүй юм. Энэ сайхан газрыг яагаад тусгаарлаад байгаа юм бэ? Ойд их нууцлаг, чимээгүй... Гэхдээ тэр нууцыг нь мэдсэнээс хойш би айж эхэлсэн юм. Highest rank: #2 in Mystery/Thriller
The Forest 2 : Into the Dark Forest by Arinann
Arinann
  • WpView
    Reads 86,963
  • WpVote
    Votes 8,735
  • WpPart
    Parts 22
Ой гаднаасаа байдаг л нэг манантай ой шиг... Зарим хүмүүс ой руу орж үзнэ. Тэгээд тэднээс дахин сураг дуулдахгүй.... Энэ бол үнэн. Хэрвээ чи жирийн хүн бол ой руу зүглээд хэрэггүй. Магадгүй энэ амьдралын чинь сүүлчийн өдөр болж ч мэднэ. Чи бүхнийг дууссан гэж бодсон уу? Үнэндээ бүх зүйл чимээгүйхэн үргэлжилсээр байсан юм. Харанхуй ой дотор юу болдог бол? Ямар амьтад нуугддаг бол? Ойн нууц юу вэ? Үүнийг мэдэхийн тулд ой руу зориглон орж чадах уу? Аз чамайг ивээг. The Forest ийн 2 дугаар дэвтэр. Энэ нь эхний ном дээр гардаг зохиолын нөгөө талаас бичигдсэн болно. Зохиолыг уншихын өмнө нэгдүгээр дэвтрийг уншихыг зөвлөе.
-Ønce upon a Time- by Arinann
Arinann
  • WpView
    Reads 54,780
  • WpVote
    Votes 5,854
  • WpPart
    Parts 28
Эрт урьдын цагт... Үлгэр бүхэн эрт урьдын цагт гэж эхэлдэг. Тэгээд амар сайхандаа жарган дуусна. Гэхдээ "эрт урьдын цагт" биш "одоо цагт" үлгэр эхэлвэл хэрхэн төгсөх бол? Highest rank: #1 in Mystery/Thriller
Шөнийн цирк by Arinann
Arinann
  • WpView
    Reads 72,882
  • WpVote
    Votes 8,057
  • WpPart
    Parts 26
Бүх зүйлийн эхлэл болсон тэр газар... Яг шөнө дунд болох үед хаалгаа нээнэ. Ямар нэгэн онцгой увидасаар хүмүүсийг нойрноос нь сэрээн дуудаж авчирдаг ч, өглөө нар мандахад тэндээс гарсан хүмүүс юу ч санадаггүй нь сонин. Гэхдээ юу нь хамгийн сонин гээч? Тэр газар өглөө нар мандах үед хэзээ ч байгаагүй мэт алга болчихно. Шөнөжин тэнд байсан хүмүүс ч тэр газрыг олж харахгүй. Ийм л нэгэн газрыг би түүнтэй хамт олсон юм. Шөнийн цирк. ~Inspired by Le cirque des rêves~
"Намайг дурсаарай" /Remember Me/ by HeavenPage
HeavenPage
  • WpView
    Reads 110,960
  • WpVote
    Votes 7,452
  • WpPart
    Parts 28
Хаашаа ч юм гэнэт алга болчихдог хүмүүст би дургүй. Дурсаж үлдэх бидэнд л хэцүү шүү дээ. Тиймээс нэг бол дурсамжгүй үлдэх үгүй бол анхнаасаа танихгүй хүмүүс байсан нь дээр. Гэхдээ би түүний төлөө гурав дахь сонголтыг сонгож байна. Би үргэлж дурсан санах болно. /Дууссан/ Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах болон хуулахгүй байхыг сануулъя :) Таалагдана гэж найдаж байна. ^^
100 жилийн ганцаардал by Arinann
Arinann
  • WpView
    Reads 19,476
  • WpVote
    Votes 2,090
  • WpPart
    Parts 18
Ганцаардал гээч зүйл намайг сохлож, чимээ аниргүйдээ живүүлэн, ёроолгүй тэнгисдээ түгжсэн билээ.
☪4 o'clock☪ by Arinann
Arinann
  • WpView
    Reads 210,282
  • WpVote
    Votes 20,441
  • WpPart
    Parts 27
"Гүн шөнийг дагасаар, Чиний дуулж буй хоолой, Нэг алхмаар, Хоёр алхмаар, Улаан өглөөг авчирна..." -Дахиад дуулаад өгөөч? -Чи зүгээр үү? Одоо гэртээ харьж унтсан нь дээргүй юу? -Цаг хэд болж байна? -Үүрийн 4 цаг. Үнэхээр зүгээр гэж үү? -Зүгээр ээ... Намайг унттал дуулаад байгаарай... -BTS Kim Taehyung Fanfiction-