hito_haru's Reading List
2 stories
The Edge Of The Sea by Arinann
Arinann
  • WpView
    Reads 29,992
  • WpVote
    Votes 4,260
  • WpPart
    Parts 18
Тэр шөнө далайн шуурга болж, тэнгэр газар нийлж байсныг би хэзээ ч мартдаггүй юм. Арлын бүх хүмүүс гэртээ хоргодоцгоож, шуурга намжихыг хүлээн залбирч байсан сан. Тэр үед би яагаад тэдэн шиг гэртээ үлдээгүйгээ одоо ч ойлгодоггүй. Хэрвээ тэгсэн бол чамтай уулзахгүй, чамайг аврахгүй байсан байх. Нүүр нүдгүй салхилж, бороо шаагисан тэр шөнө би эргийн хажууд чамайг харсан. Чиний цээж далайн хүчтэй давалгаан адил хүнхэлзэж, царай чинь хилэгнэн бүрхсэн тэнгэр адил барайчихсан ухаангүй хэвтэж байж билээ. Далай эрэг хэсэг рүүгээ хальж, чам дээр очих замыг минь хаасан байсан. Гэхдээ хүчтэй шуурга, асгаран орох бороо намайг зогсоож чадаагүй юм. Би чам дээр очсон. Эцэст нь чи амьд үлдсэн. Амьд үлдэх үлдэхдээ арал дээр үлдсэн. Арал дээр үлдэхдээ манай гэрт үлдсэн. Би муу хүн гэдгээ мэднэ ээ. Гэхдээ хэрвээ тэр өдөр чи далайн шуурганаас болж живж үхсэн бол юмс илүү амар байх байсан гэж бодогдох юм. Чи ч бас тэгж боддог байх тийм үү?
☪4 o'clock☪ by Arinann
Arinann
  • WpView
    Reads 210,361
  • WpVote
    Votes 20,441
  • WpPart
    Parts 27
"Гүн шөнийг дагасаар, Чиний дуулж буй хоолой, Нэг алхмаар, Хоёр алхмаар, Улаан өглөөг авчирна..." -Дахиад дуулаад өгөөч? -Чи зүгээр үү? Одоо гэртээ харьж унтсан нь дээргүй юу? -Цаг хэд болж байна? -Үүрийн 4 цаг. Үнэхээр зүгээр гэж үү? -Зүгээр ээ... Намайг унттал дуулаад байгаарай... -BTS Kim Taehyung Fanfiction-