✨Arinann✨
13 stories
The Forest 2 : Into the Dark Forest by Arinann
Arinann
  • WpView
    Reads 87,117
  • WpVote
    Votes 8,735
  • WpPart
    Parts 22
Ой гаднаасаа байдаг л нэг манантай ой шиг... Зарим хүмүүс ой руу орж үзнэ. Тэгээд тэднээс дахин сураг дуулдахгүй.... Энэ бол үнэн. Хэрвээ чи жирийн хүн бол ой руу зүглээд хэрэггүй. Магадгүй энэ амьдралын чинь сүүлчийн өдөр болж ч мэднэ. Чи бүхнийг дууссан гэж бодсон уу? Үнэндээ бүх зүйл чимээгүйхэн үргэлжилсээр байсан юм. Харанхуй ой дотор юу болдог бол? Ямар амьтад нуугддаг бол? Ойн нууц юу вэ? Үүнийг мэдэхийн тулд ой руу зориглон орж чадах уу? Аз чамайг ивээг. The Forest ийн 2 дугаар дэвтэр. Энэ нь эхний ном дээр гардаг зохиолын нөгөө талаас бичигдсэн болно. Зохиолыг уншихын өмнө нэгдүгээр дэвтрийг уншихыг зөвлөе.
The Edge Of The Sea by Arinann
Arinann
  • WpView
    Reads 30,035
  • WpVote
    Votes 4,260
  • WpPart
    Parts 18
Тэр шөнө далайн шуурга болж, тэнгэр газар нийлж байсныг би хэзээ ч мартдаггүй юм. Арлын бүх хүмүүс гэртээ хоргодоцгоож, шуурга намжихыг хүлээн залбирч байсан сан. Тэр үед би яагаад тэдэн шиг гэртээ үлдээгүйгээ одоо ч ойлгодоггүй. Хэрвээ тэгсэн бол чамтай уулзахгүй, чамайг аврахгүй байсан байх. Нүүр нүдгүй салхилж, бороо шаагисан тэр шөнө би эргийн хажууд чамайг харсан. Чиний цээж далайн хүчтэй давалгаан адил хүнхэлзэж, царай чинь хилэгнэн бүрхсэн тэнгэр адил барайчихсан ухаангүй хэвтэж байж билээ. Далай эрэг хэсэг рүүгээ хальж, чам дээр очих замыг минь хаасан байсан. Гэхдээ хүчтэй шуурга, асгаран орох бороо намайг зогсоож чадаагүй юм. Би чам дээр очсон. Эцэст нь чи амьд үлдсэн. Амьд үлдэх үлдэхдээ арал дээр үлдсэн. Арал дээр үлдэхдээ манай гэрт үлдсэн. Би муу хүн гэдгээ мэднэ ээ. Гэхдээ хэрвээ тэр өдөр чи далайн шуурганаас болж живж үхсэн бол юмс илүү амар байх байсан гэж бодогдох юм. Чи ч бас тэгж боддог байх тийм үү?
☪4 o'clock☪ by Arinann
Arinann
  • WpView
    Reads 210,535
  • WpVote
    Votes 20,443
  • WpPart
    Parts 27
"Гүн шөнийг дагасаар, Чиний дуулж буй хоолой, Нэг алхмаар, Хоёр алхмаар, Улаан өглөөг авчирна..." -Дахиад дуулаад өгөөч? -Чи зүгээр үү? Одоо гэртээ харьж унтсан нь дээргүй юу? -Цаг хэд болж байна? -Үүрийн 4 цаг. Үнэхээр зүгээр гэж үү? -Зүгээр ээ... Намайг унттал дуулаад байгаарай... -BTS Kim Taehyung Fanfiction-
The Forest by Arinann
Arinann
  • WpView
    Reads 163,067
  • WpVote
    Votes 15,288
  • WpPart
    Parts 26
~For my 4th follower~ Энд яг юу байдгийг мэдэхгүй ч хүн болгон ой руу битгий ор гэдэг. Ойлгохгүй юм. Энэ сайхан газрыг яагаад тусгаарлаад байгаа юм бэ? Ойд их нууцлаг, чимээгүй... Гэхдээ тэр нууцыг нь мэдсэнээс хойш би айж эхэлсэн юм. Highest rank: #2 in Mystery/Thriller
Mysterious Four by Arinann
Arinann
  • WpView
    Reads 45,606
  • WpVote
    Votes 4,576
  • WpPart
    Parts 20
Өнгөрсөн рүү буцахыг хүсч байсан уу? Бүх хүмүүсийн эрж дуулдаг өнгөрсөн рүү ганцхан зүйлээр дамжин аялах боломжтой гэвэл итгэх үү? Миний хувьд ч бас анхандаа итгээгүй. Гэхдээ ном чамайг олвол итгэх эсэх чинь аяндаа шийдэгдэнэ. Тэгэхээр... Надтай хамт аялах уу? Highest rank: #3 in Mystery/Thriller
Ones by Arinann
Arinann
  • WpView
    Reads 1,416
  • WpVote
    Votes 146
  • WpPart
    Parts 2
Өдийг хүртэл амьдрахдаа бид олон ч хүнтэй уулзаж, танилцаж, заримтай нь хамт байсаар байдаг билээ. Зохиолч миний бие энд тэр бүхэн дундаас хамгийн өвөрмөц, хамгийн онцгой гэсэн сэтгэгдлийг үлдээсэн тэр нэгэн хүмүүсийн тухай бичихээр шийдсэн юм. Цаашдаа ч мөн тийм сэтгэгдэл үлдээх хүмүүс гарч ирсээр байх биз ээ. Тэр хүртэл бичсээр байя. Хамтдаа төгсгөлийг нь үзье! Оюуны өмчид халдахгүй байхыг хүсье. Love, Arinann❤
-Ønce upon a Time- by Arinann
Arinann
  • WpView
    Reads 54,823
  • WpVote
    Votes 5,854
  • WpPart
    Parts 28
Эрт урьдын цагт... Үлгэр бүхэн эрт урьдын цагт гэж эхэлдэг. Тэгээд амар сайхандаа жарган дуусна. Гэхдээ "эрт урьдын цагт" биш "одоо цагт" үлгэр эхэлвэл хэрхэн төгсөх бол? Highest rank: #1 in Mystery/Thriller
-Time Traveller- by Arinann
Arinann
  • WpView
    Reads 8,332
  • WpVote
    Votes 1,012
  • WpPart
    Parts 18
"Тэр бол минут, секунд хоёрын хооронд оршдог цаг хугацааны нэгж. Түүний нэрийг James гэдэг. Золтой болон золгүй явдлын аль нь гэдгийг хэлж мэдэхгүй ч, би түүнд дурлачихсан. Бас би нэгэн цагт түүнтэй хамт цаг хугацаагаар аялж байснаа санаж байна." -Hannah Clock /Hannah Lightwood/
-Bermuda Triangle- by Arinann
Arinann
  • WpView
    Reads 5,994
  • WpVote
    Votes 599
  • WpPart
    Parts 10
Бермудын гурвалжин. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үе... Жилээс жилд, зуунаас зуунд хөгжих тусам хүн гэгч амьтны шунал, атаа хорсол ихсэж араатнаас ялгарах зүйлгүй болжээ... Харин ариухан, арьс мэт хөрсөн дээр нь үр хүүхдийх нь цусыг урсгаж, булшлахад байгаль дэлхий хэрхэн хүлээж авах бол? Ингэснээр байгаль болон хүн төрөлхтний жинхэнэ дайн эхэлсэн юм. Амьд үлдмээр байна уу? Тэгвэл хэнд ч битгий итгэ.
☪Scenery☪ by Arinann
Arinann
  • WpView
    Reads 21,967
  • WpVote
    Votes 2,636
  • WpPart
    Parts 10
"Сарны туяаны хэлтэрхийнүүдийг цуглуулж, Тодоос тод гэрэл бүтээх болохоор, Өчигдрийнхтэйгөө адилхан төрхөөр, Наддаа ирээрэй... ...I still wonder wonder beautiful story, Still wonder wonder best part, I still wander wander next story, I want to make you mine..." -Тэхён аа? -Мм? -Одоо намайг тавьж явуулж болно оо... A sequel to story "4 o'clock". 4 o'clock бичвэрийн маань үргэлжлэл болох "Scenery"-г хүргэж байгаадаа таатай байна.