narsarii
Нэгэн золгүй тохиолдлоор Нин Ся бүсгүй жирэмсэн болжээ. Харин хамгийн гунигтай нь тэр хүүхдийнхээ эцэг хэн болохыг ч мэддэггүй байв.
Таван жилийн дараа түүнийг "Төмөр зүрхт чөтгөр" гэж хочилдог, хүйтэн царайт, эрх мэдэл бүхий нэгэн эр нүд салгалгүй ширтэх болж, алхам бүртээ түүнийг өөртөө татах арга заль хэрэглэнэ.
Тэр удаа дараа зугтсан ч, эцэст нь үргэлж баригдсаар...
Уур нь хүрсэн бүсгүй нэг өдөр хашгиран хэлэв:
"Би хүүхэдтэй хүн шүү! Тийм байсан ч тоохгүй юм уу? Чи яагаад ингэтлээ цадахаа байчихсан юм бэ?"
Гэвч Линхө инээмсэглэн харснаа зальтайгаар хариулав:
"Чи мэдээгүй юм уу? Чиний анхны хүн чинь би байсан шүү дээ."
Юу гэнээ!?
Тэр шөнө... өөрийнх нь бүхнийг булаасан нууцлаг эр үнэхээр энэ хүн байсан гэж үү?
Энэ бүсгүйтэй учирснаас хойш Линхө залуугийн амьдралд ганц л зорилго үлдсэн:
Түүнийг хайрлах, хайрлах... тэгээд дахин хайрлах.