zaya_nn_haru
Ким Жэжүүн бол зүгээр л төгс төгөлдөр, баян эр. Тэрээр өөрийн хотын хамгийн баян боловч магадгүй ганцаардмал нэгэн аж. Гэтэл нэг л өдөр түүний амьдралд бяцхан охин гараад ирсэн.
"Аав аа, аав аа, аав аа!"
Хоёр талд эгнэн зогсох ажилчид бүгд
цочролд орсон байлаа.
Тэдний хувьд захирлынхаа тухай хамгийн сайн мэдэх ганц зүйл нь
Тэр хэзээ ч эм хүнтэй оройтож байгаагүй!
Гэтэл энэ хүүхэд хаанаас гараад ирэв ээ?!
"Замаас зайлуул!"
Ким Жэжүүн шүд зуун хүйтэн хоолойгоор хэлэхэд хамгаалагч нар ухаан орсон мэт хүүхэд рүү ойртсон ч бяцхан охины хүзүүнд томоос том эцэг тогтоох шинжилгээний хариу байсан учир тэд яаж ч чадсангүй.
"Залуу эзэн Ким...энэ хүүхэд"
Хамгаалагч нар хүүхдийн хүзүүнд зүүсэн байсан шинжилгээний цаасыг айдас дүүрэн Ким Жэжүүнд гардуулахад түүний сүнслэг бөгөөд хүйтэн нүд урьд урьдынхаасаа томорсон юм.
"Одоохон энэ газрыг битүүмжилж хүүхдийн эхийг ол!"
Тийм ээ, түүний шинжилгээний хариу 100% түүнийхтэй тохирч байсан юм.